x

Төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг нэвтрүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан нар өнөөдөр (2018.06.05) манай улсад ажиллаж буй Нидерланд улсын Засгийн газрын төлөөлөгч,  Сангийн яамны ажилтан Чиэрд Тим, Хайс Баккер нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.  

Европын холбооны улсаас эрхлэн төсөвт зардлын үнэлгээ хийдэг Нидерландын системийг үндэслэн улс орнуудад төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Монгол Улсад нэвтрүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж эхэлсэн талаар зочид танилцуулав. Танилцуулгадаа “Төсөвт зардлын үнэлгээ хийх нь өнгөрсөнд санхүүгийн ямар нэгэн аудит хийх бус ирээдүйд бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөж, хуримтлал үүсгэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл учирвал хөрөнгөө хэрхэн зарцуулах зэргийг тооцон гаргаснаа бодлогын тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулдаг санхүүгийн аргачлал” гэж онцлон тэмдэглэв.

Одоогоор Сангийн яамны төсөв боловсруулахад оролцдог ажилтнуудад сургалт явуулж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдах хүмүүсийн тоог салбар бүрээс нэмэгдүүлснээр төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа талаараа мөн тэмдэглээд Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой эсэхийг тодруулсан юм.

Хариуд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Боломжтойгоор барахгүй бүр шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэж, төлөөлөгчдийн сонирхсон төсөв болон, төсвийг УИХ-аар хэлэлцэн баталдаг явцын талаар мэдээлэл өглөө.

Талууд мөн УИХ-ын бүтцэд төсөвтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцдэг бие даасан Төсвийн зөвлөл байж болох талаар, энэ чиглэлээр бусад орнуудын туршлагын талаар ярилцаж, харилцан санал солилцсон.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж эдийн засаг нь бүхэлдээ савлагаатай байдаг Монгол Улсын онцлог болон улстөрийн намууд сонгуульд оролцохдоо чиглэлийг нь гаргадаг Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг нэгбүрчлэн судалсны үндсэн дээр төслийг хэрэгжүүлж явах нь үр дүнтэй болно гэдгийг тэмдэглэсэн.

Уулзалтаар талууд төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нутагшуулах энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 31 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 59 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 3 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 21 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 29 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 35 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top