x

Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл ба өрсөлдөөний шинэ жишиг

Оны эхний өдрүүдэд /2021.01.02/ УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэгэн “цочир” мэдэгдлийг хийв. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Түүний өрсөлдөгчид нь хэн ч байсан ялгаагүй, өөрийн зүгээс өрсөлдөөнд бэлэн гэдгээ хэлж буй анхны эмэгтэй улстөрч боллоо.

Өмнө нь нэг удаа МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч тэр нь өөрийнх нь шийдвэр байгаагүй, тухай үед улс төрийн хэт хүчтэй лидерүүдийн нэг байсан Н.Энхбаярын сонголт байсан билээ.

Харин Ц.Оюунгэрэлийн хувьд өөрийн сонирхлоор, өөрийн хүсэл эрмэлзлэлээр Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анхны эмэгтэй болж байна. Зөвхөн энэ үндэслэлээр улс төрд өрсөлдөөний цоо шинэ жишгийг авчирлаа гэж болно. Магадгүй, АН дотооддоо хагаралтай, намын дарга нар тамга, тэмдгээ булаалдан зодолдож буй энэ үед өөрийн зүгээс бие даасан шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон байх. Гэвч Ц.Оюунгэрэл бол АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль алин дотор нь нэр цохогдоод явж байсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр хийсэн түүний мэдэгдэл АН-ыг тус намын бас нэг үнэт зүйл рүү чиглүүлж өглөө.

Тэр хэлсэн үгэндээ “Монгол хүний суурь эрхийн дархлаа, эдийн засаг хоёр маань ямар сул байгааг бид ковидтой өнгөрүүлсэн нэг  жилийн хугацаанд олж харлаа. Шинэ ондоо шинжлэх ухааны вакцинаар эрүүл мэндээ хамгаалж, шинэ өрсөлдөөний вакцинаар хүний эрхээ хамгаалж, эдийн засгаа хөл дээр нь босгох цаг ирлээ” гэжээ. Өөрөөр хэлбэл, МАН эрх барьсан сүүлийн таван жилд, “Монгол ялна” уриатай ардчилсан Ерөнхийлөгчийн жилүүдэд манайд хүний суурь эрх /үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт/, эрх чөлөөний асуудал хэр их эрсдэлд орсныг монголчууд нийтээрээ ухамсарлаж байгаа. Энэ эрсдлийн эсрэг “вакцин” нь Ц.Оюунгэрэл өөрөө юм.

Ардчиллын эхний жилүүдэд “Эмнэсти интернэшнл” зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шүүх, хуулийн байгууллагуудад үүсч байсан хүний эрхийн зөрчлийг арилгах, гэрч, хохирогчийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэн “Эрх чөлөө төв” ТББ-ыг байгуулан ажиллаж байсан туршлагатай, манай улстөрчдийн дотроос хүний эрхийн мэдрэмж хамгийн өндөртэй улстөрч. Хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдийнхээ оролцоог хангаснаар улс орноо, эдийн засгаа өөд татна гэсэн үг. Тиймээс хэрэв АН ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулья гэвэл хамгийн боломжит хувилбар нь Ц.Оюунгэрэл байж ч магадгүй. Өмнө олонтаа эрх мэдлийн ташуур атгаж, алдаж асгаж явсан, ааш авираа ч таниулсан олон эрчүүдтэй харьцуулахад.

Өмнөх олон сонгуулийн үеэр маш олон эмэгтэй өрсөлдөгч “даанч эмэгтэй юм даа” гэсэн шалгуураар бүдэрч байсан удаатай. Тэр бол тойргийн сонгууль. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийг улс орон даяар нэг тойрог болж өрсөлдөнө. Нийт сонгогчдын 50-иас илүү хувь нь эмэгтэй сонгогчид. Энэ бол Ц.Оюунгэрэлийн давуу тал. Тойргийн сонгууль дээр сул тал болж байсан “жендерийн” асуудал том сонгуульд давуу тал болох нь бий.

Өмнөх олон сонгуулиар түүнийг “гадаад нөхөртэй” гэдгээр дайрдаг, сул тал болгож ашигладаг байсан ч тэр ч бас л эрүүдийн зүгээс гаргадаг яриа, "сөрөг" гэж нэрлэдэг “пиар”-ынх нь нэг байсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн эрхийн үүднээс бодоод үзсэн ч ийм ялгаварлал гаргах боломжгүй. Тэгээд ч тэр талын "пиар ажиллагаа" хэдийн үеэ өнгөрөөсөн гэж болно.

Нэг л зүйл баттай. Ц.Оюунгэрэлийн Йелийн их сургуулиас олж авсан болон өөрийнхөө амьдралаар бүтээсэн улс төрийн боловсрол /улс төрийн ёс суртахуун/ манай бүх эрэгтэй улстөрчдийн өвөртөлсөн Харвардын дипломыг нийлүүлснээс илүү үнэ цэнэтэй гэдэг харин үнэн. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • зочин (202.9.46.8)
    ul butex etgeed
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.118.160)
    Oyungerel AN-n hamgin sain huvilbar!Demjine shuu!
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.97.60)
    Ц.Оюунгэрэлд бусдад байхгүй нэг онцгой том давуу тал бий, тэр нь цовоо сэргэлэн, гэрэл цацарсан байдал. Бусад нь бол , биеэ барьсан, хөдөлж ядсан хулгайч махан толгойнууд, МАНгарууд ..... Гялалзаарай Оюунгэрэлээ.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Монгол (202.126.90.106)
    Эмэгтэйчүүд хэзээ ч эмэгтэйчүүд ээ дэмжихгүй ээ э
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Уншигч (122.201.31.22)
    За одоо болиоч ээ. Ийм хүнийг ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэж юу байхав дээ. Монголын ард түмнийг багахан доромжлоорой. 55 нас хүрсэн, одоо тэтгэвэртээ байгаа хүүхэн ач нараа хараад суусан нь өлзийтэй дээ. Өөрөө яасан ичдэггүй хүүхэн бэ
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • why iim narrow minded yum be?
      2021 оны 01 сарын 05
  • IQ 155 (46.114.3.52)
    Яасан ч гаргаж болохгүй, дараа нь манайхаар эхнэр авах гэсэн баахан шар өнгөнүүд ирнэ. Охидуудад маш муу жишээ өгнө. БАЯН ГАДААД ХҮНТЭЙ СУУЧИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ Ч БОЛЖ ЧАДНА ГЭСЭН ОЙЛГОЛТ АВНА
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Г.Оюунаа (66.181.178.153)
    Чадна гэдэгт бат итгэлтэй бна.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Сарангэрэл (120.18.234.15)
    Дэмжиж биширч явдаг хүний хувьд Үнэхээр гарчаасай даа гэж залбирч сууна даа
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Энхтүвшин (103.212.118.230)
    Эмэгтэй хүний хувьд, жирийн иргэний хувьд Оюунгэрэлийг дэмжиж байна. Боловсролтой, сэтгэл зүтгэлтэй эмэгтэй ерөнхийлөгчтэй болвол сайхан л байна. Амжилт хүсье.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Цэцэг (192.82.68.34)
    Оюунгэрэлийг хувь хүний хувьд дэмжиж явдаг. Гэхдээ гадаад гэр бүлтэй хүн ерөнхийлөгч болно гэж бхгүй. Төрийн хар хайрцагны бодлого яасан бэ?Нэртэйгээр нь хятад нөхөртөй хүүхэн дэвшүүл. Арай л бна
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ardchilsan namiin lidergui bolgotolni namaa suiruulsen Battulga Elbegdorjiin tohiroo Mongoliig bur tartagtanni tulgalaa. Oyungerelees Amarjargal havi iluu yum hiij hun shuu. (192.82.68.34)
    Bold
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (103.10.22.191)
    Дэмжиж бн,
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ахмад (202.9.40.69)
    Монгол төрд үнэхээр эмэгтэй хүний , ээж хүний торгон мэдрэмж дутаад байгаа нь сүүлийн 30 -- жилд илт мэдрэгдэж байна шүү Монголчуудаа .
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (94.226.240.201)
    Oyungerel zail2 yaaj bodhooroon erunhiilugch bolno gej bodoj chadjinaa
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.193)
    Бохир улс төр, бохир мөнгөнд хутгалдсан одоогийн эр дарга нар еөкд дэвшихэд үнэн хэцүү болсон дөө. Энэ эмэгтэйгийн олж авсан боловсрол мэдлэг, хийж хэрэгжүүлж бга ажил нь дандаа түмний төлөө бдаг шүү дээ. Гишүүн бхдаа хуулийн төслөө компьютер дээрээ өөрөө нухдаг гишүүнийг үзээгүй. Оюунгэрэл гишүүн л байнга хуулийн төсөлтэй зууралдаж суудагсан. Тэр гадаад нөхөр ямар падлий бнаа. Өдий хүртэл эхнэрийнхээ улс төрийн ажилд оролцож байсныг санахгүй юм байна
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
    • chi hajuu oroogii ni tureeslegch bololtoi
      2021 оны 01 сарын 03
  • Зочин (96.51.170.216)
    Дэмжиж байна.Ёрөнхийлөгчийн сонгуулийн босгыг өндөр болгоход тустай алхам.Манлайлагч байж чаддаг эмэгтэйг дэмжинэ.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ото (213.205.240.150)
    100% дэмжиж байна.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Баярмаа (202.9.47.3)
    Дэмжиж байна. Эмэгтэй хүний торгон ухаан дутаад байна.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.68.79)
    Монголчуудаа сэтгэлгээгээ өөрчил. Энэ эмэгтэй бол их уншсан, их тэмүүлэлтэй, гол нь суурь хүмүүнжил, боловсрол мэдлэгтэй, дайчин,шаргуу эмэгтэй шүү.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Саруул (64.119.18.191)
    Дэмжинэ ээ. Баттулгатай харьцуулшгүй
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Саруул (192.82.70.222)
    ЭЛБЭГДОРЖИЙН ТОЛГОЙ БӨГС БҮГД ХӨДЛӨӨД ЭХЭЛЛЭЭ .ЮУ ХИЙГЭЭД БАЙНА.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.72.236)
    Дэмжиж байна боловсролоороо Монголдоо 1-рт орох бүсгүй шүү.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
    • chinii onchin tarhinii chini bodrol tosoolol monu.
      2021 оны 01 сарын 02
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2 цаг 24 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2 цаг 31 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2 цаг 37 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2 цаг 44 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2 цаг 54 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 3 цаг 14 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 3 цаг 25 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 3 цаг 29 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 3 цаг 33 мин Орон сууцны үнэ өсжээ 3 цаг 38 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 3 цаг 41 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 4 цаг 4 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 4 цаг 11 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 4 цаг 17 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 4 цаг 22 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 4 цаг 28 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 4 цаг 32 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 4 цаг 37 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 4 цаг 40 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 4 цаг 43 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Top