x

“Уртын дуунд түүх, соёл, хэл бүгд багтсан”

Г.Тамир Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэрээр одоо хувиараа бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр уртын дууг багаасаа сонирхдог байжээ. Эрийн гурван наадмаар бөхөө үзээд сууж байхад ард нь уянгалдаг  уртын дуу түүнийг өөрийн эрхгүй татсан гэж байлаа. Г.Тамир шашны ном зохиол унших дуртай бөгөөд анх говийн Догшин хутагт Данзанравжаагийн зохиолыг уншиж байгаад тэндээс уртын дууны шүлэг, яруу найргийг олон удаа уншсан байна. Тухайн үед найруулга, үгийн баялгыг биширч байсан нь түүнийг уртын дуунд дурлуулсан гэв. Дуунд дуртай тэрээр өөрийнхөө хэмжээнд богино дуу дуулдаг байсан ч уртын дууг төдийлөн аялж зүрхэлдэггүй байсан гэж байлаа.

Хүмүүс уртын дуугаа сонсдог хэдий ч төдийлөн дуулах гэж эрмэлздэггүй. Мөн уртын дууны сургалт ч ховор байдаг гэлцдэг.  Гэхдээ Г.Тамирын хувьд өөрийн сонирхлыг хөгжүүлэхийн тулд 2013 онд гавьяат жүжигчин Б.Батболдын уртын дууны сургалтад суусан байна. Тэр цагаас хойш уртын дуу дуулах дуртай болжээ. Түүний хувьд уртын дууг сурахад  хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь амьсгаа авч гаргах байсан гэлээ. Уртын дуу бол амьсгааны урлаг гэв. Нэг амьсгаагаар хэдэн авиа гаргахад л дуусдаг аж. Амьсгаагаа зөв авдаггүй уртын дуучин ямар ч дууг хүчээр дуулдаг гэсэн. Тиймээс уртын дуу дуулахыг хүссэн хүмүүс хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авч гаргаж сурдаг байна. Уртын дуу сурч байгаа хүн дуугаа цээжлээд амьсгалаа удирдаж  сурахаас гадна сайн морин хуурчгүй бол сайн дуучин болж чадахгүй. Морин хуурчийнхаа тоглож байгаа аялгууг сонсохгүй буруу өнгөөр дуулах  алдааг анх суралцаж байгаа хүмүүс их гаргадаг гэв. Тэрээр өөрийнх нь морин хуурч,  СУИС-ийн багш Соёлын тэргүүний ажилтан Т.Алтанбат их зүйл зааж зөвлөдөг гэсэн юм.  Уртын дууны сургалтад яваад долоон жил болж байгаа ч түүний хувьд энэ нь дөнгөж эхлэл ажээ.

Тэрээр энэ хугацаанд 30 гаруй дуу дуулж сурсан байна. Нутаг, нутгийн дуу өөрийн гэсэн онцлогтой байдаг болохоор одоо болтол бүрэн сурсан гэж боддоггүй гэв. Г.Тамир нийслэл, хөдөө орон нутагт болдог уралдаан тэмцээнд байнга оролцдог бөгөөд анх дүүргүүдийн дунд зохион явуулдаг “Хууртай мөнхөд аялгуу”-д оролцож гуравдугаар байр эзэлж байжээ. Г.Тамир ”Тэмцээнд оролцохдоо их сандарч байсан. Их сандарснаас болоод шүүгчид хаана сууж байгааг ч харж амжаагүй. Өвдөг чичрээд хэцүү байсан” хэмээн ярьж байсан. Энэ нь түүний анхны тайз бөгөөд сэтгэлд нь хоногшсон хамгийн сайхан үйл явдал байжээ. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт  гаргасан байна.

Г.Тамир “Сүүлийн үед залуучууд маань уртын дууг сонирхох нь ховорхон болсон. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг зүйлийн нэг. Уртын дуунд түүх, соёл, хэл яриа, үндэс угсаа бүгд багтсан байдаг. Уртын дуунд хэрэггүй зүйл нэг ч үгүй. Гүн ухааны шашны дуу ч их байдаг. Мөн монгол ахуйн соёл, нүүдэлчдийн амьдралтай уртын дуу салшгүй холбоотой. Тиймээс залуусаа уртын дуугаа сонсож уярал ухаарлыг түүнээс аваасай гэж хүсдэг гэсэн юм. Миний хувьд өглөө бүр сэрэхдээ өөртөө зориулан нэгэн сайхан уртын дууны түрлэгийг хэлдэг. Энэ нь

Жаа Үүлэн чөлөөний нар мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ та мину зээ

Жаа Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш шүү дээ та мину зээ хэмээх энэ хоёр түрлэгийг өглөө бүр өөртөө сануулж хэлдэг. Цаг үрэлгүй үргэлж өөдлөх ёстой гэдгийг илүү дутуу зүйлгүйгээр сайн ойлгуулсан гэж боддог. Тиймээс залуустаа хандаж үндэсний баялаг өв соёлоо сонсож, ойлгож хүндлэхийг уриалж байна” гэсэн юм. Түүний бас нэгэн мөрөөдөл нь “Жавхлант сүрэг, Дөрвөн цаг” хэмээх дууг өөрийн хэмжээнд дуулж дүрсжүүлэхийг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Өчигдөр 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв
Top