x

Д.Гантулга: Сонгогчдын эрх ашиг хохирохыг би хүсээгүй

Өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулга сэтгүүлчидтэй уулзаж өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул төрийн ордны заал, танхимыг ашиглах боломжгүйг хэлээд ордны гадна үүдэнд сэтгүүлчилтэй уулзсан юм.

-Монголын улс төрд залуу хүнийг, шинэчлэлт өөрчлөлтийг эрэлхийлсэн нийгмийн захиалга байсан би боддог. Энэ хүсэл, эрэлхийллийн нэг илрэл нь Д.Гантулга гэдэг 28 настай залуу УИХ-ын гишүүн болж байлаа. Улс төрийн шинэчлэл өөрчлөлтийн нэг том дүр зураг болсон, Монголын парламентад 41 шинэ гишүүн нэгэн зэрэг орж ирсэн. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг бүхэл бүтэн давалгаа, зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл байгаа. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан, тэр залуучуудын нэг нь байхыг би хичээсэн.

Надтай холбоотой гарсан хэл амтай холбогдуулаад надад УИХ-ын гишүүнээс түдгэлзэх, чөлөөлөгдөх хоёр зам байсан. Би нэг зүйл дээр хатуу зогссон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхийн эсрэг байсан. Шүүх, хуулийн байгууллага ажиллагаа явуулахад их хугацаа орно, энэ хооронд парламентын төлөөллийн зарчим алдагдана, сонгогчдын эрх ашиг хохирно. Ямар нэг нөхөн сонгуульгүйгээр, парламент төлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Ийм учраас би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэдэг маргаан удаан үргэлжилсэн.

Аргагүйн эрхэнд дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа илэрхийлсэн. Гэсэн ч тэр үед энэ түдгэлзэх асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй, тавдугаар сарын 5-нд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд парламент шийдвэрээ гаргасан. Би энэ шйдвэрийг УИХ дахь ямар нэг бүлэг фракцийн, тэр дундаа МАН-ын шийдвэр байгаагүй гэж бодож байна. Хувь УИХ-ын гишүүдийн парламентын дархлааг хадгалах үүднээс гэм буруутай тухай хууль, шүүхийн байгууллагын шийдвэр гараагүй байхад түдгэлзүүлэх нь зохисгүй гэдэг итгэл үнэмшлээр гишүүд шийдвэрээ гаргасан гэж итгэдэг.

Тэгээд энэ долоо хоног эхэлсэн, асуудал бас л дуусаагүй. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ хүсэлтийг маань шийдэж өгсөн учраас би цаашид жирийн иргэний хувиар хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ. Хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд би жирийн иргэн болсон шүү. Д.Гантулга гэдэг хүнийг ямар нэг эрхтэн дархтан шиг үзэж асуудалд битгий хандаасай гэж хүсэх байна. Хамгийн харамсалтай нь сонгогчдоосоо уучлал хүсэх байна.

-Та цаашид юу хийх вэ? Асуудлаа шийдүүлсний дараа улс төрд буцаж ирэх үү?

-Улс төрд байх гэдэг асуудал зөвхөн УИХ-ын гишүүн байхаар дуусдаг гэж бодохгүй байна. Бодож санаж, зорьж явсан үйл хэргээ үргэлжлүүлэх болно.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу амжуулав?

-УИХ-ын гишүүн гэдэг зөвхөн нэг тойргийг төлөөлдөг, тойргийн иргэдийн хүсэл сонирхлыг ярьдаг байх ёсгүй. Би зөвхөн нэг тойргийн биш, УИХ-ын гишүүн байж, асуудлыг бүтнээр нь хардаг байх юмсан гэж бодож ажилласан. 21 аймгаа тойрч ажилласан. Залуучуудын нийгмийн асуудал, залуучуудын хөгжлийн асуудал гээд олон зүйл байсан. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс анх удаа залуучуудын, гэр бүлийн хөгжлийн агентлагтай боллоо. Энд миний санал байсан, Засгийн газар дэмжсэнд талархаж явдаг. Монгол Улс залуучуудын хуультай болсон. Энэ бол залуу гишүүний хувьд хийсэн хамгийн том алхам гэж бодож байна.

Б.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top