x

Есөн настай охины ээж хэрэг гарах үед "гэртээ унтаж байсан, хэргийг хараагүй" гэж мэдүүлжээ

Монголчууд нэг хэрэг гарахаар нийтээрээ шуугиж байгаад тэгэс гээд л мартчихдаг. Энэ байдлыг бид өөрсдөө л анхаарч, оролцож, зогсоох хэрэгтэй. "Лантуун дохио" ТББ-аас хүн бүр өөрсдөөсөө эхэлж дор бүрнээ хараа хяналтаа сайжруулахыг уриалж “Хүчирхийллийн тэвчдэггүй ХҮН БАЙ” үндэсний хэмжээний акцыг эхлүүлсэн. 

Есдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охин гадны нөлөөтэйгээр амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Энэ хэрэгт талийгаач охины хойд эцгийг сэжиглэн саатуулж, шалгаж байгаа юм. 

Талийгаас охинд задлан шинжилгээ хийхэд "Гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай, дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Мөн тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа" гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа хэлсэн юм. 

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй этгээд анхны байцаалтаар хэргээ хүлээсэн гэх мэдээллийг хэллээ. 

Тэрээр "Өглөөний найман цагийн үед энэ хэрэг болсон гэж урьдчилсан шалгалтаар тогтоогдож байгаа. Хэрэг үйлдсэн нөхөр өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг гарах үед ээж нь гэртээ унтаж байсан, хэргийг хараагүй гэдэг. Харин хэрэг үйлдсэн хүн нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Хэрэг харьяаллын дагуу Нийслэлийн цагдаагийн газарт шилжиж шалгагдаж байна. 

Хамгийн ноцтой мэдээлэл гэвэл, шүүх шинжилгээний урьдчилсан байдлаар хүүхдийн нэг талын 5, нөгөө талын 6 хавирга хоёр сар гаруйн өмнө дашраараа хугарч байсан гэсэн хариу гарсан. Удаа дараа хүчирхийлүүлж байсан нь тодорхой байна. Ээж нь мөн хоёр ч удаа аймшигтайгаар зодуулж байсан нь тодорхой болсон" гэсэн юм. 

Тэгвэл, хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэж буй М.Баттулга гэгч нь 1984 онд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой нэгэн бөгөөд “Оюу-Толгой” компанид гэрээт ажилчнаар ажиллаж байжээ.

Тэрээр хоёр жилийн өмнө ажлаасаа гарч, Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан гэх бөгөөд ажилгүй байх зарим үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Уг этгээд 2016 оноос эхлэн талийгаач охины ээж Б-тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бага насны хоёр дагавар охин, жирэмсэн эхнэр, өөрийн төрсөн 2, 8 настай хүүтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр бага дүүгээ “сайн харахгүй” байна гэдэг шалтгаанаар талийгаач охиныг удаа дараа зодож, гэмтээж байсан балмад этгээд аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 1 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 18 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 22 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 28 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 31 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 46 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 51 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 36 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 55 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 14 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 16 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 2 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 28 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 41 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 44 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 47 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 6 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 51 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 52 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top