x

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Аав, ээж, гэр бүл, хамгийн хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Итгэж төлөөллөө болгосон хан Хэнтийн сонгогчид, нэг ангид хамтдаа сууж хууль батлалцсан УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна.Надтай нэр холбогдсон эмэгтэйчүүдээс хүлцэл өчиж байна. Залуу улстөрчид үзүүлсэн итгэлийг биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсныг нотлох өдөр удахгүй ирнэ ээ. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх биш бүр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна.

Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна. 

Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна. 

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. 

Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргаж албан ёсоор өгөх гэж байна" гэлээ. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 1 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 6 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 6 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 9 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 9 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 12 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 18 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 1 цаг 8 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2 цаг 31 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 1 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 3 цаг 3 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 3 цаг 4 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 3 цаг 5 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 3 цаг 32 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 3 цаг 41 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 4 цаг 39 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 6 цаг 47 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 6 цаг 49 мин ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна 6 цаг 49 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Top