x

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх  тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Ж.Батзандан:

-Сүүлийн үед Д.Гантулгын асуудлаар далимдуулж эрх баригч нам Үндсэн хуулийн  өөрчлөлт нэрийн дор УИХ-д 30-аас дээш настай хүн нэр дэвших заалтыг оруулж ирж байна. Эрх баригч нам залуучуудын улс төрийн оролцоог багасгах, хүний эрхэнд халдах үйлдэл хийж байна гэж хардаж байгаа. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Үүгээр далимдуулан залуучуудын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлого хийж байна. Үүндээ тайлбар өгнө үү?

Д.Лүндээжанцан: 

-Өчигдөр Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед иргэдээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны хязгаарыг 35, 40 нас болгох талаар санал маш өндөр давтамжтай ирж байгаа.

Ер нь бол эрх баригч хүчин залуучуудын сонгох сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй. Энэ асуудал шийдэгдээгүй яригдаж байгаа санал гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Парламент бол ард түмний тусгал. Өнөөдөр хүн амын 70 гаруй хувь нь залуучууд боловч парламентад тэдний цөөхөн төлөөлөл бий. Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, залуучууд, нам эвсэл гээд тал бүрийн төлөөл байх нь чухал. Харамсалтай нь дуулианыг далимдуулж цөөнхөө үгүй хийж байна. 

Д.Лүндээжанцан гишүүн ард түмэн хүсч байна гэж худлаа ярилаа. Өнөөдөр дэлхий нийтийн хандлага залуучуудаа дэмжихэд чиглэж байгаа. Олон улсын парламентын холбооны зөвлөмжид 30-аас доош насны залуучуудыг нэр дэвшихэд 20 хувийн квот тогтоогооч ээ гэж заасан байгаа. Үүнийг дэлхийн 30 гаруй орон хэрэгжүүлээд явж байгаа гэв.

Хэлэлцэж буй асуудлаар нэмж асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй учир Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарав.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.179.27.254)
    ter xuuxnuud n air xuxnuud xaragdsaan yag shulmas shig xunee olj taniltsaxad yanaa yamar zorilgo aguulj iim xela m xiij bga yum blee tsagdaagaar sain murduulj neree tseverlevel taarna daa mgl yanxan xuuxnuudees xol bxad yanaa ted aimshigtai muuxai muu xumuus bdag bx.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.185.82)
    Зөнөг өвгөн эмгэд энэ танхимд унтаж юээд л сүүлдээ бөгсний хэрүүл хэлэлцдэг болсон. Мөн гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болж хувирсан шүү дээ.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Хэнтийн партизан (66.181.161.81)
    Ёс зүйгээр ойчсон хүнийг Ерөнхийлөгч хүүхний өвөрт хийж хүчиндүүлээлээ юу?Донгосох юмаа олдогийн.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.185.180)
    Bodlogo bolovsruulahad ajulsan jil amdralun turshlaga zaah estou 40 Baival zugeer
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin (223.38.60.215)
    40 нас болгох хэрэгтэй..Гантулга ч яахав ингээд яавдагын байж..ерөнхийлөгч Баттулга том дайсантай болж хоцрох шив дэ.дандаа ёрөнхийлөгчөөрөө байхгүй шүү дээ
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • шударга ард (202.72.244.219)
    Улсын их хуралд нас заах нь зөв. Ард түмний массын ихэнх үүнийг хүсэж байгаа нь үнэн шүү. Өөрөө төлөвшиж амжаагүй нэг нөхөр орж ирээд өрөөл бусдад зориулан хууль гарган гэж юу байхав дээ.. АН-ыхан бүү улс төр хий
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
    • Зөв хө
      2018 оны 06 сарын 14
iШинэ мэдээ
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол саяхан Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 31 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 37 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 49 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 0 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 5 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 12 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 16 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 34 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 42 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 48 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 54 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 26 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 29 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 32 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 32 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top