x

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн ази гаралтай, өнгөт арьст Камала Харрис ба Ардчилсан орны улстөр

АНУ-ын дэд ерөнхийлөгчид өрсөлдөж буй Сенатч Камала Харрис онцгой өрсөлдөөнт албан тушаалын шинэ түүх бичилцэж байгааг дэлхий даяар сонор тавин сууна. Тэр бол дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дотор анх удаа өмнөд ази-америк гаралтай, өнгөт арьстай, эмэгтэй юм.

Хэдий ардчиллын эх орон гэгддэг ч эрчүүдтэй нэг ширээний ард суухад эдгээр олон тодорхойлолтууд түүнийг үнэхээр хойш татах уу? Ардчилсан улсад ч эмэгтэйчүүдэд уралдааны дүрмүүд өөр, өөр байдаг уу?

Рутгерсийн их сургуулийн Америкийн эмэгтэйчүүд ба улс төрийн төвийн захирал Дебби Уолшийн хийсэн дүн шинжилгээгээр Камала Харрисын энэхүү өрсөлдөөн улс төрд эмэгтэйчүүдэд олон арван жилийн турш тулгарч байсан асуудлууд болон байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг тодруулжээ.

Уурлахгүй байх урлаг

Улс төрд байгаа эмэгтэйчүүд өөрсдийгөө илэрхийлэх болон түрэмгий зангийн хооронд нарийн шугамаар алхах ёстой. Судалгаанаас харахад одоо байгаа, ухамсаргүй жендэрийн ялгаварлан гадуурхах байдал нь эрэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй гэж магтаж болох газарт эмэгтэйчүүд үл тоомсорлогдож байна.

Цөөнх эмэгтэйчүүдийн хувьд энэхүү хүйсийн ялгаварлан гадуурхалт нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой байдаг. АНУ-д "ууртай хар арьст эмэгтэй" гэх ойлголт, хэлц нь аль эртнээс суурьшсан хэвшмэл ойлголт бөгөөд 19-р зуунд үүссэн энэхүү хэллэг нь хар арьст эмэгтэйчүүдийг илэрхийлэх эмэгтэйлэг бус, оновчгүй, уйтгартай гэх тодорхойлолт юм. 

Хатагтай Уолшийн тайлбарласнаар "Эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч эсвэл дэд ерөнхийлөгч болох хэмжээний хүчтэй, хатуу биш гэж буруутгадаг. Гэхдээ үүний зэрэгцээ та хүч чадлыг уур хилэн гэж үзэхгүйгээр хэрхэн дүрслэх вэ?"

Тэрээр Хатагтай Харрис шууд мэтгэлцээний үеэр энэхүү шугамаа сайн ажиллуулж чадсан гэж үзсэн боловч зарим тохиолдолд өөрийгөө хэт барьж байсан юм шиг санагдаж байсан. Гэхдээ түүний яриаг таслах үед барьсан эелдэг хариу нь "гайхалтай" байсан бөгөөд энэ нь түүний туршлагатай холбоотой гэв. 

Тэр удирдах чадвартай юу?

Зарим шинжээчид сонгуулийн сурталчилгаагаа эрчүүдийн хийдэггүй жишгээр хийж өөрсдийгөө батлах ёстой гэж үздэг. Олон хүмүүс эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан чадвар эзэмшсэн гэдгээ харуулах ёстой гэж боддог.

Эдийн засагчид болон YouGov-ийн 8-р сард явуулсан санал асуулгаар одоо байгаа дэд ерөнхийлөгч хатагтай Харристай харьцуулбал харьцангуй бага давуу талтай байгааг харуулсан. Санал асуулгад оролцсон америкчуудын дөрөвний нэг нь хатагтай Харрисын талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа мэдэхгүй байна гэж хариулсан бол 14 хувь нь одоогийн дэд ерөнхийлөгч ноён Пенсийнхтэй ижил гэж хариулжээ.

Мэтгэлцээний дараа ихэнх сонгогчид Харрис ялсан гэж мэдэрсэн. Гэхдээ ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг томилох нь дээр вэ гэж асуухад зарим санал асуулга арай өөр харагдаж байв. 

Судалгаанд оролцогчдын зарим нь одоо байгаа дэд ерөнхийлөгч нь эхний сонгуульд нэр дэвшиж байгаа сенатчдаас илүү өндөр албан тушаалд тэнцэх чадвартай гэж хариулсан бол улс төр дэх эмэгтэйчүүдийн өмгөөлөгчид эрчүүдээсээ илүү чадварлаг гэдгээ нотлох ёстой гэж маргасаар байна.

"Момала" байх

Тэрээр Демократик намаас нэр дэвших саналыг хүлээн зөвшөөрөхдөө, хатагтай Харрис дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг маш сайн хашна буюу “be momala” гэж хэлсэн боловч "момала" гэдэг нь байж болох хамгийн их утгатай гэсэн үг.

Тэрээр Америкчуудад өөрийгөө танилцуулахдаа хоёр хүүхдийн хойд ээж болон үнэт зүйлсийнхээ талаар олонтаа онцолсон байдаг. Түүнийг өрх толгойлсон эмэгтэй өсгөж хожим нь холимог гэр бүлтэй болсон нь хатагтай Харрис өөрийгөө “өөр” нэр дэвшигч гэж харуулах гол санаанууд болжээ.

Хатагтай Уолш улс төрд эрчүүдийн хувьд гэр бүлээ гайхуулах нь "үргэлж нэмүү өртөг болж ирсэн" гэж тайлбарласан бол саяхныг хүртэл эмэгтэйчүүд туршлагаараа илүү өөрийгөө танилцуулж, сурталчилж иржээ. 

Энэ бол "эмэгтэйчүүдэд зориулсан хаалт" гэж тэр хэлэв. Хэрвээ улс төрд байгаа эмэгтэй хүн хүүхэдгүй эсвэл тэднийхээ талаар ярихгүй бол "яагаад хүүхэдтэй болоогүй вэ? Яагаад хүүхдийнхээ талаар ярихгүй байгаа вэ?" гэсэн асуулт гарч болзошгүй юм. "Дараа нь хэрэв тэд өөрийн хүүхэд, хувийн амьдралын талаар ярих юм бол, таны хүүхдүүдийг хэн асрах вэ зэрэгчлэн хариулт гувуйлах, сэдэв мушгиж эхэлдэг” гэв. Харин нөгөө талаар эрэгтэй хүн гэр бүлийнхээ талаар ярьж эхэлбэл түүнийг “гэр бүлсэг” хүн гэж өргөмжлөөд цааш ургах хүүхдийн хүмүүжилд хэн илүү анхаардаг вэ, яаж “гэр бүлсэг” хүн байдаг вэ зэрэг цааш ургах асуултыг хааж орхидог байна. 

Сонгогчид, сэтгүүлчид үнэхээр нэр дэвшигчийн гэр бүлийн асуудалд анхаарал хандуулдаг эсэхэд эргэлзэж байгаа бол Сара Пэйлиний 2008 оны дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсныг эргэж харах хэрэгтэй. Тухайн үеийн Аляскийн амбан захирагч түүний эцэг эхийн сонголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон зарим Ардчилсан намынхан шалгааж байгааг анзаарчээ. Тухайн үед хатагтай Пэйлин таван хүүхэдтэй байсан бөгөөд түүний дотор Дауны синдромтой хүүхэд байсан. Шүүмжлэгчид түүнийг сонгуульд нэр дэвшиж байгаа юм чинь гэр бүлдээ хайхрамжгүй ханддаг байх гэж буруутгах аястай байсан.

Хэдийгээр улс төрд эмэгтэй хүн орлоо гээд эх хүн байхаа болино гэсэн үг биш бөгөөд энэ хэвшмэл ойлголт бага ч гэсэн өөрчлөгдөж байна. 

Саяхан Дээд шүүхээс нэр дэвшүүлэх хуралдаан дээр Эми Коней Барретт долоон хүүхэдтэй ээж болох статусыг Бүгд найрамдахчууд түүнийг илүү шулуун шудрага гэдгийг нотлох туршлага гэж үнэлжээ.

Хатагтай Харрис нь насанд хүрсэн хоёр хүүхдүүдийн хойд ээж гэх өвөрмөц байр суурьтай гэдгийг хатагтай Уолш тэмдэглэжээ. Мэдээжийн хэрэг сонгогчид нэр дэвшигчдээ өөрсдийн амьдралтай хүн гэж харахыг хүсдэг. "Тиймээс тэр ердийн зүйлээ дагаж байгаа гэж бодож байна" гэж тэрээр нэмж хэлэв. 

Эрэгтэйчүүд түүний тухай (мөн түүнтэй) хэрхэн ярьдаг бэ?

Муухай, радикал, үл хүндэтгэсэн мангас: Ноён Трамп хатагтай Харрисыг Жой Байдены баруун гар болсноос хойш ийнхүү тодорхойлов.

Түүний өрсөлдөгч ноён Пенс доромжилж няцаагаагүй боловч түүний мэтгэлцээний үеэр гаргасан ааш авираас хандлага нь хальт зухайсныг олон хүн ажигласан. Ноён Пенс мэтгэлцээний үеэр эелдгээр Хатагтай Харрисыг үл тоож байсан. "Хэрэв эмэгтэй хүн ийм зүйл хийвэл зүгээр л үргэлжлүүлээд яриад байгаарай, тэр зүгээр л амаа хамхиж чаддаггүй гэсэн бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнөх болно"

Тэд бүх зүйл хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Хатагтай Уолш 2018 оноос хойш сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн нь тэднийг жинхэнэ уралдааны замд илүү тохь тухтай болсон гэж хэлэв.

"Би яаж перформ хийх ёстойгоо нэг их бодоод байгаа юм биш, харин бид яаж юуг заавал хийх ёстой вэ гэдгээ л хийх гэж хичээх болно" гэж тэр хэлэв. "2018 онд ихэнх эмэгтэйчүүдэдийг оролцуулалгүй шийддэг “хол байгаарай” гэх тодотголтой олон асуудлын талаар эмэгтэй гишүүд хүчин чармайлт гаргаж, шийдэл олох боломжтой болсон. Үүнд бага насны хүүхдүүдийн асуудал, орон гэргүй хүмүүс, санхүүгийн асуудлаа ярих зэрэг.

2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс мөн эмэгтэйчүүдийг "хэн нэгний арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал таны асуудал байж болохгүй" гэж уриалсан юм. 

Бид эмэгтэйчүүдэд хэлэх ёстой зүйл бол: Хэрэв та өрөөнд ороход хэн нэгэн чамайг доош нь оруулах гэж оролдвол битгий хүлээж аваарай. Зүгээр л өөрийнхөө төлөө дуугар" гэж тэр KPMG-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлээд, үргэлжлүүлэн "Хэрэв та үнэхээр авах ёстой гэж бодож байгаа зүйлээ үнэхээр үгүйсгэж байгаа бол үүнийг хэрэгжүүлэх бүх төрлийн арга хэрэгсэл байдаг. Та үүнийг авах ёстой" гэсэн юм.  

Хатагтай Уолш Жералдин Феррарогаас Сара Пэйлин, Хиллари Клинтон нар хүртэл нэр дэвших бүр нь өнгөрсөн үе дээр үндэслэсэн гэж хэлэв. Одоо энэтхэг хар арьст эмэгтэйг дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх оргил үе болоход "энэ бол дэлхий дээрх асар том өөрчлөлт" гэлээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (70.181.124.42)
    Mongol ulsad maani erh medeld hench hamaagyi yamarch argaar ochih gesen het hungun yzel huraldaj baina.yyneesl angijrah yumsan
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top