x

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахаар Цэцэд хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдөр /2018.05.23/ хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн шаардлагын хугацаа дууссан ч хариу ирүүлээгүй байгаа асуудал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид болоод Засгийн газрын өрийн асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-аас нэг хүнийг, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд хоёр сайддаа  хариуцлагын  асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хуулийн зөрчил гаргасан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр хоёр сайддаа хариуцлага тооцох асуудлаар өгсөн албан шаардлагын хугацаа дууссан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Ерөнхий сайд нэр бүхий хоёр сайддаа  хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд  зааснаар хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Тиймээс энэ нь Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ах, дүү нарынхаа оролцоотой уурхайн асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

Гэтэл энэ асуудлаа нэг тийш нь шийдээгүй. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах шаардлагатай зүйлийг удаа дараа хэлэлцүүлээгүй үйлдэл нь нотлогдож байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийг нь төлөхгүй амьдардаг, өөрийн ах, дүү, хамаатан садан нь түүний албан тушаалыг ашиглах хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн олон асуудал гаргаж байгаа. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой бизнесийн асуудал шийдэгдээгүй орхигдож байна. Тиймээс хоёр сайдын эдгээр асуудлуудыг авч үзвэл УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргах үндэслэл болно гэж харж байна. Мөн хууль зөрчсөн сайдуудын талаар Ардчилсан намын бүлэгт “ Монголын хүний төлөө нам” албан тоот ирүүлсэн байна.Уг тоотод УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах буюу эдгээр нь  түүний хүү, эхнэр, бэрд хамаарагдаж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан компаниуд нь улсад татвар төлөөгүй буюу тэг татвартай байсан тухай. Уг асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцээд “Монголын хүний төлөө нам” энэ ноцтой асуудлаараа  хууль хяналтын байгууллагад хандах нь тэдний  эрхийн асуудал гэж шийдсэн.

С.Эрдэнэ: Монгол Улсын гадаад өр ганцхан жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна

Өрийн асуудлаар сүүлийн үед үл ойлгогдох мэдээлэл их цацагдаж байгаатай холбоотойгоор 2018 оны төсөв, Засгийн газрын өрийн асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар удаа дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан  нь түүхэнд үлдэх тод мөр боллоо гэх мэт хэмээн сүржин үгээр ярьж, хэлж байгаа. Бидэнд гадаад өр, авлагын 2016, 2017 оны тооцоо судалгаа байна. 2016 онд үндсэндээ Монгол Улсын Засгийн газрын дотоод өр 6.4 их наяд төгрөг, 2017 онд 4.2 их наяд төгрөг болж зөрүү нь 2.2 их наяд төгрөг болж байгаа. Ер нь төсөвт суусан үндсэн үзүүлэлтийг харахаар 2017, 2018 онд 1.1 их наяд төгрөгийн өр барагдуулах төсвийн зардал суулгаж өгсөн байна. Үүнээс харахад яагаад ч 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан байх үндэсгүй. Монгол Улсын Засгийн газар сайндаа биш ОУВС-аас авч байгаа урт хугацааны бага хүүтэй зээлээр дотоодын өндөр хүүтэй богино хугацаатай өрийг дарсан нь өнөөдөр дотоод өр дарагдчихсан мэт харагдаж байгаа.  2016 онд Монгол Улсын нийт гадаад өр 16.9 их наяд төгрөг байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор гадаад өр 22.1 их н аяд төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.  Засгийн газрын гадаад  өр 2016 онд 10.4 их наяд  төгрөг байсан бол 2017 онд 17.8 их наяд төгрөг болж өссөн. Иймээс гадаад өр аж ахуйн нэгж байгууллага болон бусад эх үүсвэр дээр суусан өр биш. Зөвхөн Монгол Улсын Засгийн газрын өр дангаараа өссөн үзүүлэлт харагдаж буй юм. Тиймээс өнөөдөр гадаад өр буурсан мэтээр иргэдийг хуурч байгаа нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Хамгийн гол нь манай улсын нийт гадаад өр 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад энэ их мөнгөөр Засгийн газар юу хийсэн нь тодорхой бус байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид нэг ч том төсөл хөдөлгөөгүй, нэг ч км зам тавиагүй, нэг ч томоохон барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй. Тууз хайчилж байгаа өнөөдрийн ажил дандаа 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан бүтээн байгуулалтууд байна. Тиймээс ийм байдлаар улс орны хөгжлийг хангахгүй шүү гэдгийг Ардчилсан намын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Төрийн өмчийн хувьчлал яригдаад эхэлсэн байна. Төрийн банк, МИАТ, хөрөнгийг бирж зэрэг байгууллагуудыг хувьчлахдаа ямар зарчим баримтлах шаардлагатай вэ?

Д.Эрдэнэбат: Төрийн зарим өмчийг хувьчлах тухай асуудлаар УИХ-ын  тогтоол гаргасан. Түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. Энэ нь эргээд ямар нөхцөл, ямар гэрээгээр хувьчлах эсэхийг Их хурал ярилцах учиртай. Тухайлбал, МИАТ-ыг хувьчлах нь зөв, буруу гээд олон янзын санаа гардаг. МИАТ-ыг яагаад хувьчлахгүй байх ёстой гэхээр манай улс шиг далайд гарцгүй жижиг орны хувьд нисэхийн салбар нь стратегийн салбар байх ёстой гэж үздэг гэх мэтээр ардчилсан Монгол Улс юм чинь янз бүрийн асуудал үүсэх л байх. УИХ хувьчлах эсэх эцсийн  шийдвэрийг гаргах ёстой. Төрийн банкны хувьд ч ялгаа байхгүй. Төрд байсан банкнуудаа өглөг, авлага үүсгэчихээд, түүнийгээ хаах гэж маш хурдан хувьчлал хийдэг гэдэг нийгмийн хардлага байдаг гэдгийг  тооцож үзэх хэрэгтэй. Ялангуяа Төрийн банкны тухайд хуучин Хадгаламж банкнаас шилжсэн Стандарт банктай, "Жаст"-тай холбоотой өрүүдийг орж ирээд, үүнийг нь хурдан байхгүй болгохоор хувьчлал руу яарч байна гэсэн хардлагуудыг үнэн зөвөөр ярилцаж үзэх шаардлагатай.

-Засгийн газрын зүгээс хоёр сайддаа  хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэх албан бичгийг та бүхэнд  хүргүүлсэн гэж өнөөдөр мэдэгдээд байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцож болно гэлээ. Тиймээс одоо яах ёстой юм бол?

С.Эрдэнэ: Хоёр сайдын асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ аливаа асуудал ёс зүйн үүрэг хариуцлага гэдэг зүйл бий. Ц.Нямдорж сайд  3-4 сая төгрөгийг төлбөртэй бусдын байранд түрээсийн төлбөр төлөхгүй он удаан жил амьдарч байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Эрдэнэт үйлдвэрт олон сая төгрөгийн шахаа бизнес хийсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс илүү нотолгоо гэж хаана ч байхгүй. Тэгээд ч ёс зүйн үүрэг хариуцлага хүлээх ёстой. Мөн Ч.Хүрэлбаатар сайдын ах, дүүтэйгээ нийлээд зарчихсан нүүрсний уурхайн асуудал бүгд нотлох баримтаар нотлогдож байгаа. Эдгээр асуудлыг бид холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь өгнө. Үнэхээр өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийг сахиулдаг, Үндсэн хуулийг аливаа зөрчлийг гаргуулахгүй байх Үндсэн хуулийг цэц ажиллаж л байгаа бол энэ асуудал дээр заавал дүгнэлт гаргах ёстой.

Д.Эрдэнэбат: УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хоёр сайд хууль зөрчөөгүй гэдгээ албан тоотоор ирүүлээгүй. Эрх баригчид худлаа яриад байдаг байдлаа болих хэрэгтэй. Өр гэж худлаа ярьдаг, гэм буруутай нь нотлогдоогүй гэж өөрсдийгөө хаацайлдаг хүний тархи угаадаг хоосон зүйлээ болих шаардлагатай байна. Сөрөг хүчний үүргийг бүгдээрээ сайн ойлгох хэрэгтэй. Сөрөг хүчин хяналт тавих, хариуцлага тооцохыг шаардах үүрэгтэй. Бид энэ үүргээ сайн гүйцэтгэх ёстой. УИХ-ын гишүүн бөгөөд, Засгийн газрын сайд гэдэг хүний хамгийн гол асуудал бол албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж болохгүй. Энэ УИХ-ын гишүүний тангарагт тусгаж өгсөн байдаг зүйл. Тиймээс гэм буруутайг нь хуулийн байгууллагаар шийддэг асуудал биш. Иймээс ч бид хуулийн зөрчил гаргаад байгаа хоёр сайдын асуудлыг тавиад байгаа. Бид дахин дахин шаардах болно.

-ҮХЦ-д Ардчилсан нам өөрийн хүнийг томилох гэж байна гэх яриа гараад байна. Энэ талаар тайлбар өгөөч?

С.Эрдэнэ: Ардчилсан намд Үндсэн хуулийн цэцэд өөрийнхөө хүнийг томилох эрх зүйн боломж байхгүй. Ерөнхийлөгч санал болгох нь нэг асуудал, түүнийг нь томилох эсэх нь УИХ-ын бүрэн эрхээс хамаарна. УИХ-д олонх байгаа МАН өнөөдөр энэ асуудлыг шийднэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • хэрүүлч өвгөн (66.181.160.34)
    Энэ өрийг нэмэгдүүлж үйлдэл бол хувийн компаниудын уул уурхайд чиглүүлэн гадаад ба дотоодоос зээл их авсан учраас ард түмний өмнөөс ёс бусын бусармаг үйлдэл ажээ.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Татвар төлөгч (43.242.243.7)
    Төрд ямарч бүтээн байгуулалт ашиг тустай юм хийгээгүй махан толгойнууд минв алцгар амаа тат. Та нар ын тарьсан балгий чинь энэ сайдууд арилах гэж махаа идэж байгаа юм бишүү. Амжлтанд ь бүү атаарх чадвар муутөй тэнэгүүд минь дуугай амаа хамхиад сууж бай. Чадахгүй бол наад суудлааорхи.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top