x

Цахим бодлогын Түр хороо 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.  

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан Түр хорооны үндсэн чиг үүрэг, бүрэлдэхүүний тооны талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс гишүүний гаргасан горимын саналын дагуу Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулахаар тогтлоо.

Мөн “Цахим бодлогын Тзр хороо байгуулах” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Болд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрүүлч өвгөн (66.181.160.34)
    Цахим бодлогын түр хороо байгуулж буй үйлдэл бол ард түмнээс үнэн үг хэлснийг нь хаагаад худал мэдээллийг нь оруулж бай гэсэн алсын муухай бодлого мөн.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 19 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 25 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 29 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 36 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 41 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 48 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 52 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 9 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top