x

Хог хаягдлаа хэрхэн ангилан хаях вэ?

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.

Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:

  1. Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах

  2. Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях

  3. Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях

  4. Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх

  5. Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх

  6. Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх

  7. Цаасны хо груу чихрийн цаас хийж болохгүй

  8. Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй

  9. Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.

Хог ангилах хогийн савны өнгүүд нь:

  • Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал

  • Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлийн хог хаягдал

  • Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал

  • Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал

  • Бор- Хүнсний органик хог хаягдал

  • Шар- Ахуйн аюултай хог хаягдал

  • Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.

Албан байгууллагууд Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй холбогдон хог хаягдлын менежмент, дахин боловсруулах, ангилан ялгах талаар үнэ төлбөргүй сургалт авах боломжтой байдаг юм байна.

Хэрэв танай байрны гадаа хог ангилан хаях хогийн цэг байхгүй тохиолдолд СӨХ болон бусад айл өрхүүдтэй хамтарч цаас, хуванцар, шил гэх мэт хогоо өөр цэгт цуглуулж хэвшээд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандсанаар дахин боловсруулагдах хогоо тусад нь ачуулах боломжтой. Мөн та “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группээс байнгын мэдээлэл авч, бусдын туршлагаас суралцах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 19 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 20 цаг 14 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 20 цаг 25 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 20 цаг 31 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 21 цаг 12 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 21 цаг 15 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 21 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top