x

Хувийн зардлаа удирдах маш ЭНГИЙН АРГА

Эрүүл мэндээ хамгаалах гэсээр байтал, эдийн засаг чинь нурлаа шдээ!!! Ингээл болоо юмуу, ингээл үхэх юм уу? (Төөгөөгийн хоолойгоор)...

Хэсэгтээ эдийн засаг хэцүүдэх нь ээ, /ер нь нээх хэцүүгүй эдийн засагтай байсан ч юм шиг хэхэ/ 

За ямартай ч ямар ч эдийн засагтай нийгэм, хүрээлэлд амьдарч байлаа ч гэсэн гэсэн олсон орлогоо ухаантай зарах, зарсныгаа хянах, чадвал биш чадаад хадгалах хэрэгтэй “өлсгөлөн” нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байгаа биздээ?! АНДУУДАА?!

ОЛОХ - ЗАРАХ - ХЯНАХ - ХАДГАЛАХ 

За яг энэ гинжин хэлхээг аль нэгийг нь орхигдуулалгүй, санхүүгээ удирдаад сурчихвал чанга гар болох нь ээ. Мэдээж хүн бүрийн хэдийг олох, яаж олох, олсныгоо хэрхэн үрэх нь өөрийн мэдлийн хэрэг тул үүн дээр илүү үглэж зүрхлэхгүй нь. 

Харин хянах тухайд маш энгийн энийг уншиж дуусаад хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө өгье. Ихэнх хүмүүс Excel програмыг амьдралдаа нэг удаа хэрэглээд үзчихсэн байгаа. Уг нь эксэлийг хүснэгт татах, график гаргах төдийхөнд ашиглах ёсгүй юм. Эксэл суурьтай програм нь тоо, өгөгдөлтөй холбоотой бүх зүйлээс нарийн мэдээлэл, тайлан, ахиц зэргийг үзэсгэлэнтэйгээр харах боломжтой, маш ухаалаг програм байдаг. Та компьютер утсан дээрээ хаанаас ч эксэлийн програм руу ороход хамгийн түрүүнд танд бэлэн загварууд санал болгосон байгаа. Тэндээс өөрт тохирох дурын загварыг ашиглан илүү ухаалгаар хувийн санхүүгээ хянах боломжтой байх нь ээ. 

Эндээс харж байгаачлан та өөрийн гэр бүлийн санхүү, хувийн мөнгө, янз бүрийн жагсаалт гаргаж төлөвлөх гээд олон зүйлд эксэл суурьтай програмыг ашиглах боломжтой. Юм бүхэн үүлэн системтэй холбогдсных танд Google spreadsheet бас санал болгоё. Үүнийг ашигласнаар та утас, компьютер, таблет бүх төхөөрөмжөөс нэг файл руу хандах боломжтой болдог. 

За ингээд өөрт таалагдсан дурын загвараа сонгосны дараа дараагийн шинэ хуудсанд өдөрт юу авч, юунд мөнгө зарцуулснаа нэг нэгэнгүй тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр сарын сүүлд хэдэн төгрөгөөр архи авсан, хэдэн төгрөгийг бохинд зарцуулснаа хянаж эхлэнэ гэсэн үг. Эксэл дээр хөтлөхийн хамгийн давуу тал бол таны өмнөөс хасаж, нэмээд, харьцуулалтыг нь ямар ч алдаа мадаггүй нарийн сайхан гаргахад оршиж байгаа юм. 

Энэ мэтээр илүү баяжуулж, ухаалгаар зардлаа хянаж сураарай. 

Ээжийнхээ энэнд тэдэн төгрөг, тэрнээс тэдэн төгрөг, мах будаа тэдээр авлаа гэж бичээд дугуйлсан, дарсан, балласан хар дансыг харж байсан уу? Хэрвээ тийм бол хэн ч зааварлаагүй гэхэд маш ухаантай хөтөлдөг байжээ, санхүүгээ, танай ээж. Юун төлөө цахим эринд амьдарч байгаа билээ өөрийн санхүүгээ удирдахад утаснаасаа эхэлцгээе бүгдээрээ. 

Мөн таныг ч хэн нэгэнд өөрийн санхүүгээ хөтөлдөг сайн туршлагаасаа хуваалцахыг санал болгож байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 19 цаг 52 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 12 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 цаг 23 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 20 цаг 29 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 10 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 13 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 21 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top