x

Д.Мурат, Д.Гантулгыг авч үлдэх УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Ингэснээр:

  1. Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол

  2. Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна.

Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан саяхан Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 29 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 35 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 43 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 11 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 15 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 52 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 25 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 27 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top