x

Түүхийн жимээр аялуулах “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Д.Занабазарын музейд нээнэ. 

Монголын өргөн уудам нутагт өнө эртнээс эзэн нь мэт оршсоор ирсэн хүн чулуун дурсгал, чулуун өв соёл элбэг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  Алтан овооны энгэрт  ноён, хатан, хүү, бэр хүн чулуу болон Хөргийн хөндийн  хүн чулуун дурсгалуудаараа алдартай юм.

Уран бүтээлч Д.Амараа “Хөрөг чулуу бол тал нутгийн тамга” хэмээн хэлж байсан юм. Тэрээр "Тал нутагтаа нүүдэллэн амьдардаг  монгол хүний  хувьд оюун санаа,  бие сэтгэл, амьдрал ахуйтай нь салшгүй нэг хэсэг болсон урлаг, оюун санааны цогц  бүтээл гэвэл хөрөг чулуу юм. Олон зууны нүүдэлчдийн ээдрээтэй цаг үеийн түүхийг  өөртөө тээн тэсэж үлдэн өнөө цагтай золгосон нууц нь чулуу хэмээх энгийн боловч  амьтай хэмээн үздэг байгалийн эд эсээр урласанд оршино” гэлээ.

Тэрээр сүүлийн 2 жилийн турш Монгол Улсын өргөн уудам талаар төдийгүй, ӨМӨЗО-ны Шилийн голын тал нутгаар судалгааны ажлаа явуулж хүн чулуудтай “хөөрөлдөн”,    нутгийн зон олонтой уулзан учирч эрт эдүгээгийн түүх намтрыг нь эрэн сурвалжилж  хээр талд мартагдаж хоцорсон хүн чулуудыг судалгааны эргэлтэд оруулж байгаа юм. 

Уран бүтээлч Д.Амараа Хүн чулуудын  судалгааны ажил хийх явцдаа  олон  арван  хүн чулуудыг шинээр нээн илрүүлж, баримтжуулан авчээ.

Тэрээр өмнө нь 1998 онд “Дөрвөн цагийн морьд” уран бүтээлийн үзэсгэлэн,  2018 онд “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэн, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байв.

Энэ удаагийнх нь түүний чулуун өв соёл, дурсгалын чиглэлээр хийсэн  судалгаанд суурилсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top