x

С.Баяр, У.Хүрэлсүх нарын хэн нь эх оронч вэ?

Нэг нь өөрөө өөртөө “эх оронч” нэр өгсөн (Бүр намын баяраа хүртэл Эх орончдын өдөр болгож тэмдэглэдэг), нөгөө нь хэлээгүй боловч дотор хүндээ тэгж итгүүлсэн байх магадлалтай учраас “Хэн нь эх оронч вэ?” гэдэг асуулт зохисгүй юм. Харин хэн нь илүү вэ? гэвэл зөв болох байх.

У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа төв байрыг “Тусгаар тогтнолын ордон” болгож, татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 гаруй тэрбум төгрөг гаргуулж байлаа. Хуучин байрыг нь долдугаар сарын 1-ний үймээний үеэр МАХН-ын (одоогийн МАН) ялалтыг эс хүлээн зөвшөөрсөн иргэд шатаачихсан юм. Үймээний үеэр цагдаагийн суманд оногдож амиа алдсан гэм зэмгүй таван хүний амийг юман чинээ тоогоогүй атлаа намынхаа шатсан тугийг толгойдоо зангидчихаад УИХ-ын чуулганы танхимд “АН манай намын байрыг шатаачихлаа” хэмээн цамнаж байв. Ийм их үнээр олж авсан ялалтаа АН-тай хуваалцахыг хүсээгүй хэрэг.

Харин С.Баяр энэ эмгэнэлт явдлын дараа АН-тай зөвшилцлийн ширээнд сууж, засгийн эрхийг хамтран барихыг санал болгож байв. Хэрэв тэр үед УИХ-д олонхи болсон МАХН сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулсан бол юунд хүрэх байсныг таахад бэрх. Гэсэн ч С.Баяр АН-ыг танхимдаа урьж, Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайдаар томилж байлаа. Гурван парламент дамжиж яригдсан Оюутолгойн гэрээг жилийн дотор (2009 оны 10 дугаар сарын 6) байгуулж, хорь гаруйхан хоногийн дараа Ерөнхий сайдын албаа өгсөн. (Элэгний хатууралтай гэж оношлогдсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд гадаадад элэг солиулах мэс засалд орсон) Жишихэд У.Хүрэлсүх ч бас намынхантайгаа хамт казинодож, Хадгаламж банкийг дампууруулсан хэргээр шүүх цагдаа болж байгаад “Эхнэрээ эмчлүүлэх” нэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ орхиж байлаа. Харин одоо У.Хүрэлсүх МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд болж, С.Баяр нь шоронд хоригдож байх шив дээ.

Уг нь бол У.Хүрэлсүхийн Хятадаас хөнгөлөлттэй зээлээр авах гэж хөлөө хугалах шахуу гүйж байгаа нэг тэрбум ам.долларыг Оюутолгой Монголын эдийн засагт нэг жилд оруулдаг (татвар биш шүү) юм билээ. 2010 оноос хойш  найман жилийн хугацаанд Оюутолгой компани Монгол Улсын дотоодод 7,5 тэрбум долларыг ханган нийлүүлэгч нар, ажилчдын цалин хөлс болон татвар хураамжид төлсөн байна. Энэ тухай саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форум дээр мэдээлсэн. 2017 онд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо зэргээр жагсаахад Оюутолгой компани Монгол Улсын Топ 100 компаниас “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дараа гуравдугаарт бичигдсэн байна. Ганц Оюутолгой ч биш, Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг 22 компани Топ 100-д багтжээ. “Ханган нийлүүлэгч” гэдэг нь уг компанид бараа, бүтээгдэхүүнээ зарж ашиг олдог, ажилчдынхаа цалинг тавьж ар гэр, ахуй амьдралыг нь авч явдаг үндэсний компаниудыг хэлж байгаа юм. Тэр хэрээр монголчууд Оюутолгойгоос тэжээгддэг гэсэн үг. Үүнтэй харьцуулахад жил бүр (2017 онд 180 сая ам долларын татвар төлсөн) татварт төлж байгаа 100, 200 сая ам.доллар бол өчүүхэн мөнгө юм.

Гэхдээ одоо энэ бүхэн ямар хамаатай. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ “Монгол Улсад ашиггүйгээр хийсэн” гэж буруутган хорьж шалгаж байна. Гэхдээ хэр их алдагдал хүлээсэн гэдгийг нь одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. АТГ-ын мөрдөгчид үүнийг тогтоож чадахгүй байгаа учраас УИХ-ын гишүүдийг дайчлан ажлын хэсэг байгуулж (“бохь” Амарзаяа, “боов” Оюунчимэг, Ж.Батзандан, Д.Дамба-очир, өөр хэн хэн ч билээ дээ), Үндэсний аудитын газраас шинжээч хүртэл томилоод байгаа. Нэг ёсондоо тэдгээр нөхдийг баримтгүйгээр барьж хорьчихоод хорионд байх хугацаанд нь нотлох баримт цуглуулах гэж яарч байгаа бололтой. Уг нь монголчууд Монголынхоо баялгийг зарж борлуулаад мөнгө олж байгаа хэрэг л дээ. Тэр нь ашигтай ч бай, ашиг багатай ч бай бидний л хэрэг юм. Хүсвэл гэрээгээ үргэлжлүүлээд татвараа авч, ашгаа хүртэж болно. Хүсэхгүй бол хөөж гаргаад өрөнд орсон ч болно.

Харин У.Хүрэлсүх сайд бидэнд хөгжлийн огт өөр замыг тулгаж байна. Эх орон, тусгаар тогтнол гэдэг үгийг амнаасаа салгадаггүй энэ хүн Монгол Улсыг ШХАБ гэдэг цэрэг, улс төрийн эвсэлд оруулах гэж зүтгэснээрээ улсаа тэр чигээр нь хоёр том хөршийнхөө аманд хаяж өгч байна. Одооноос Монголын асуудлыг Бээжинд, эсвэл Москвад шийддэг болно гэсэн үг. Ингээд 28 жилийн өмнө Москвагаас Улаанбаатарт шилжүүлж авчирсан Монголын төрийн эрх мэдэл Улаанбаатараас Шанхайд шилжих бололтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 0 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 4 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 21 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 29 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 35 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top