x

Кувейтийн удирдагч Шейх Сабах 91 насандаа таалал төгслөө

Кувейтийн Эмир буюу тус улсын удирдагч Шейх Сабах аль-Ахмед аль-Сабах өнгөрсөн мягмар гаригт, 91 насандаа таалал төгслөө гэж Кувейтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Түүний залгамжлагчаар 83 настай төрсөн дүү, угсаа залгамжлах хунтайж Шейх Наваф аль-Ахмедийг кабинет нэрлэжээ.

Өнгөрсөн долдугаар сард Шейх Сабах тодорхойгүй өвчний улмаас мэс засал хийлгэснийхээ дараа АНУ-д эмчлүүлэхээр нислэг үйлдэж байжээ. 

Тэрээр 2006 оноос хойш газрын тосоор баялаг Персийн булангийн Араб улсыг удирдаж байсан бөгөөд 50 гаруй жилийн турш тус улсын гадаад бодлогыг удирдаж байсан юм. Түүнийг 1990-1991 оны Персийн булангийн дайны үеэр Иракийг дэмжиж байсан улсуудтай харилцаагаа сэргээхэд хүчин чармайлт гаргасны төлөө "Арабын дипломат ажиллагааны декан" хэмээн нэрийдсэн байдаг.

Шейх Сабах бүс нутгийн маргаан, түүний дотор Саудын Араб, түүний холбоотнууд болон Катар улсын хооронд өрнөж буй дипломат зөрчилдөөнд зуучлагчийн чухал үүрэг гүйцэтгэдэг байв. 

Мөн тэрээр Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцохоос татгалзаж, оронд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивлагчдын бага хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулж байжээ.

Иорданы хаан II Абдулла твиттертээ, “Өнөөдөр бид Арабын эв нэгдлийн төлөө хүчин чармайлтаа үл хайрладаг том ах, ухаалаг, хайрт удирдагчаа алдлаа" хэмээн бичжээ.

Абу-Дабигийн угсаа залгамжлах ханхүү, Арабын Нэгдсэн Эмират Улсын де-факто захирагч Шейх Мохаммед бин Зайед Аль Нахаян твиттертээ "Шейх Сабах мэргэн ухаан, хүлээцтэй байдал, энх тайвныг илэрхийлэгч байсан бөгөөд тэрээр Персийн булангийн хамтын ажиллагааны агуу анхдагч байсан" хэмээсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес эмирийг "Мэргэн ухаан, өгөөмөр байдлын ер бусын бэлгэдэл, энх тайвны элч, гүүр баригч" гэж нэрлэжээ.

Кувейт улс нь газрын тосоор баялаг, бага газар нутагтай, эмзэг барууны хамгаалтаас хамааралтай холбоотон улс байсаар ирсэн. Их Британи улс хоёр удаа тус улс руу хөрш зэргэлдээ Иракаас хамгаалахын тулд цэргээ илгээж байсан бөгөөд анх 1961 онд, дараа нь 1991 онд Саддам Хуссейны хүчийг хөөх АНУ-ын удирдсан цөлийн шуурганы томоохон кампанит ажлын хүрээнд илгээж байжээ. 

Олон жилийн турш оршин тогтнож ирсэн Аль-Сабах удмынхан Кувэйт улсын хамгийн том албан тушаалыг эзэгнэдэг бөгөөд сонгогдсон гишүүд болон Засгийн газрын сайд нартай хариуцлага тооцох боломжтой хэмжээнд төрийн зохицуулалт хийгдсэн байдаг байна. 

Эрх баригч гэр бүл эмэгтэйчүүдийг сонгууль өгөх, улс төрийн албан тушаал хаших боломжийг эсэргүүцэж консерватив шашны үзэл бодлыг баримталдаг байсан юм.

Сүүлийн жилүүдэд Кувейт улсыг бүс нутгийн тайван, зуучлагч хүч гэж үзэж байгаа бөгөөд талийгаач Эмирийн олон арван жилийн турш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлага нь үүнд нөлөөлж байжээ.

Б.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 34 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 49 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 54 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 56 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top