x

Х.Тэмүүжин: Төр татвараас гадуур "ГОЁ" нэртэй хандив санаачилж иргэдээ тонох боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд" тусгай сан байгуулах шийдвэр гаргаж, тодорхой эх үүсвэрийг нь шийдэрлэлээ гэж мэдээлсэн билээ. Яг одоо Монголын олон телевизээр “Монгол соёл-Монгол хүүхэд” хандивын цахим тоглолт явагдаж байна. 

Энэ үйл явдлын талаар хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр фейсбүүк хуудаснаа "Хуучин цагт “Хүүхдийн төлөө фонд” гэж Монголын төрийн хийх ажлыг нэг том даргын гадаад эхнэр булааж аваад өөрөө хийсэн болоод явдаг хойдуудын суртал ухуулгийн сан байсан. Зардал нь Монголын төрд өр болоод үлддэг. Одоо хэний суртал, хэнд өр үлдээх сүнс босож ирж байгааг чөтгөр бүү мэд!

Шинээр байгуулагдсан Соёлын яам нь соц үеийн үзэл суртлын яам болсон бололтой. Монгол Улсыг буцаагаад социализмруу чирээд эхэллээ. Төсвөөс гадуур, засаг оролцсон сан байгуулаад, хандив нэртэй татвараар тусдаа бодлого тодорхойлох шинжтэй болоод явчихлаа.

Иргэдээс авсан татвараараа хийх ёстой байсан ажлаа хийгээгүй хулгайлчхаад нэмээд хандив өгчих одоо яг хийгээд өгье гээд байгаа бололтой. Соц үед даргын үг хууль байдаг байсан байж болно. Одоо бол хууль зөрчсөн дарга хариуцлага хүлээх ёстой нийгэм. Төр, төрийн бус холилдож, УИХ-ын зөвшөөрөл хяналтгүйгээр төсвөөс гадуур засаг мөнгө хурааж, зарцуулах бол уул нь албан тушаалын гэмт хэрэг.

Энэ засаг ковид далимдуулж хандив авч, нэг нэгнээ шагнаж, хуулийн хяналтгүйгээр жаал ажилласан. Зарим нэг нь гэмт хэрэгт шалгагдаад ч эхэлсэн. Одоо хүүхдийн нэр бариаад эхэллээ. Төр сайн дураараа ямар нэг САН байгуулаад ажлаа хийчихдэг бол төсөв гэж байгаад яах. Тэрийг нь иргэд төлөөлөгчөө сонгож, тэднээрээ дамжуулан баталдаг байгаад бас яах. Татвараас гадуур гоё нэртэй хандив санаачилж төр иргэдээ тонох бол энэ хүнд цагт шударга биш шүү. Хүүхдүүдийнхээ төлөө иргэдийн төлсөн татварыг ууж идчихээд одоо хандив өгчих бид алаад өгье гэдэг бол увайгүй дээрэм. Өвчин зовлон ирлээ эм тариагаа бэлдье гэхэд усан оргилуур бариад гүйгээд байдаг нөхөд, хүүхдийн гэсэн бүхнийг хулгайлчихдаг дарга нар одоо дор бүрнээ дураар САН байгуулж иргэдийн хоолны мөнгөнөөс ууж иддэг болохоор шийдэж.

Эд нар бүр сурчихлаа шүү. Санаачилж байгаа зүйл нь дандаа ардчиллаас ухарсан, хууль зөрчсөн, Монгол хэлний хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөм үгийг өөрсдийн хулгайг халхлах ПиАр болгож, хөнгөн гоёчилсон урлаг уран сайхнаар нухацтай судалгаатай, бодох ёстой бодлого шийдвэрийг орлуулах гэж оролддог боллоо..., ард нь ажил унасны хариуцлага хүлээх нэг ч хүн байхгүй.

Бүр хэтрээд Төрийн алба хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладаг жишиг тогтоод удлаа. Бусдын цалинг өмнөөс нь хандивлах асуудлыг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж хуулиар хязгаарлахгүй бол төр өөрөө хөдөлмөрийн мөлжлөг хийгээд байгаа мэт харагдах боллоо. Уул нь бусдын халаасанд хуруугаа дураараа хийхгүй байх гэдэг хүн ёсны энгийн соёл. Манай дарга нар дуртай үедээ ажлаас чинь халчихна шүү гэх заналхийллээрээ доод алба хаагчдынхаа цалин мөнгийг өмнөөс нь юунд зарахыг мэдэж, шийдэж болно гэж боддог болтой. Жанжилах үзэл гэж ийм л...

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ч мөн адил. Татварт төвлөрүүлэх орлогыг өөрсдийн хувийн мөнгө хөрөнгө шиг бусдад өгч, шагнах нь хэрээс хэтэрсэн. Ардаа авлигын сүүдэр хэтэрхий томоор дагуулсан байдалтай.

Монголд иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн шиг биелүүлж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг ТӨР л хэрэгтэй байна даа" хэмээн бичжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.179.25.237)
    temuujin golog
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Гэрэл (64.119.24.218)
    Олон сан байгуулаад улс төрчдийн хулгай луйвраар дуусдаг болсон энэ улсад элэнцгийнх нь хүүхдийн төлөө фонд. Тэмүүжин зөв бичсэн байна
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.189.234)
    Дэмжиж байна
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шаабар (202.126.89.166)
    Маш зөв шүүмж хэллээ. Эрх баригчид "намайг хэн тоож, нохойг хэн саах вэ " гэдэгчлэн дур зоргоороо авирлаж байна. Энэ бүгдийн чанга дугарах ёстой АН амьд үхсэн нь мэдэгдэхгүй , албан тушаал эрх мэдлийн төлөөх хэрүүлээ хийгээд завгүй. Тэмүүжинг дэмжиж байна !!!
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.70.156)
    Боролдой Мягмар явсан зөвлөсөн газар дандаа баартай байдаг. Хулгай хийнэ, хуурна, залилан хийсэн байдаг....
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • монгол (202.21.108.195)
    Тэмүүжинд дургүй ч энд хэлсэн бүхэнтэй нь санал нэг байна. СОЁЛЫН ЯАМ их хурлаас том юм байна доо. Бас тэр Хэро бол хийсэн зүйлдээ тааруулаад л хууль гаргачихдаг бололтой юм.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.93.77)
    Тэмүүжин дүү минь бурууд бас гайгүй бичдэгби уншдаг. Чи хөгширсөн сүүгүй үнээ, онгон охины луйврын талаар яагаад бичиж чаддаггүйн учир юу билээ. Чиний бичих хурц байх сэдвүүд бол энэ, Санд төвлөрөх хэдэн цааснаас илүү эх орноо тонон дээрэмдсэн үнээ, охины хэрэг хор хохирол нь жингийн туухай мянга байгаад тэнцэшгүй хэрэг юм. Чи сохорсон хэрэг.
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Mash zuv.odoo zasgiin gazar .hemjeegyi erhtei naming hen heleh be gedeg boljee.hiisen hergee nuuhiin told daraa ne huuli gargah gene.ene yu bolood bainaa.ih hural gedeg togloomii gazriig taraah heregtei.uls oron maani haashaa yavaad bainaa..
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.193.28)
    Xelj bga zuil n zov ch temuujin xelj bga boloxoor ugiin une tsene n bxgui bolchixiin. Oort oldson bolomjoo tuxai ued n ashiglaad ard irgedee giiguulex n yaasiin. Tgsen tsagt nasaar ch songox bailaa
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Иргэн (202.9.46.28)
    Чи улс орон цагдааг самарчихаад бүү донгос. Дахиж чи хэзээч сонгогдохгүй
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (192.82.76.41)
    Хандив энэ тэр гэж биесээ хөөргөөд дагиргаатсан юмнууд зурагтаар нэг орилоод одоо тэрийгээ хувааж иднэ биз
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Яг үнэн шүү
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Zochyn (66.181.161.49)
    Ardchyl nertei avch hulgaildag suns garch ireed yu giiguulsen yum buh uildver ,bolj butej baisan buhniig ugui hiigee bez dee buh ajilch angiin ard irged amjij idsen n haimaanaa nertei tsagaan guilagchyn bolj argaa barsan n ger oron ur huuhdee olsgohguin tulg ooriin hucheer boloh buteheeree amydar ch ovoo tolgoitoi garyn yf duitei neg hesegn bodoloo zahyrch chadahgui arhynd orj bur tenheeguibolj huvetsan ene muuhai 30 jil odoo zail tsashaa hun hunee ideh bish nameneter gej taltsaj negniihee hiij baigaa ajylyg buu goochul ene uls chiny urgashaa hojihdoo sain zuilseeavch yavah heregttei er nail orh ch gesen deeshylj devjdee todorhoi suurytai baidag shdee bugdeeree yaryltsaval buruugui buleen usaar ugaaval hirgui gej ug baidag daa
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.47.22)
    Фондын мөнгийг нь хоосолчоод гүлдийгээд сууж байна даа нэг өдөр
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
    • Ввввввв
      М.Батбаяр дэд сайд ч гэж дээ. Нэг л их нам ярьсан нутгийн зөвлөл ярьсан нөхөр бдаг. Оюун-Эрдэнэ Хүрэлсүхийн бөгсийг долоох шахуу явж бж дэд сайд болсон. Би би гэж айхтар өвчнөөр нэвт өвчилсөн. Сайхан юм хийнэ гэж итгэхгүй бн. Идчихэээд гүлдийгээд суужийж мэдэх л дээ. Бид мөнгөтэй ч юм. Үхлээ хатлаа хөл хорио сулла энэ тэр гэж хашхирах мөртлөө. Хэдэн зуун саяаар нь цуглуулаад өглө.
      2021 оны 12 сарын 31
  • Зочин (202.9.47.22)
    БАС , ӨӨРӨӨ БАЙГУУОЖ, ӨӨРӨӨ ЭЗЭМШИЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА, ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИУДЫГ ЭЦСИЙН ӨМЧИЛӨГЧИЙГ НЬ БҮРТГЭНЭ ГЭЭД МӨНГӨ ХУРААЖ БА ЙГААГ ЮУ ГЭЖ О ЙЛГОХ ВЭ ?
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.1)
    Хэдэн баячууд л идсэн ууснаасаа баярхаж уралдаад л....арай л инээдмийн хошин шог....бүр дээрээс нь захирал эрхлэгч нар нь багш ажилчдаасаа ч асуухгүй яаж дарамталдагаа гайхуулцгааж,албан хүчээр цалинг нь хандивлаж,хоолтой хоолгүй бга иргэдийнхээ үзэх мэдэх эрхийг хааж бүх сувгаар их мөнгө шидэлцгээж гайхуулцгаав.юу болоод бнаа ...eр нь ..арай л биш шүү.байшин барилаа л гээд хуу хамаад тууз хайчлах бх да...
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Zochin (202.126.89.149)
    Tun zuv demjij bna
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
    • Doogii
      Demjij baina
      2021 оны 12 сарын 31
  • К (202.126.90.110)
    Энэ хүнд төр барьсан цаг хугацаандаа хийх юм их блаа даанч хар тамхи охин найрах авилгад автах эмнэлгийг шорон болгох зэрэг хэрэг хийсээр өөрийн чадлаа хир вэ гэдгээ үзүүлсэн
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 39 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top