x

Хөл хориог ашиглаж өөрийн нэрийн бизнесээ эхлүүлсэн түүх

Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио..., үргэлж чихэнд ойр ч мэдрэгдэх зүйл юу ч үгүй өдөр хоногуудыг бид өнгөрөөж, бараг л ковидын талаарх мэдээлэлд дөжирч эхэлж байсандаа... Аюул тулаад ирэх энэ мөчид тайван байх, гэртээ үлдэх гэдэг гүйцэтгэхэд хамгийн хэцүү даалгавар бололтой. Бусад улс орнууд хавраас хойш хэдий нь туулж яваа түүхийг бид давтах гэж байна. Тиймээс хамгийн боломжит үлгэр жишээ “гэрийн хорио”-оос суралцацгаая.

Энэ бол хавар хөл хорионы үеэр ажилгүй болж дараа нь өөрөө өөртөө ажлын байр бий болгосон залуугийн түүх. Энэ түүхийг монголын нөхцөлд шууд хуулбарлах боломжгүй ч гэр гэртээ гарааны бизнес эрхлэх боломж бидэнд байж л байгаа. 

Түүх ингэж эхэлсэн. 300 кг шоколадны чингэлэг Лестер хотод байрладаг 35 настай Кейт Типладигийн гэрт ирэв. Тэрээр энэхүү 1,5 км туузаар ороосон мянга мянган цэвэр шоколадны үрэл агуулсан уутуудыг байшингийнхаа зориулалтын өрөөнд шилжүүлж хадгалав. Энэ бол одоо шоколад хийдэг Кейтийн хувьд "хэвийн зүйл" юм.

Ковид-19 санаанд оромгүй цохилт өгөх хүртэл Кейт “Триумф Мотоцикл” төслийн менежер байсан. Гэвч 4-р сард түүнийг хэсэг хугацаанд ажлаас нь чөлөөлж, дараа нь орлогогүй болжээ.

Богино хугацаанд түүний гэр бүл зөвхөн NHS-д бүтэн цагаар ажилладаг эхнэрийн цалинд найдахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн хэдий ч гурван настай ихрүүдийг асарч халамжлах зардал моргежийн зээлээс ч илүү байсан тул зүгээр суух аргагүй болжээ.

Ингээд Кейт ихрүүдээ өөрөө харж, гэрээсээ бизнес эрхлэхээр шийдэв.

Түүний эхнэр оройн цагаар өөрийн гал тогоондоо нарийн боов хийж багахаан бизнес эрхэлдэг байжээ. Эхнэр нь бялуунд зориулж гоёл чимэглэл хийж байх хооронд нөхөр Кейтийн сонирхлыг “шоколад зөөлрүүлдэг машин” үргэлж татдаг байжээ. Энэхүү төхөөрөмж нь шоколадны үрлийг (коллет гэж нэрлэдэг) тохирох температурт хайлуулж, шингэн болгож хувиргадаг.

Өдрийн цагийг гэртээ өнгөрүүлж байсан Кейт эхнэрийнхээ туршиж үзээгүй зүйлүүдийг туршиж үзэж эхэлжээ. Жишээлбэл, шоколад моулд буюу “хөгц” шиг амттан.  Тэрээр олон туршилтуудынхаа явцад, урьд өмнө мэддэггүй байсан ганаш болон карамельаар дүүргэсэн Бельги шоколадыг бүтээжээ.  Ингэж түүний гарааны бизнес болох Indulgent Chocolates төржээ.

Хавар хөл хорих үеэр тэрээр өөрийн адил орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулж "явган захууд" байгуулж, хүмүүс өөрсдийн гарц, цэцэрлэг, гараашнаас эд зүйлсээ зардаг байв. Энэ жаягаараа тэрээр өөрийн хийсэн шоколадаа онлайнаар амжилттай борлуулж чаджээ. Хүмүүс түүний гар хийцийн шокаладыг багш нарт илгээх, эсвэл төрсөн өдөрт зориулж бэлэг болгон худалдаж авдаг байна. Мэдээжийн хэрэг Кейт шоколад хийх хүүхэд асрах хоёрыг хослуулах хэрэгтэй болсон. 

"Шоколад хийх хооронд би тэдэнтэй хамт үлгэр уншиж, тоглоом тоглодог. Дараа нь гараа угаагаад ажилдаа ордог" гэж тэр хэлэв.  "Ихэр хүүхдүүдтэй байх их азтай шүү. Тэд хоорондоо үнэхээр сайн тоглодог. Хэрэв энэ бизнес цар хүрээгээ тэлвэл энэ нь надад дахиад хэвийн амьдралаар амьдрах боломжийг олгоно. Удахгүй зул сарын үеэр хүмүүс нэг нэгэндээ бэлэглэх нэгэн бэлэг нь миний хийсэн шоколад байгаасай гэж хүсэж байна" гэжээ.

Гэхдээ түүнд өмнөх ажлаас нь ажилдаа буцаад орох санал тавьсан байна. Одоо эдний гэр бүл эдийн засгийн энэ хүнд үед тогтмол орлоготой байх уу, эсвэл бизнес нь цар хүрээгээ тэлж, олон үйлчлүүлэгчдийн хайрыг татах болов уу гэдэг хэцүүхэн сонголтны өмнө нүүр тулаад байгаа аж. Эхнэр нь түүнийг үргэлж найдвартай цалинтай ажил олохыг илүүд үздэг хэдий ч нөхрөө үргэлж дэмждэг байна. Мөн түүний эхнэр нөхрийнхөө шинэхэн бүтээгдэхүүнээр гал тогоондоо хамгийн сүүлийн үеийн бүтээлээ туршиж үзэх дуртай гэсэн юм. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 19 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 13 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 цаг 25 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 20 цаг 31 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 12 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 15 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 21 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top