x

АНУ-ын сонгууль 2020: Пенс Ковидыг үл харгалзан сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байна

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн ахмад туслах Марк Шортын ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан ч сонгуулийн сурталчилгаагаа улайран явуулж байна.

Түүний хэвлэллийн төлөөлөгч сонгуулийн сурталчилгааны завгүй хуваарийг хадгалахаар төлөвлөж байна гэж мэдэгдэв.

Мөн дэд ерөнхийлөгч, нэр дэвшигч Ноён Пенс болон түүний эхнэрийн шинжилгээний хариу ням гаригт сөрөг гарсан гэж ажлын албанаас мэдээллээ.

Халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн энэ үед кампанит ажлууд гол цөм болж байна.

Тэрээр урьдчилсан санал хураалтад аль хэдий нь 59 сая орчим саналын хуудсыг хүлээн аваад байна. Энэ бол АНУ түүхэнд шуудангаар хүлээж авсан саналын түүхэн дээд амжилт юм.

Ерөнхийлөгч Доналт Трампттай ерөнхийлөгчийн суудлыг төлөө Ардчилсан намаас өрсөлдөгч дэд ерөнхийлөгч асан Жой Байден үндэсний санал асуулгын дунджаар найман оноогоор тэргүүлж байна.  Гэхдээ хэд хэдэн чухал мужуудад санал хураалтын дүн ойролцоо байна. Мөн эцсийн хариу товлосон 11 дүгээр сарын 3наас хойш гарч болзошгүй байгаа тул үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн дүнг тааварлахад эрт байна. 

Майк Пенс юу хийж байна вэ?

Ноён Пенс - Цагаан ордны коронавирусийн ажлын хэсгийг удирдаж байгаа бөгөөд түүний эхнэр Карен нар "эрүүл саруул" хэвээр байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дэвин О'Малли мэдэгдэлдээ дурджээ.

"Дэд ерөнхийлөгч Пенсийг ноён Шорттой ойр дотно харилцаатай гэж үздэг боловч Цагаан ордны эрүүл мэндийн албатай зөвлөлдсөний дагуу дэд ерөнхийлөгч чухал ажилчдад зориулсан CDC [Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв] удирдамжийн дагуу хуваарийн дагуу ажиллана" хэмээлээ.

Эдгээр арга хэмжээнд нь шинж тэмдгийг тогтмол хянах, маск зүүх зэрэг ордог. Мөн энэхүү удирдамжид Ковид-19-тэй хүнтэй ойр дотно харилцаатай байсан хүмүүс 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой гэж заасан байдаг.

Гэвч Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мидоус CNN сувгаар ярихдаа ноён Пенс дэд ерөнхийлөгчийн хувьд "зайлшгүй" үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа боловч кампанит ажлынхаа үйл ажиллагааг хэрхэн "чухал" ангилалд багтааж болохыг тайлбарлаагүй байна.

Ноён Пенс өнгөрсөн бямба гаригт Флорида дахь сонгуулийн сурталчилгааны нэг өдрийн дараа Вашингтон ДС-д буцаж ирэхдээ маск зүүсэн харагдсан бөгөөд ноён Шортын оношийг олон нийтэд зарласны дараа AP агентлаг мэдээлэв.

Энэ сарын эхээр Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Камала Харрис багийнхаа хоёр гишүүний шинжилгээ эерэг гарсны улмаас кампанит ажлын аяллаа түр хугацаагаар зогсоосон. Хэдийгээр тэдгээр ажилчид сенатчийн ойр дотно холбоотой хүмүүс биш ч гэсэн урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байсан.

Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пенсийн зөвлөх Марти Обст болон бусад дор хаяж хоёр ажилтнаас саяхан шинжилгээний хариу эерэг гарсан гэж мэдээлэв. Эдгээр тохиолдлууд Ерөнхийлөгч Трамп вирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэнээс хойш гурван долоо хоногийн дотор гарсан тул олон асуултууд дагуулж байна.

Дэд ерөнхийлөгч ням гаригийн үдээс хойш Хойд Каролина мужийн Кинстон хотод жагсаал хийхээр төлөвлөжээ.

Сонгуулийн сурталчилгааны мөрөөр өөр юу болж байна вэ?

Нью-Хэмпшир дэхь дэмжигчдэд хандан Ерөнхийлөгч Д.Трамп өвчний тохиолдол огцом нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдэж байгаа ч гэсэн АНУ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайн авч байгаа гэсэн үгээ давтлаа.

"Бидэнд вакцин байна, бидэнд бүх зүйл байна. Вакцингүй ч гэсэн бид ээлжийг тойрч байна" гэж ерөнхийлөгч дэмжигчдэд хандан хэллээ. Тэнд цуглагдагсдын олонх нь маскгүй, тэр бүү хэл зай барих гэдэг ойлголт ч үгүй байгаа мэт харагдлаа.  

Эмнэлзүйн туршилтаар одоогоор нэг ч вакцин хийж дуусаагүй байна. 

Ням гаригт Хойд Каролина, Огайо, Висконсин мужуудад сонгуулийн кампанит ажилд оролцсон Ерөнхийлөгч Трамп ирэх мягмар гаригт Мичиган, Висконсин, Небраска руу явахаасаа өмнө даваа гаригт Пенсильванийн хоёр жагсаал дээр гарахаар төлөвлөжээ.

Харин Жо Байден ням гаригт олон нийтэд зориулсан хуваарьгүй байна. Хэвлэлийн төлөөлөгчдийн хэлснээр тэрээр нэгэн сүмийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд дараа нь виртуал арга хэмжээнд оролцох юм байна.

Бямба гаригт Пеннсильванийн Бристол хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр тэрээр ерөнхийлөгчийн бодлогын улмаас Ковид-19-оор олон тооны америкчууд нас барсан гэсэн гол санаагаа хэлээд үргэлжлүүлэн: "Бид өөрсдийн арга барилаа өөрчлөхгүй бол өвөл тун хэцүү болно" гэжээ. 

Хатагтай Харрис, ням гаригт Мичиган мужийн Детройт хотод сонгуулийн сурталчилгаа хийсэн ноён Пенсийг сонгуулийн аяллаа түр зогсоохгүй байна гэж шүүмжиллээд, "Тэр удирдамжийг дагаж мөрдөх ёстой" гэж хэлэв.

АНУ-ын ихэнх муж улсууд аль нэг намыг хүчтэй дэмждэг тул ерөнхийлөгчид нэр дэвшигчид тус арав шахам "байлдааны талбар" мужуудад анхаарлаа төвлөрүүлдэг.

Мичиган, Висконсин, Пенсильвани, Флорида, Огайо, Хойд Каролина зэрэг мужуудаас Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас нэр дэвшигчид хоорондоо солигдож байсан тул хамгийн нөлөө бүхий муж улс гэж үздэг. Мөн энэ муж улсуудад сонгуулийн үр дүнг шийддэг коллежийнхний саналын тоо илүү өндөр байдаг байна.

Ноён Байден тулалдааны гол талбарт ноён Трампаас ялимгүй давуу байр суурьтай байгаа бөгөөд Флорида, Хойд Каролина мужууд санал асуулгын дундаж дүнгээс үзэхэд онцгой нягт харагдаж байна.

Коронавирус сонгуульд хэрхэн нөлөөлж байна вэ?

Жон Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр улсын хэмжээнд 8.5 сая гаруй халдвар бүртгэгдсэн бөгөөд бараг 225.000 хүн нас баржээ. Энэхүү дэгдэлт нь шуудангаар болон биечлэн санал өгөх санал хураалтанд эрс мэдэгдэхүйц нөлөөлжээ. 

АНУ-ын халдварт өвчний шилдэг мэргэжилтэн, доктор Энтони Фаучи BBC-д ярихдаа "аюулгүй, үр дүнтэй" болох нь батлагдвал Ковид-19 вакциныг АНУ-д оны эцсээс өмнө авах боломжтой, гэхдээ эхний тунг тэргүүлэх ач холбогдлын дагуу эрүүл мэндийн ажилчид зэрэг чухал хүмүүст өгөх болно гэжээ.

Тэрээр вакциныг олон нийтэд өргөн хүртээмжтэй болох хүртэл буюу "2021 оны эхний хагас хүртэл хэдэн сарын хугацаа шаардагдана" гэжээ.

Ноён Мидовс CNN-д өгсөн ярилцлагадаа Трампын кампанит ажилд яагаад жагсаал цуглаанд оролцож байгаа хүмүүсийг заавал маск өмсөхийг шаарддаггүй талаар асуусан юм.  Тэрээр оролцогчдод маск санал болгосон боловч "бид чөлөөт нийгэмд амьдарч байна" гэж хариулдаг гэжээ. Мөн "Бид цар тахлын тархалтын эсрэг хяналт тавихгүй. Вакцин, эмчилгээний болон бусад хөнгөвчлөх хэсэгт хамрагдаж байгаа зэрэг илүү анагаах асуудалд анхаарал хандуулах болно" гэж ноён Мийдов нэмж хэлсэн байна.

Ноён Байден уг ярилцлагад хариу мэдэгдэл хийхдээ Цагаан ордон "ялагдлын цагаан туг"-ыг мандуулж байна гэжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 58 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 2 цаг 23 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 2 цаг 37 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 40 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 2 цаг 43 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 3 цаг 1 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 46 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 4 цаг 47 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 4 цаг 58 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 6 цаг 54 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 8 цаг 27 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top