x

Т.Билгүүн-Од: Хамтлаг, дуучид өөрийн гэсэн имижтэй байх нь зөв гэж боддог

-Таныг “Флаш” хамтлагийн гишүүн гэдгээр хүмүүс мэддэг. Анх хэзээ хамтлагийнхаа гишүүн болж байв?

-Манай хамтлаг 2006 онд байгуулагдаж байлаа. Тэр үеийн хүүхдүүд бүгд хамтлагтай байсан цаг үе. Би ч гэсэн хамтлагтаа орохоос өмнө надаас ах хүмүүстэй нэг хамтлагт байсан. Тэд “Guys 666” хамтлаг шиг дуу хийгээд л намайг тэдэн шиг үглүүлэхийг хүсдэг байсан юм. Харин би өөрөөр үглэх, дуу хийхсэн гэж боддог байв. Тэр үед ФМ-104 дээр их ирдэг байсан “Флаш” хамтлагийн гишүүдтэй анх танилцсан. Мөн  санаа нийлснээр тэд намайг хамтлагтаа орох уу гэж асуусан. Ингэснээр Баба, Нандиа, Төөмөө гэсэн гурван гишүүнтэй байсан “Флаш” хамтлагт дөрөв дэх гишүүн нь болж орсон.

-Хамтлагаараа хамгийн анх удаа тайзан дээр гарсан дурсамжаасаа хуваалцаач?

-Дээр үед байсан хип хоп холбооноос зохион байгуулсан Монголын бүх том хип хоп хамтлаг оролцсон “Тамхины эсрэг” шоуны тайзан дээр огт гарч үзээгүй хүүхдүүд анх удаа дуулсан. Дараа нь УБ паласын “Опен эйр” танхимд болсон  “Люмино”, “Татаар”, “Дөрвөн зүг” хамтлагийн тоглолтод дуулж байсан. Дараа нь хамтлагаараа бие даасан тоглолтоо хийж байлаа. 2010 оны зургадугаар сарын 10-нд хийсэн тоглолтод одоо Комеди лабт комеди хийдэг Мөнхжин буюуMG, Gee, Бобо, Эзлэхүүн, “No name” гэсэн 7-8 хамтлаг оролцсон. Гэхдээ тэр үед хамтлаг, дуучид тоглолтын нэг хэсэг болж ордоггүй. Бидний өмнө халаалт маягаар дуулаад дараа нь бид тоглолтоо хийдэг байлаа.Ер нь хамтарсан тоглолт хийдэг байсан гэж хэлж болно.

-Одоо тэр тоглолтод чинь оролцсон хамтлаг, дуучидтай хэр холбоотой байдаг вэ?

-Дуучин Gee байна. Хип хоп урсгалд хийж бүтээсэн зүйлтэй хүн. Биднээс ах ч хүнтэй их сайхан харьцдаг. Ер нь хүндэлж, дэмжиж явдаг.Мөн жинхэнэ амжилттай яваа хүмүүс хүн танихаа больдоггүй. Хүнтэй илүү гоё харьцаад явдаг. Харин шинээр олны танил болж байгаа зарим нэг хүн өөрийгөө мундаг гэж боддог юм шиг байгаа юм. Би олны танил болчихсон учраас тэрэнтэй харьцаж болохгүй гэж боддог байх.  Намайг тэдэнтэй харьцаатай байхаар араас нь гүйгээд байна гэж боддог байж магадгүй.  Гэхдээ энэ бодол нь хэзээ нэг өдөр өөрчлөгдөнө байх гэж боддог.

-Хүмүүс хамтлаг дуучдыг ам барьж дууллаа гэдэг. Энэ талаар таны бодол?

-Одоо ам барьж дуулна гэж байдаг юм уу. Дээр үед бол тэгж дуулахаас өөр аргагүй болдог байсан үе бий. Ер нь ам барьж дуулна гэж байж болохгүй л дээ. Амьдаараа өөрөө дуулах нь алдсан ч гэсэн надад лав гоё санагддаг юм. Мэдээж өнгө алдах юм гарна. Гэхдээ их өнгө алдвал онигоо болно. Бид яг ам барьдаг байсан үеийн хамтлаг. Тэр үед техник нь муу. Тоглолтод оролцож байхад ихэвчлэн бүх микрофон нь ажилладаггүй байх нь бий. Дөрвөн гишүүнтэй хамтлаг дөрвөн микрофоны нэг нь ажиллахгүй тохиолдолд ам барих үе гардаг байсан. Ямар нэг микрофоноор дөрвүүлээ дуулалтай биш.

-Одоо танай хамтлагийн гишүүд юу хийж байна вэ?

-Хувиараа янз бүрийн юм хийж байна. Мийгаа гурав, Нандиа, Баба хоёр хоёр хүүхэдтэй сайн аав болсон. Миний хувьд дуу хөгжим хийгээд явж байна. Харин одоо коронавирус гарч тайзан дээр дуулалгүй удчихлаа. Тайзаа санаж байна. Тайзан дээр дуулахад хүмүүс дагаж дуулах гоё шүү. Хамтлагаараа зарим нэг газар очиж дуулахаар манай дуунуудыг сонсдог, мэддэг хүмүүс ирээд дагаж дуулахаар сайхан санагддаг. Сонирхуулахад “Татаар” хамтлагийн Заяагийн студид уран бүтээлээ бичүүлдэг. Тэнд хийж байгаа зүйл байна. Ер нь олон гоё юм хийж байгаа.

-Дуучин Bebe юунаас айдаг вэ?

-Энэ талаар нэг их чухалчилж бодож байгаагүй юм байна. Үзэх дуртай ч аймшгийн киноноос айдаг. Мөн аав ээжийгээ нас барах ч юм уу, тиймэрхүү зүйлийг хааяа бодохоор айдас хүрдэг. Айна гэдэг чинь тийм муухай зүйл бас биш гэж боддог. Зэвүүн мэдрэмж шүү дээ.

-Тэгвэл ямар спортоор хичээллэдэг вэ?

-Одоо фитнессээр хичээллэж байгаа. Хүүхэд байхдаа ушу, кунфу, сагсны секцэнд явдаг байсан юм байна. Найзуудтайгаа хөлбөмбөг тоглох дуртай. Сонирхож үздэг спорт гэвэл сагс, хөлбөмбөг. Фитнесст бол хааяа жин нэмэх гээд байдаг учраас жингээ хасахын тулд явдаг юм.

-“Хархны өгөөш” кинонд тоглосон байх шиг харагдсан?

-Тэр кинонд бид тоглох байсан ч амжаагүй. Ер нь над шиг клипэн дээрээ  жүжиглэх авьяасгүй хүн кинонд тоглох боломж нь байлаа ч тоглодоггүй. Найруулагчийг нь уурлуулаад хачин юм болох байх.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Яг одоо өнгөрсөн жил авсан “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гэдэг номыг уншаад дундаа орж байна. Гэхдээ уншиж амжихгүй л байна. Би хувь хүний хөгжлийн номноос илүү уран зохиолын ном унших дуртай. Гэхдээ хольж унших хэрэгтэй. Уран зохиолын ном хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг гэж боддог.

-Найз гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Найз нөхөд гэдэг бол хамгийн гоё юм. Бас олон найзтай байх хэрэггүй. Цөөхөн сайн найзтай байх хэрэгтэй юм болов уу. Найз гэдэг үг их өргөн бүх зүйлийг агуулсан үг. Тиймээс найз шиг найз байхын тулд олон зан чанартай байх хэрэгтэй гэж бодож байна. Найз гэдэг бол их гоё үг.

-“Флаш” хамтлагт анх дуулаад ямар хөлс авч байв?

-2006 онд хамтлагаараа цөөхөн хүнтэй ресторанд дуулаад 20 мянган төгрөг авч байсан юм байна. Тэр үед хөдөлмөрөөрөө, дуулаад мөнгө олж болдог юм байна гэдгийг мэдрэхэд их сайхан санагдаж байсан. Тэгээд хамтлагаара хоолонд орж байсан. Гэхдээ 15, 16-тай хүүхэд байхад нэг их орлого олоод байдаггүй байлаа. Дээрээс нь анхнаасаа мөнгө бидэнд чухал байгаагүй. Гоё дуутай, клиптэй болох, тоглолтоо хийх нь л чухал байсан. Тэрийгээ хийсэн. Тухайлбал, бидний гаргасан дөрвөн цомог, тоглолтын тасалбарууд байна. Хүмүүс биднийг хэчнээн муулсан ч, хийсэн бүтээсэн бүхнийг минь үгүйсгэж чадахгүй. Бид хүүхэд байхаасаа энэ бүхнийг хүсдэг байсан.

-Ганцаарддаг уу?

-Ганцаардалгүй яахав. Тийм үедээ кино үзэх, машинтайгаа гадуур явах, ном унших, юм боддог. Ганцаардах чинь ер нь гоё. Гоё мэдрэмжүүдийн нэг. Өмнө нь дууны үг бичдэг байсан. Одоо больчихсон. Ганцаардана гэдэг чинь эморно гэсэн үг биз дээ. Харин хэцүү үед бол ганцаардал чинь сайхан юм биш.

-Зарим нэг хамтлаг, дуучид гарч ирээд хайрын тухай дуу дуулахгүй амьдралын тухай дуулна гэдэг. Энэ талаар юу боддог вэ?

-Байж болно. Тэд чинь өөрийн гэсэн чиг зорилго, имижтэй байх хэрэгтэй. Тэр өөрийгөө бүрдүүлэх юманд нь хайрын дуу дуулахгүй, сонсохгүй гэж зурагтаар гарахдаа имижээ бүрдүүлэхийн тулд тэгж ярьж болно.  Энэ нь байж болох, байх ёстой зүйл гэмээр байна. Монголд урлаг хөгжиж байгаа энэ үед жаахан ялгаатай байх хэрэгтэй. Надад бол зөв санагддаг. Би бас багагүй хугацаанд дуу зохиогоод хийчихлээ. Тэгээд бодож байхад  бид олон тэрбум хүнтэй ертөнцөд амьдарч байна. Би дуртай үгээрээ, дуртай дуугаа дуулах нь надад олдсон хамгийн том эрх чөлөө, боломжийн  нэг. Түүнийгээ яаж илэрхийлж гаргах нь хамаагүй байх. Олж сонсох хүмүүс нь олж сонсоно биз. Эсвэл хэн ч сонсохгүй байх ч магадлалтай. Бүгд Gee  шиг байх албагүй гэж боддог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 9 цаг 26 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 9 цаг 26 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 9 цаг 28 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 9 цаг 29 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 9 цаг 30 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 9 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 9 цаг 33 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 12 цаг 33 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 12 цаг 33 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 12 цаг 34 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 14 цаг 32 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 14 цаг 34 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 14 цаг 36 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 14 цаг 36 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 14 цаг 38 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 14 цаг 46 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 16 цаг 16 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 16 цаг 17 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 16 цаг 19 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top