x

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл”-ийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гаалийн албан татвараас чөлөөлнө.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд өмнөх жагсаалтын үйлчлэх хугацаа 2024 оны эцсээр дууссан. Өмнөх зохицуулалтын хүрээнд 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэл хамрагдаж, 2021-2023 онд нийт 1.126,6 тэрбум төгрөгийн гаалийн татварын чөлөөлөлт эдэлжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Гаалийн ерөнхий газартай хамтран барааны давхардсан нэршлийг нэгтгэж, ангиллыг шинэчлэн 3 бүлэг, 410 барааны ангиллын код бүхий жагсаалтыг боловсруулсан. Энэ шийдвэр нь шинээр татварын хөнгөлөлт бий болгож байгаа бус, хуульд заасан чөлөөлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй зохицуулалт юм.

Ингэснээр спортын тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын орчныг сайжруулах, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөлийг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоолыг 2031 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 10 цаг 37 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 10 цаг 42 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 10 цаг 48 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 10 цаг 53 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 11 цаг 12 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 11 цаг 18 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 11 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 17 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 18 цаг 10 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 18 цаг 15 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 18 цаг 19 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 18 цаг 24 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 18 цаг 28 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 18 цаг 45 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 18 цаг 53 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 18 цаг 55 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 19 цаг 3 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 19 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2026-11-14 Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2026-11-14
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло...
Top