x

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд баярын илгээлт явууллаа

ОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ.

Илгээлтэд: 

Оросын Холбооны Улсын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан  монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Монгол Улс, ОХУ-ын уламжлалт, найрсаг хөршийн үзэл санаа, итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаа нь Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Тантай хийсэн хоёр талт болон Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 4 дэх удаагийн уулзалт ажил хэрэгч, амжилттай болсонд сэтгэл нэн хангалуун байна. Уулзалтаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ амжилттай болсон бөгөөд тус үеэр “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсанд баяртай байна.

Ирэх онд тохиох Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх нь Монгол, Оросын залуу хойч үед түүхийн үнэнийг ойлгуулах, хоёр ард түмний итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, сайн сайхан, Оросын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 58 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 2 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 19 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 27 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 33 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top