x

Хууль тогтоогчид нь итгэдэггүй хуулийн байгууллагаар яах юм

Өнгөрөгч баасан гаригт УИХ хүчингийн хэрэгт нэр холбогдоод байсан гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхийг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Санал хураалтыг нууцаар явуулсан тул “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж санал өгсөн 29 гишүүн хэн болохыг мэдэх боломжгүй юм. Гэсэн ч “гишүүний бүрэн эрх” гэдэг зүйл УИХ-ын гишүүдийг хамгаалах биш хаацайлах хэрэгсэл болсныг бүгд мэдэж авлаа.

Мөн хэрэгт холбодоод буй хоёр гишүүнээс мэдүүлэг, байцаалт авахаар хуулийн байгууллага 18 удаа дуудсан боловч очоогүй гэдгийг хуулийн байгууллагынхан хэлэв. Тиймээс арга буюу “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах” хүсэлт тавьсан хэрэг. 

Уг нь бол “бүрэн эрхийг түдгэлзүүлэх” төдийгөөр хоёр нөхөр гэмт хэрэгтэн болчихгүй. Мөн гишүүдийн бүрэн эрхийг нэг мөсөн дуусгавар болгодог “УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах” тухай ч яриагүй. Харин хэргийг шалгаж үнэн мөнийг тогтооход саад учруулж буй бүрэн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлээд хэргийг шалгах тухай л юм. Шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхийг нь буцаан сэргээх боломжтой гэсэн үг. Харин УИХ зүгээр л “шалгуулахгүй” гээд хариулчихлаа. Хууль тогтоогчид нь хүртэл итгэдэггүй хуулийн байгууллагад жирийн иргэд яаж итгэж шалгуулах вэ?

Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим ч хаачлаа. Нөгөө "Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай илүү эрхтэй" гэдэг л болж байна.

Энэ явдал манай хуулийн байгууллагын нэр хүндийг шороотой хутгаад зогсохгүй УИХ-ыг өөрийг нь ч бас намаг балчигт унагалаа. Монгол Улс хүчирхийллийн хэргийг парламентаараа авч хэлэлцсэн анхны “түүхэн” тохиолдол болов.(Дахиад өөр ямар гээч адгийн зүйл хэлэлцэхийг хэн мэдлээ) Үр дүнгийн тухай бол яриад ч яахав. УИХ-ын олонхи энэ үйлдлээрээ хоёр хүний лай ланчгаар дуусч болох байсан гутамшгийг бүхэл бүтэн намаараа үүрэх хувь тавиланг сонгов бололтой.

Өмнө нь нэг удаа Д.Гантулга гишүүний бүрэн эрхийн асуудлыг прокурорын байгууллагаас тавихад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, хуульч гишүүн Д.Лүндээжанцан нар “Хуулийн зохицуулалт алга” гээд буцааж байлаа. Хуулийн зохицуулалтыг нь бий болгохын тулд хууль хүртэл санаачилж, сүрхий дүрэмдсэнийг яана. Гэсэн ч тэр нь зүгээр л цаг хожих шалтаг байсан бололтой. Д.Мураттай нь хоёуланг нь хөтөлцүүлж оруулж ирээд хамтад нь тохироо хийх шийдвэрт АН, МАН-ын удирдлагууд хүрсэн байж.

Нэгэнт ийм байдалтай, ийм чадавхитай болчихсон парламенттай “хүний эрх” гэх мэтийн хүмүүнлэг төрөлтөн л ойлгодог хэм хэмжээ, үнэлэмжийн тухай яриад ч хэрэггүй. Дээхэн үед “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр” гэж ярьдаг байсан гэнэ лээ. Харин сая болсон үйл явдал Монголд эмэгтэй хүн болж төрөх нь хэр хүнд хүчир вэ гэдгийг давхар харууллаа. Одоо тэгээд хуулийн байгууллагадаа, хууль тогтоогч нартаа итгэж нэр төрөө эрсдэлд оруулан байж хоёр гишүүний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн эрхийг хэн хамгаалах вэ?

Улсаараа, парламентаараа хүчирхийлэгч болчихоод байж айл гэр дотор нөхөр нь эхнэрээ хүчирхийлж буй тухай худлаа баахан ярьж, хууль дүрэм зохиож суухын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (64.119.25.33)
    МУУ НЬ МУУДАА ! МУНА ГАДСАНДАА Л БОЛСОН !!! СОНГОГЧ ОЛНЫ ИТГЭЛ , ХАРИУЦЛАГА , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА , ХУУЛЬ ШҮҮХИЙН ОЛОН МЯНГАН ШУДАРГА АЖИЛТНУУДЫН НӨР ИХ АЖИЛ , МОНГОЛ УЛСЫН ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАГАЛСАН УИХГ - НИЙ ЭРХ ЯМБААР БУЛАЙ ЛУЙВРАА ХААЦАЙЛЖ ДАВАРСАН ЗАЛЬХАЙНУУД ИТГЭЛГҮЙ БУРУУТАЙ!!!
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 2 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 6 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 23 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 31 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 37 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top