x

Чойжин ламын сүм музейд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээ болно

Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 1-6-нд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, лекц өрнүүлж, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм.

МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсны үр дүнд тус музей нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн шинэ бүтээлч орон зай болоод байна” гэсэн юм. Мөн МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” гэж төслийн ач холбогдлыг үнэлжээ.

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй таван төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан юм. “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болсон. 2019-2020 онд хэрэгжүүлсэн дээрх төслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал Чойжин ламын сүм музейд энэ сарын 4-ны 12.00 цагт болно.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 9 цаг 30 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 9 цаг 30 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 9 цаг 32 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 9 цаг 33 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 9 цаг 34 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 9 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 9 цаг 37 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 12 цаг 37 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 12 цаг 37 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 12 цаг 38 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 14 цаг 36 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 14 цаг 38 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 14 цаг 40 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 14 цаг 40 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 41 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 14 цаг 42 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 14 цаг 50 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 16 цаг 20 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 16 цаг 21 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 16 цаг 23 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top