x

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

Хөнгөлөлттэй зээлээр:

-  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

-  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

-  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

-  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

-  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

-  “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

-  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

-  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”

-  “Нүхэн гарц”

-  “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Иргэдийн төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв

  Иргэдийн төсөв гэдэг нь иргэдэд улсын төсөв, санхүүгийн талаар үндсэн мэдээллийг танилцуулах хэрэгсэл бөгөөд Засгийн газар одооноос иргэдэд хүргэж эхэлж байна. Энэ нь:

-  Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төсвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх

-  Төсөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангах

-  Төрийн мөнгийг хэр сайн удирдаж байгаад иргэд хяналт тавих

-  Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулах ач холбогдолтой юм.

Иргэдийн төсвийн танилцуулгыг Засгийн газар боловсруулж төсөв хэлэлцэх үед болон батлагдсаны дараа иргэдэд хэвлэмэл, цахим /www.mof.gov.mn , www.iltod.gov.mn/болон нэг хуудаснаас эхлээд бүрэн хэмжээний тайлан хэлбэрээр хүргэнэ.  Танилцуулга нь ойлгоход хялбар, мэргэжлийн үг хэллэг багатай, энгийн, анхаарал татах зураг, дүрслэлтэй байх юм.

  “Интернэйшнл Баджет Партнершип” олон улсын байгууллага үндсэн найман үзүүлэлтээр “Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг. Өнгөрсөн онд манай улсынх дэлхийн дундаж үзүүлэлт болох 42-оос бага зэрэг өндөр гарчээ.

Товч мэдээ

-  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.

-  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтлана. Мөн гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлана” гэж өөрчлөн найруулахаар төлөвлөжээ.

-  Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хэлэлцээргүй учир манай тээвэрчид дээрх улсын  нутгаар өнгөрөхдөө 2000 хүртэл ам.долларын торгууль төлсөөр өнөөг хүрчээ.

-  Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн корпорацийг олон улсын санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулахаар болов.

-  “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар гаргах юм.

-  Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн байна. Холбогдох журмын дагуу хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ч (211.230.163.61)
    Дандаа зээл наад их өрийг чинь хэн төлөх вэ
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.178.253)
    Ард түмэн хэрэгтэй хууль 60 тэрбумынханд ашиггүй болохоор батлагдахгүй юмдаа харамсалтай
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 50 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 55 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 2 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 6 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 23 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 31 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 37 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top