x

Д.Цогтбаатар: ШХАБ-ын үеэр Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд уулзахаар төлөвлөж байна

ОХУ, АНУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОХУ-ТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ТАЛААР СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийн, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дээшлүүлэх тал дээр санал солилцжээ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг энэ онд багтаах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улс ОХУ-тай хийж байгаа худалдааг өнөөдрийн байгаа түвшингээс тэлж, Монголын экспортыг нэмэх замаар нийт худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Энэ хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Үүнээс гадна ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийн хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцоонд хүрчээ. Энэ зээлээр III, IV-р цахилгаан станцыг өргөтгөх, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чинтао хотноо зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Уг уулзалтын үеэр гол яригдах асуудал нь гурван талт хамтын ажиллагаанууд байх бөгөөд эдийн засгийн коридорыг хөндөж ярилцах аж. Энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын төслийг эхлүүлэх юм. Авто замын хувьд Азийн хурдны замыг Монголоор дайруулахдаа гурван талаас хөрөнгө оруулж бүтээн байгуулах хүсэлт тавьсныг хоёр хөрш нааштай хүлээж авчээ.  

Мөн ОХУ дахь айлчлалаар ирэх жил болох Халхын голын ялалтын 80 жилийн ойг хамтарч тэмдэглэх талаар ярилцаж тохиролцсон бөгөөд батлан хамгаалахын чиглэлээр техникийн хамтын ажиллагаагаа лавшруулж урагшлуулах, дипломатуудаа сургах, сургалтын хөтөлбөрийн асуудлыг ярилцжээ.


ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР АНУ-Д АЙЛЧИЛЖ МСК-ИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх Болтон, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Конгрессын гишүүн Дон Яанг, Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон Төрийн департаментын удирдах албан тушаалтнуудтай уулзаж ярилцжээ. Монголыг чиглэсийн бодлогыг гаргадаг, Төрийн департаментад зөвлөгөө өгдөг чухал үүрэг бүхий хүмүүстэй уулзаж ярилцсанаараа онцлог байсан талаар Гадаад харилцааны сайд онцолж байв. 

Айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангийн хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан юм. Ингэснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монголд үзүүлж, Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Суурь судалгааг маш нарийн хийсэн бөгөөд зөвхөн иргэдийн усан хангамж бус технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус ашиглах, нийслэлийг баруун тийш тэлж хөгжүүлэх дэд бүтцийн суурь болох юм.  

Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын талаар ярилцсан байна. Ингээд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын гуравдугаар хагаст айлчлал хийхээр тохирчээ. Үүнээс гадна хоёр орны харилцааг цаашид ахиулж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх талаар ярилцжээ.  

Цаашид худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ноос, ноолуур, даавуун бараа бүтээгдэхүүнийг экспортлох, Америкаас Монголд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх хамтын ажиллагааг өргөтгөх, эрчим хүчний аюулгүй байдалд тодорхой дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах ярилцсан байна. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж, Монгол Улсын бүх дунд сургуульд төрөлх англи хэлтэй багш ирж ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. АНУ-ын зүгээс судалж үзнэ гэдгээ илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 0 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 4 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 21 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 29 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 35 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top