x

Зураач Мариано Севальосын зураг бүр нь хөдөлгөөний ГОО ҮЗЭСГЭЛЭН

Аргентины зураач Мариано Родргес Севальосын зураг ямагт танигдана. Түүний зураг хөдөлгөөн, эрч хүч, өнгө стилиэр бусдаас онцгой.

Урлагийн ертөнц aka MARC нэрээр сайн мэддэг Мариано Родргес Севальос 1976 онд Аргентинд төржээ.

Дүрслэх урлагт сэтгэлээ өгсөн, хөдөлгөөнт дүрүүдийг дамжуулах хүслэн түүнд хүүхэд байхаас нь төрсөн ба үүнд түүний ээж нь гол багш нь байсан аж. 

Мариано Үндэсний дүрслэх урлагийн сургуульд элсэн амьдралын сонголтоо хийж байжээ. Уран зургийн арга техник, дүрслэх урлагийн үндсийг тэр нэгт нэггүй суралцсан  шилдэг оюутан байв.

Шилдэг төгсөгчийн нэг болсон Марианоо Испани руу нүүж Мадридын их сургуульд суралцжээ. Тэрээр европын урлагийг уудлан суралцаж, өөрийн арга барилаа төгсжүүлж чадсан байна. 

Мадридын их сургуулийг төгсөөд магистр цол авсны дараа Мариан эх орон, төрлөх хот Буэнос-Айрест эргэн ирээд боловсролоо "Estímulo de Bellas Artes" урланд үргэлжлүүлсэн байна. Маш өндөр боловсрол авсан тэр өөрийн орон зайг эзлэхээр урлагт орж иржээ.

Зураачийн бүтээлүүд ер бусын эрч хөдөлгөөнийг зурснаас олонд танигдсан билээ. 

Түүний зургийг хараад төрөх мэдрэмжүүд ер бусын...

  • Мариано маш чадамгайгаар гэрлийн ойлт, өнгөөр тоглон дүрийнхээ хөдөлгөөнөөр үзэгчдийг татан тэднийг бишрүүлдэг.
  • Зураг нь амьдарч, амьсгалж, хөдөлж буй сэтгэгдлүүдийг төрүүлэхээс гадна зураг бүр нь үргэлжлэлтэй кино мэт.
  • Үзэгчид нь үсрэлт, зугаалга, агаарын бүжгийн... дараа юу болох дараагийн агшинг ургуулан бодохоос өөр замгүй.
  • Мариано Родргес Севальосын зургууд нь импрессионизм, реализм, стрит-артын хольц юм.
  • Зураач зургаа зөвхөн урландаа бүтээгээд зогсохгүй гудамжинд гаран ямар нэгэн ханыг чимэглэж чаддаг.

Тэрээр 2000-аад оны эхээр тэр Аргентины нийслэлд хэд хэдэн ханын зураг бүтээв. Тэдний нэг дөрвөн метрийн өндөртэй, 80 метрийн урт зураг нь "Eva Peron" метроны станцыг чимэглэж байгаа.

Бараг зэргийн бүдүүлэг стиль нь зураачийн бүтээлүүдийг улам дэгжин болгодог.

Тийм арга барил нь Севальост хурц өнгө, хялбаршуулсан шугам ашиглах боломжийг өгнө. Гэхдээ зургууд нь түүгээр хожил авна уу гэхээс муудана гэхгүй.

Мастерын зургийнхаа арын дэвсгэр болгон сонгосон түүний зөгнөлийн сэдэв нь  урагш тэмүүлсэн дүрүүдийн хөдөлгөөнийг улам ч топруулж, хурдасгаж өгдөг.

Мариано Родргес Севальос саяханаас Аргентиныг ЮНЕСКО-д төлөөлөх бүрэн эрхтэй болсон байна. 2001 оноос хойш зураач өөрийн бүтээлийг нутагтаа мөн дэлхийд танилцуулж явна.

Хөдөлгөөнийг үзүүлэх авъяасыг нь аргентин зураачтай танил бүгд онцолж байгаа. Үнэн шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top