x

Засгийн газар хоорондын комиссыг Оросын талаас А.В.Гордеев ахлана

ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө. УИХ дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав.

Ноён А.В.Гордеев сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол Улсын хооронд өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, “Манай Засгийн газраас Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргын түвшинг ахиулж, намайг тус хэсгийн даргаар томилох шийдвэрт Ерөнхий сайд Д.А.Медведев гарын үсэг зурсан” гэж мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогчоор томилогдсоны зэрэгцээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг тэргүүлэх болсонд нь Алексей Васильевич Гордеевт баяр хүргэлээ.

Тэрбээр “Монгол Улс хөрш орнууд, тэр дундаа ОХУ-тай хөгжүүлж буй харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, стратегийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг илэн далангуй ярилцан шийдвэрлэх замаар идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж бид үздэг” хэмээлээ.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Монгол Улсаас ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрснийг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг ОХУ дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр тал Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдгээрт шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг хоёр тал ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлүүлэх саналтай байна гэлээ. 

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын гэрээ хэлэлцээр, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүний дотор малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Ноён А.В.Гордеев хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр энэ 6-р сард Улаанбаатар хотноо хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ болохоор байгааг онцлоод, “Эрхэм хүндэт УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлыг хөндсөн тул энд хүрэлцэн ирсэн манай яам, байгууллагуудын төлөөлөгчид салбарынхаа асуудлаар товч танилцуулга хийнэ үү” гэлээ.

Энэ дагуу ноён А.С.Мишарин, А.В.Лушников, В.М.Кравченко, А.Н.Морозов нар тус тусын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөв, зорилго чиглэлийн талаар тодорхой танилцуулав.

Танилцуулгад хөндөгдсөн зарим асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар, мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеев “Өнөөдөр эрхэм хүндэт ноён М.Энхболд Тантай уулзсандаа тун баяртай байна. Ойрын хугацаанд Монгол Улсад дахин уулзана хэмээн найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад миний мэндийг уламжлахыг Танаас хүсье. Өмнө нь ноён Х.Баттулга болон миний бие Монгол Улс, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар хамтран ажиллаж байсан сайхан түүх бий” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 31 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 59 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 3 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 21 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 29 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 35 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top