x

Б.Мэргэн: ТББ бол хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд" тусгай сан байгуулах шийдвэр гаргаж, 10 тэрбумын эх үүсвэрийг нь шийдэрлэсэн билээ.

Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг хүүхдийн төв номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулна хэмээн Соёлын яамнаас мэдээлсэн. 

Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж байгаатай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор зохион байгуулсан “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг монголын олон телевиз шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан билээ. 

Цахим орчинд иргэдийн дунд энэ үйл ажиллагаатай холбоотой маргааш өндрөө авч байна. 

Хуульчид харин үүнийг хууль бус гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд Хүүхдийн фондод төрийн албан хаагчдын цалинг хандивласныг мөн шүүмжилж байна.

Ингээд хуульчдын байр суурийг хүргэж байна. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "Төрийн албан хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладгийг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж болно" гэсэн юм. Мөн тэрээр үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй дурьдсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа одоогийн хууль зүйн орчинд төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгов. 

Тэрээр "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.

УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.

Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа...

Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ..." гэсэн байна. 

Харин Хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудастаа "ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг гэв. 

Тэрээр "ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй ТББ байгуулагдсан. Байгуулчихаад мартчихсан нь ч бий, ТББ нэрийн дор далд эдийн засгийг тэлж, мөнгө угаадаг. Хамгийн энгийн нь гэхэд гаднаас тусламжийн гэх бараа оруулж ирээд л зардагууд нь өчнөөн. Бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь ч маш олон байх магадлал өндөртэй байдаг. Хяналт байхгүй, тайлан өгдөггүй нь олонх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан 6 улирал дараалан тайлан өгөөгүй бол татан буулгадаг байсан заалт хэрэгжиж үзээгүй байсаар хүчингүй болсон. Уг нь 20 мянгаас 11 мянга гаруйг нь татан буулгах шийдвэрийг 2015 онд гаргуулж байсан ч хэрэгжээгүй.

Товчхондоо ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн. Одоо бүр Ерөнхийлөгч нь улс төрдөө ашиглаж, олны танилууд нь хөхиүлэн дэмжиж, учраа мэдэхгүйнүүд нь сайшаан дэмжиж байна. Хуулийг нь 10-аад жил шинэчлэх гээд барахгүй л байгаа. Хичнээн ажлын хэсэг байгуулагдаж, хичнээн янзын төсөл боловсруулж, хэдэн хэлэлцүүлэг хийснийг тоолвол нэлээд их тоо яригдана. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, ТББ-ын тухай хууль гэж анзаарагдамгүй мөртлөө далдуур үндэсний аюулгүй байдалд ч хор уршиг тарих аюултай 2 хууль байдаг даа" хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ганаа (202.9.40.126)
    Ямар хууль яаж зөрчөөд байгааг тодорхой болгоно уу? мэдээж хуулийн хүрээнд зохион байгуулагдаж үйл ажилгаагаа явуулж таарна Сайн үйлс дэлгэрх болтугай!
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.212.118.155)
    Ямар их оворжоо вээ. Хүнийг нас дарнаа гэж.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.111)
    Зарим хүмүүсийн шээс нь гоожиж үхлээ. Эртхэн сэтгэж хийхгүй яасан юм. Бүх зүйл нь шилэн байна гэсэн ш дээ. Тэгж их үхэхгээд байгаа бол дансыг нь сайн хянаж байгаач.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (192.82.74.164)
    Төрөөс зохион байгуулаагүй юм уу ТББ байсан юмуу .Тэгвэл мөнгөө буцааж авмаар байна.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Алтан (64.119.19.250)
    Та нарын сэтгээгүйг сэтгэж,хийгээгүйг хийх гэж байна ш дээ.Эмнэлэгт архичдыг эрүүлжүүлэх бодлогоос хамаагүй дээр.
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 38 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 47 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 58 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 6 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top