АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг Нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээн самуунд буруутгах эсэх асуудлаар санал хураалт бямба гаригт сенатын танхимд явагдлаа.
Тодруулбал, Дональд Трампыг Танхимаас оруулж ирсэн импичментийн хэргээс цагаатгаж, бослогыг өдөөсөн гэм буруугүй гэж үзжээ.
Санал хураалтаар Бүгд найрамдахчуудаас долоон хүн намын нөхөр Трампийг "буруутай" гэж саналаа өгсөн байна.
Хэрвээ сенатын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн бол Дональд Трампыг буруутайд тооцож, гэмт хэрэгт холбогдуулан шалгах байв. Гэвч сенатын 100 гишүүний 57 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэнээр гуравны хоёрын босгод хүрээгүй байна.
Бүгд найрамдах намын таван гишүүн, ардчилсан намын 50 гишүүн гэрч нарыг дуудахаар саналаа өгч, шүүх хурлыг удаан хугацаагаар үргэлжлүүлэх эхлэлийг тавьсан юм. Гэвч Трампын батлан хамгаалах багтай хэлцэл хийсний дараа гэрч дуудахаа больж, ял шийтгэх оноох санал хураалт явуулах замыг чөлөөлсөн байна.

Бүжлхамаа
www.nytimes.com



