x

Коронавирусийн голомт болсон “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаа Герман руу зугтав уу?

Монголд коронавирус тараасан хамгийн гол буруутан нь халдвар хамгаалаллыг бүрэн сахиулж чадаагүй УОК, Эрүүл мэндийн сайд нараас гадна “ТӨМӨР ЗАМ” болж таараад байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол Сэлэнгэ аймагт 124 болсон. Элдэв тэмцээн, аймгийн төвөөр сэлгүүцсэн орос жолооч нар хэн байлаа ч УБТЗ хамгийн том холбоотон болж таарав. Гэтэл энэ их айлыг атгасан гар шиг зангидаж, нэгдсэн удирдлагаар хангаж, олон мянган ажилтнаа төдийгүй улсынхаа хүн амыг төмөр замаар дамжин эрсдэлд учрахаас хамгаалах “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа хаачив? 

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэхүү онцгой цаг үед Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 тогтоол гаргасан. Түүний өмнө Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түр зогсоох шийдвэр гарсан.

Дээрх шийдвэртэй холбогдуулан 11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан бөгөөд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон. 

Энэ нислэгээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний хүү ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Гарьд, Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням ниссэн байдаг. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаан хэлж буй ч тэд АТГ-аас тэднийг шалгасан хэвээр байгаа тул хардахгүй байх аргагүй. Тухайн нислэгийн тухайд дээрх Засгийн газрын шийдвэрийн дагуу цуцлагдсан нислэг байсан боловч УОК-ийн шийдвэрээр сэргээгдэж ниссэн байдаг. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Австралид Элчин зөвлөхөөр томилогдоод байгаа Ж.Батзандангийн ах, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ биечлэн хөөцөлдөж байж “нисгэсэн” бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Замын орлогч есөн дарга тус бүр 500ам.долларын тусламж өгсөн аж. 

ЕТГ-ын хэлтсийн дарга Ж.Гарьд гэж хэн бэ?

“УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэсэн мэдээлэл ирсэн” гэж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан 2018 оны 1 дүгээр сарын 9-нд  хэвлэлийн хурал хийлгэж тайлангаа тавих үеэр хэлчихэж билээ. 

Гэтэл Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьдыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилсон байх юм.  Юу болж байгаа нь энэ вэ? 

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2018 оны гуравдугаар сарын 29-ний орой УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням, хүү Ж.Гарьд нарын “Фрейткоммодити консалтантс” ХХК-д нэгжлэг хийсэн. Цагдаагийнхан эхлээд тус компанид үзлэг хийсэн ч санхүүгийн зарим баримт бичгийг гаргаж өгөөгүй тул нэгжлэг болгосон байдаг юм. Үүний дараахан Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.долларыг оффшор бүсээр дамжуулан угаасан гэх асуудлаар АТГ, ЦЕГ тус тусдаа мөрдөн шалгаж буй гэх мэдээлэл өгч байв. Шалгалтын явцад энэ тоо эрс өссөн.

Эндээс бүр том сүлжээ эхэлсэн билээ. Учир нь Хонконгт бүртгэлтэй “Class Trading limited” компанийн гадаад гүйлгээ буюу хэн, хэн рүү хэдэн сарын хэдний өдөр, хэдэн зуун мянган ам.доллар орж ирсэн тухай нийт 7 тэрбум 745 сая 900 мянган ам.долларын гүйлгээний баримт, холбогдох схемийн хамт “аалзны тор” руу дагуулж одов. Тодруулбал Ц.Жүгдэрням энэ компанийг Хонконгт байгуулж, ах Д.Жигжиднямаа, түүний хүү Ж.Гарьд нартай хамтран эзэмшдэг “Скай профешнл ложистик” ХХК руу 2017.11.27-2018.2.12-ны хооронд нийт 726 160 ам.долларыг нэр бүхий гурван данс руу шилжүүлсэн байдаг. АТГ-аас 2019.11.11-нд “Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байна. Тодруулах зүйлүүд олон байгаагаас хэрэг удааширч байна. Түүнийг нийт 20 гаруй үйлдэлд холбогдуулан шалгаж байна" гэх тайлбарыг өгсөн билээ.  Дуудлагаар цонх угаадаг, айл өрх албан тасалгаа цэвэрлэдэг гэх энэ компанид арай л ахадсан орлого, тэнэсэн угаалт биш гэж үү! 

Энэ талаар дараагийн удаад бичих тул мансууруулах бодисын сэдвээсээ тусгаарлая.Гол асуудал маань мөнөөх Эрдэнэбаатарын Оргил. Түүний аав Эрдэнэбаатар, Д.Жигжиднямаа нар эртний найзууд аж. Харин хүү Э.Оргил нь Д.Жигжиднямаагийн хүү Д.Гарьд, УБТЗ ХНН-ийн Бээжин дэх төлөөлөгч, нэгэн цагдаагийн хурандаагийн хүү Б.Энхбаяр нартай хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хамтрагчид байжээ. Ийм хүнийг яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газар багтаа авав? 

Х.Баттулга Д.Жигжиднямааг, Д.Жигжиднямаа “МТЗ”-ыг “гартаа авах” төлөвлөгөөтэй байв уу

Хамтатгах бас нэг сэдэв бий. Энэ нь УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар тавихаар яригдаж байгаа аж. Улмаар одоогийн дарга Р.Батсүхийг “Тавантолгой-Зүүнбаян төмөр зам” компанийн захирлаар томилох гэнэ. Үүний цаана 70 сая ам.долларын асуудал байдаг. Тэр ч байтуай МҮХАҮТ-ийн даргын томилгоо хүртэл хардлага төрүүлдэг юм.

Энд нэг л захиаг сануулъя. УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад  Ерөнхий захирлын орлогч М.Лебедевээс 2018 оны 9 дүгээр сарын 5-нд ирүүлсэн уг захидалд “Таны асар шаргуугаар дэмжсэний дагуу технологийн радио холбооны TETRA стандартын тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажилд манай “Элтеза”  нээлттэй хувь нийлүүлсн нийгэмлэг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан “ZTE” компани 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан SSIRU2012040501RIS тоот гэрээний нөхцлүүдийг биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл үүссэн тухай захидлыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Сертифиикатын хамт бидэнд ирүүллээ. МҮХАҮТ нь гаргасан дүгнэлтдээ АНУ, БНХАУ-ын Засгийн газруудын хооронд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас АНУ-ын Засгийн газар нь тодорхой бүтээгдэхүүнийг “ZTE” компанид худалдах, шилжүүлэх, угсрахад хориг тавьсныг онцлон тэмдэглээд давагдашгүй хүчин зүйл /форс-мажор/ бий болсны улмаас “ZTE” компани нь гэрээний дагуу хүлээсэн үүргүүдээ биелүүлэх боломжгүй болсон гэдгийг нотолж байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ойрын үед УБТЗ-ын автомат хориглол, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах удирдлагын төвлөрсөн систем, хөдөлгөөнт радио холбооны системийн угсралтын ажлын талаар хоёр талын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулахыг санал болгож байна” гээд уг сертификатыг хавсарган захидал ирүүлсэн байдаг. 

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон 2019 оны 3 дугаар сард телевизид өгсөн ярилцлагадаа “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэл хийх 250 сая ам.доллар дүрмийн санг бүрдүүлэхэд Монголын Засгийн газраас гаргах байсан 125 сая ам.долларыг “ХХБ” шууд санхүүжилтийг нь хийж байсан” гэж ярьсан. Дээрх 250 сая ам.доллараас 180 сая ам.долларыг вагон, зүтгүүр гээд түр зуурын хөрөнгөнд зарцуулсан байдаг. Үлдсэн 68 сая ам.доллар нь хаачив. Л.Пүрэвбаатар лав “ХХБ-нд зориулалтын дагуу хадгалж байгаа” гэж ажлаа хүлээлгэж өгсний дараа мэдэгдсэн. Харин үлдэгдэл мөнгийг зориулалтын дагуу зөв зарцуулагдсан уу? Эсвэл “Элтеза” руу шилжүүлсэн үү, Хэрэв шилжүүлсэн бол ажлаа хийсэн болохоор шилжүүлэв үү. Гуйсан болохоор нь шилжүүлсэн юм уу гэдгийг шалгах хэрэгтэй. Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Элтеза”-тай гэрээ байгуулж ОХУ-ын CПМ банкны баталгааг үндэслэн  2016 оны 3 дугаар сард дээрх санхүүжилтийн 50 хувь буюу 34 сая ам.долларыг шилжүүлсэн, одоо тэр мөнгөнөөс  гэрээний гүйцэтгэлийн баталгаа гэж 5 хувь л үлдсэн гэдэг. 

“РЖД Интернэйшнл” хаачив?

Дараагийн асуудал нь Үндэсний гэж шоудсанТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бариулах гэж “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны 2 дугаар сарын 5-8-нд Монголд ирж “ажилласан”. Тэрбээр 2020.02.05-нд эхний уулзалтаа “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай хийхээр товлосон байсан ч эмнэлэгт хэвтэж байсан тул цуцалжээ. Ингээд “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны хоёрдугаар сарын 6-ны пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, “Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөлтэй уулзсан байна. Харин өчигдөр орой/2020.02.07/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай уулзаж төмөр замын зураг төсөлтэй танилцсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор  “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурсан байдаг. Харин үүнээс хойш юу болов? Эх сурвалжийн мэдээлснээр “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нь “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяровт “Техникийн зөвлөх үйлчилгээний гэрээг Ковидоос болж хэрэгжүүлж чадахгүй нь” гэсэн утгатай захиа явуулсан байдаг. Ингээд “РЖД Интернэшнл”-д буюу С.А.Столяровт мөнгий нь төлөөгүй учраас тэд юу ч хийгээгүй. Тэр нь ч буруутгах аргагүй.

Харин одоо “УБТЗ” ХНН-ийн дарга  Д.Жигжиднямааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар томилох тухай яригдаж эхэлснээр тэнд төвлөрсөн төмөр зам барих мөнгийг Монгол, Оросын талд 1-р түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн тохиромжтой хүн захиран зарцуулах юм даг уу даа. Тэнд өмнө нь Засгийн газрын тогтоолоор 750 тэрбум төгрөг, хамгийн сүүлд “МТЗ”-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК руу 653 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоно гээд бодохоор тэд өөрийн хүнээ тавих нь арга ч үгүй биз. Харамсалтай нь өнөөх “хоригт” орсон гэх “Элтеза” төмөр замын дохиолол холбооны ажлыг цаашид гартаа аваад зогсохгүй тэндээс орох хөрөнгө оруулалтаар УБТЗ-д хийж өгөх ёстой ажлын “өр”-ийг цайруулах бололтой. Энэ бүхний эцэст манай төмөр замын бодлого хаанаас удирдагдаж, яагаад ОХУ-ын эрчим хүчний бодлоготой уялдуулан ойрын 30 жилд ашгаа өгөхгүй төмөр замын төлөө хоёр улсын дээд түвшнийхэн дэмжилцэн ажиллах болов гэхчлэн олон оньсого тайлагдах биз ээ.  Хамгийн гол нь хар тамхины асуудалтай, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байсан хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хэлтсийн даргаар томилсонд гүнээ харамсч байна.  

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Jigjidnyamaa (172.69.252.132)
    Orgilmaa dahiad l guteglegee hiij bna uu? Barimtaa gargaad iree, bitgii eeriihen bodol sanalyg niigemt naagaad bay. Orgilmaa eershigee, eeriihen zindand bodoj setgej yavdag jijken tsarai muutai yalzarsan amitan. Dotroosooch gadnaasaach tsarai muutai uher ohtono. Barimttai yum bichih heregtei, Notolgootoi!!! Orgilmaagiin yu gej bodhon, setgehen, jujig tavilt hed ch hamaagui shuu!!! Zugtav uu? genee. Tagtsan baina geed bichichil dee!!!! Chadahguu shdee chi! Orgilmaagiin nuhur ih evchitei uhliihan oron deer ih udaj baigaa gesen. Unen gesen. Orgilmaa hun amitany shiluuun buduun gedseer bugs uhaj amidardag bolhoor, uuliin uriin nuhur nj daaj yavaan baina lee. Nuhriihun amidarlaar togolson zavaan shivshigtei harh!!!
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Жонкуу ёстой дугуйгаа олчиж дээ, муусайн шуналууд (122.201.22.174)
    Зочин
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 22 цаг 48 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 22 цаг 53 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 22 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 23 цаг 2 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top