x

13 Засгийн газрын хадгалж ирсэн МИАТ-ийг У.Хүрэлсүх хэнд өгөх нь вэ?

​МИАТ бол төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч компани. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд МИАТ-ийг хувьчлах асуудал яригдсан ч олон бүлэглэлийн ашиг сонирхолд тушигдан тухай бүртээ нам жим болсоор ирсэн. Тэртээ 1995 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдсанаас хойш МИАТ компанийг хувьчлах асуудал сөхөгдөж, энэ хугацаанд 13 Засгийн газрын нүүр үзлээ.

Асуудал эхэндээ “МИАТ-ийг одоо л хувьчлах гэнэ, одоо цаг нь яг болсон” гэх аястай дуулиан шуугиантай эхэлдэг ч дундаасаа чимээгүй болчихдог. МИАТ-ийн хувьчлал тойрсон ийм төрлийн “драм”-д бараг л дасчихаад байна.

МИАТ-ИЙН ХУВЬЧЛАЛЫН ЦААДАХ ТОХИРОО

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө аяс мэдрэгдээд эхлэв. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ийг хувьчлахыг МАН-ынхан эсэргүүцэж хамгаалж ирсэн нь олонтой. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ асуудал эрчээ авч бараг л шуударсан. Гэвч МАН-ынхан эсэргүүцэн, унагаж МИАТ төрийн өмчит компани хэвээр үлдсэн юм. Харин энэ удаа эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн саналыг оруулж ирлээ.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч МИАТ-ийг хувьчилна гэсэн үг үсэг байхгүй. Тэгэхээр замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй одоо ч эзэн нь тодорхой болчихсон уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Асуудлын угийг хөөгөөд үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайд болгосон, бүр цаашлаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсонтой ч холбогдож мэднэ.

Ж.БАТ-ЭРДЭНЭД ӨГСӨН ДААЛГАВАР БУЮУ ТОМИЛГОО

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахнаас МИАТ-ийг хувьчлах асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үг, үйлдлээрээ нам болон Засгийн газрынхаа “эсрэг” ажиллаж байгаа. Яаманд очоод багаа бүрдүүлэхдээ хүртэл АН-ын угшилтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилсон. Тэр АН-ын угшилтай, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байв.

Мөн Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв ажиллаж байна. Тэрээр АН-ын Г.Батхүүтэй мөн л хамтран ажиллаж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчилгааны багт голлон ажилласан. Энэ мэтчилэн Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөгч намдаа ээлтэй олон томилгоог хийсэн юм.

Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-аас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсэн. Магадгүй өөр салбарын сайд ийм зэргийн томилгоо хийсэн бол аль хэдийнээ сайдын суудлаа өгөх байсан биз. Энэ бүх үйл явцыг харахаар Зам тээвэр, хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ ирсэн нь, түүний томилгоонууд ч эхнээсээ тохиролцсон асуудал байсан бололтой.

Нэг зүйлийг эргэн санахад У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэх үед Ерөнхийлөгч сайд нарт хатуу үг хэлж, хоёр сайдад хориг тавьж байсан удаатай. Харин ганцхан Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Энэ салбарт хамтран ажиллаж байсан үе бий. Салбараа сайн мэдэх учраас сайн ажиллана гэж найдаж байна” гэсэн байдаг. Энэ үгний цаана энэ үйл явдлын зангилаа хэсэг ч байж мэдэх юм.

Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ энэ суудалд МИАТ-ийг хувьчилж, хэн нэгэнд өгөх даалгавартай ирсэн гэмээр харагдаад байгаа юм. Тэр ч ажлаа “сайн” хийж байна. Түүний хувилбар нь МИАТ-ийн хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалах, ингэснээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ хэмээн ярьсаар байгаа.

АН-ЫН БҮЛЭГ Ч АСУУДАЛ БИШ БАЙХ

Одоогоор МИАТ-ийг хувьчлах асуудлыг ТӨБЗГ-аас 2018-2020 онд хувьчлах компаниудын тоонд багтаасан. Үүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, МАН-ын бүлгээр ч дэмжээд байна. Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч санал нэгдэж чадаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа. Гэхдээ энэ асуудал биш л дээ. Учир нь МИАТ-ийг АН-ын талаас авахаар хамаг тохироо хийгдсэн байж магадгүй учраас тэд дэмжээд явах нь бараг л тодорхой юм.

Ийнхүү 23 жил яригдаж, 13 Засгийн газрын нүүр үзсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал иймэрхүү дүр зурагтайгаар дахин хөдөлж эхэллээ. Эхнээсээ тохирсон томилсон, баг бүрэлдэхүүн нь тухайн салбарт очсон учраас энэ удаагийн “эзэн”-ий оролдлого бүтэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 2 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 6 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 23 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 31 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 37 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top