x

УИХ-ын шийдвэрийг Цэцэд өгнө гэв

Монголын хуульчдын холбооноос “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэв хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гаригт зохион байгуулав. Үндсэн хуулийн судалгаагаар мэргэшсэн бүхий л хуульч, судлаач нар уг хэлэлцүүлэгт оролцож, өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдсэн Цэцийн шинэ гишүүдийн томилгооны талаар хэлэлцлээ. Хуульчид шинээр томилогдсон Цэцийн гишүүдийн мэргэжил, боловсрол, ажлын дадлага туршлага зэргийг нь нэг бүрчлэн шүүн хэлэлцээд “Цэцийн гишүүнээр ажиллах чадамжгүй” гэж үнэлсэн байна. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг зөвхөн “мэргэшил, боловсролын хувьд шаардлага хангасан” гэж үзсэн боловч түүний өмнө хашиж байсан албан тушаал нь “хараат бусаар ажиллах боломж олгохгүй” гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц нь УИХ, Засгийн газраас баталсан хууль, бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг шүүн хэлэлцдэг байгууллага. Гэтэл Ш.Солонго нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед нь гаргасан аливаа шийдвэрүүд дээр Цэцэд гомдол ирэхэд хараат бусаар шийдэх чадамжгүй гэж хуульчид хэлж байна. Мөн шинээр томилогдсон нөхдийн дотор 34 жил ажил эрхлэхдээ 21 жилд нь хувийн бизнес эрхэлсэн хүн ч байгаа аж. Түүний УИХ-ын тамгын газарт есөн жил референтээр ажилласан нь “Хууль зүйн өндөр мэргэшилтэй”-д тооцогдохгүй гэв.

Хэдийгээр УИХ Цэцийн шинэ гишүүдийг нүдээ аниад томилсон ч хуульчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэв.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.111.6)
    Тэгж л таарна 4 амьсгаа сууж байгаа харагдсан. Тэр Туулхүү гэж ҮХЦэцэд байх чадвартай хүн мөн үү? Нарангэрэл гуайг тавьсан бол хэн ч үгүйсгэхгүй.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top