x

“Сугардаггүй” Д.Сугарыг юу хүлээж байна вэ?

Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон цагаасаа эхлэн хэл ам таталсан нөхөр. 2012 онд түүнийг УИХ-аас нэр дэвшүүлэн Цэцийн гишүүнээр томилсоны дараа МИАТ-ын захирлуудаас ихээхэн хэмжээний мөнгө авилгад авсан, авсан мөнгөөрөө Японд болон Чежү арал дээр өндөр үнэтэй орон сууцууд худалдаж авсан хэрэг мандаж байв. Энэ хэрэг МИАТ-ын захирал асан Ч.Хоролсүрэнгийг хэргийг шалгах явцад илэрсэн байдаг. Тухайн үед Эрүүгийн цагдааагийн газраас уг хэрэгтэй нь нэлээдгүй хугацаанд хөөцөлдсөн ч прокурорын даргатай хийсэн тохироогоор хэрэг хэрэгсэхгүй болж буцсан гэдэг.

Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд худалдаж авсан орон сууц нь тухайн үед 48 сая иень буюу 535 сая монгол төгрөгөөр үнэлэгдэж байв. Энэ мөнгийг МИАТ-ын дарга асан Ч.Хоролсүрэн МИАТ компаниас төлсөн гэдэг билээ. Ч.Хоролсүрэн нь улсад их хэмжээний хохирол учруулсан (4,3 тэрбум төгрөг) хэргээр найман жилийн хорих ял авсан ч Д.Сугарын хувьд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан нь хамгаалалт болсон билээ.

Дараахан нь түүнийг Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлж, асар их хэмжээний хөрөнгө нуун дарагдууулсан хэргээр АТГ-аас дахин шалгаж эхэлсэн. Монголын Wikileaks гэж өөрсдийгөө нэрлэдэг Wikimon сайтад 2014 оны есдүгээр сард мэдээлснээр  Д.Сугарын нууц хөрөнгийг мөрдөн шалгах явцад “Транс Трэйд Би Би Эс Би” ББСБ-д түүний тэрбум төгрөгийн хадгаламж байсан нь илэрчээ. Мөн 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авснаа нууж байсан гэв.

АТГ-аас энэ  хэргийг шалгаад Д.Сугарыг яллагдагчаар татахаар Цэцийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д тавьсан боловч УИХ уг асуудлыг хэлэлцэхээс өмнө Цэцийн есөн гишүүн хуралдаад “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Учир нь Цэцийн тухай хуулийн  тавдугаар зүйлд “Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа”-г 5.1 “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр (түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”, 5.2. “Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байв.

Түүний хамгийн сүүлд нэр холбогдсон “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудал ч мөн шалгагдаж дуусаагүй байна. “Жаст” группийн зээлийг батлан даах тухай гэрээн дээр тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарын гарын үсэг байх боловч мань хүн “Би гарын үсэг зураагүй, хуурамч гарын үсэг” хэмээн мэлзсээр ирсэн билээ. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусмагч сайн дураараа шалгуулна гэдгээ ч мөн амласан.

Харин энэ удаа түүний Цэцийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүдийн зүгээс түүний нэр холбогдсон эрүүгийн гэмт хэргүүдийг дахин шалгуулах тухай яриа цухалзаж эхлээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрөгч гуравдугаар сард “Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний нэр дээр нээсэн, прокурорын хаасан хавтаст хэргүүдийг дахин шалгуулна” гэж амласан билээ. Учир нь тухайн үед “МАН Д.Сугарыг хамгаалахын тулд Цэцийн гишүүнээр улираан томилж магадгүй” гэдэг яриа гараад байсан юм. Үүнийх нь төлөө Д.Сугар “нэр төрд халдсан” гэж шүүхэд хандсан ч шүүх нэхэмжлэлийг нь хангаагүй байна. Үнэн хэрэгтээ түүний бүрэн эрхийн хугацаа дуусахыг отож байсан нөхөд нэгээр тогтохгүй л болов уу.

Харин сая УИХ түүний бүрэн эрхийг дуусгавар болгож, орны хүнийг нь томилсноор Д.Сугар гэдэг хүн “хуулийн хамгаалалтаас” гарав. Одоо Д.Сугар өөрөө сайн дураараа хуулийн байгууллагад очих уу, хүчээр хөтлүүлээд очих уу гэдгийг харж байх л үлдлээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (122.201.24.112)
    Гэнэт идэх гэдсэнд цөвтэй,гэнэт баяжих насанд сэвтэй гэж ардын маань үнэн үгний амьд жишээ боллоо доо Сугараа!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (122.201.24.112)
    АТГ-г хаана байдгийг мэддэггүй юм гэсэн,УИХ-н гишүүн Даваасүрэн Сугарын бүрэн эрх дуусгавар болсон өдөр дагуулаад АТГ-т очно гэсээн.
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (150.129.143.89)
    Бага тэнгэрийн амны хаусын бас хураа. Анандбазараас 2 тэрбумаар авсан гэсэн
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.178.100)
    Сайн дураараа Сугар гэдэг хүн хийсэн хэргээ хүлээж шорондоо ордоо. Ард түмэн нүдтэй чихтэй шүү. Хулгайч минь.
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Хөөе (66.181.161.122)
    ОРГОН ЗАЙЛНА ХАРЖ БАЙГААРАЙ !!!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top