x

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг “улсаа зарсан” гэж буруутгав

Монголын эдийн засгийн чуулган дээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д жинхэнэ гишүүнээр элсэх ёстой” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн байр суурь улс төрийн хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Энэ асуудлыг хамгийн түрүүнд эсэргүүцэж дуугарсан хүн нь Э.Бат-Үүл. Тэр “Ерөнхийлөгч Х.Баттулга чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик” гэсэн байна. Энэ тухайгаа “Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэх тухай ярьж байгаа Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү” хэмээн бичжээ. Мөн Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил ч бас ШХАБ-д Монгол Улс элсэх нь буруу гэв.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ШХАБ-ын талаарх байр сууриа хатуухан илэрхийлжээ. Тэр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн жиргэсэн байна. Түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ханджээ.

Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумяабазар ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай гэх тайлбар өгсөн байв. Харин ажиглагчид “ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат байдал руугаа аажмаар гулсана. Гуравдагч хөршүүд рүү чиглэсэн гадаад бодлого бүдгэрэн замхарч, дэлхийн улс гүрнүүдээс тусгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • бат (103.9.89.202)
    тэмүүжингийн үед бүх төрийн ажил бүгд наймаагаар явж байсан юм байна л даа. тэгээд ингээд байгаа юм байна. одоо тэр байхгүй болохоор боож үхэх гээд байгаа юм байна ха ха ха
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • бат (103.9.89.202)
    худлаа дүрүзүүлсэн ардчилагчид нараа та нарын сэтгэлгээ хуучирчихаад байна. ШХАБ-тай хамтраад ажиллах ёстой. аливаа асуудлыг хамтын шийдвэрээр шийднэ гээд байгаа биз дээ. монголчууд худлаа цээжээ дэлдэхээ болих хэрэгтэй хөгжил дэвшил өөд бусадтай хамтрах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (112.72.11.123)
    Элсэх нь бүс нутагтай үр дүнтэй байж болно Гэхдээ ШХАБ нь НҮБ биш шүү дээ Одоо үед НҮБ ч гэсэн эргэлзээтэй бодлоготой болсон үе шүү дээ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • н (119.40.98.162)
    Богино хугацаанд хятадын хөгжлийн давалгаанд том том төсөл хэрэгжиж эдийн засаг сайжрах байх л даа харин алсдаа бид баавгайн тэврэлт лууны үнсэлтээс гарч чадахгүй болчих бусуу
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    ШХАБ-д элсэж орсоноор хятадын бодлого шууд нөлөөлөх бөгөөд дарангуйлагчийн засаглал тогтох болно. Хятадын хар хайрцагны бодлого амжилттай хэрэгжиж байна даав
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Хятадын нөлөөн энгээд бүрэн орлоо доо эх орончидоо
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Hohi ni ee uher Mongolchuudaa. Jenco ekh oronch Battulga geed baisan. Yas yaman deeree Orosiin gar hol bolson hogiin golog
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • МУ Иргэн (66.181.177.53)
    Энэ нэр гангадсан сдууг шалгах хэрэгтэй. Нөгөө алкааштайн хамт. Цагдааг Америк цагдаа маягаар явуулах гэж самарсан гөлөг дө. Чамайг би өөрөө яаж ийж байгаад шалгана да.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
    • оркуудад
      эргүү малаа ШХАБ-н тухай ярьж байна. чаддаг юм бол утас хаягаа тавьчих би өөрөө чам дээр очьё
      2018 оны 06 сарын 04
  • Зочин (27.123.214.104)
    ШХАБ л элсэхгүй бол манай улс хаагдмал ЭЗ ын хоригонд байсаар байх болно. Элссэн нь дээр. Үгүй бол хөгжихгүй. Элсэх яриа гарангуут ЭЗ ын коридорын талаар яригдаад эхэллээ. Ийм л бна даа.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Баагий (112.72.14.57)
    Тэмүүжин ч цагдаагаас овоо мөнгө идсэн дээ шонхор оёдлын үйлдврийг бас хувьчилсан
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Өчигдөр 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Өчигдөр 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав...
Top