x

М.Энхболд: Хээл хахууль, хүнд сурталтай тэмцэнэ

Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв.

"Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.“Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид, Элчин сайдын яамд, төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.

 2010 оноос хойш Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг 8 удаа зохион байгуулсан байна. Чуулга уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой байжээ. Өнөөдрийн чуулга уулзалт Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү хандаж эхэлсэн үед болж байгааг зориуд онцлон хэлэхийг хүсч байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

Эдийн засгийн уналтад орсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль тогтоох байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс зарим нэгийг нь дурьдаж хэлэх нь зөв гэж бодож байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдахдаа юуны түрүүнд төсвийн цэгцтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн анхны зорилтыг тавьж байсан. Бид улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкинд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, “Чингис” бонд, вексель, концесс зэрэг тус тусдаа зардал, санхүүжилт гаргадаг үйл ажиллагааг таслан зогсоож, нэгдсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж чадсан.

УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан. Түүний зэрэгцээ Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай, Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай зэрэг банк санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц таван хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа.

Түүний зэрэгцээ бүтээн байгуулалтыг дэмжих боломж бололцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг Монголд нутагшуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал ихээхэн чухал байгаатай уялдуулж, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг сонсож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажилладаг болсон. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэсэн асуудлыг хөндөж, ярилцаж, ойлголцож байх Зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна.

Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд улс орны эдийн засаг нийгмийн амьдралд тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсан гэдгийг хоёр, гуравхан тоогоор Та бүхэнд танилцуулъя.

Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор  6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно. Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна. Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээн байгуулалт хийх бололцоо зөвхөн төвдөө биш, орон нутагт ч бий болж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын байгууллага Үндэсний хөгжлийн газартай хамтарч Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймгууд хөрөнгө оруулалтын хурал зөвлөлгөөн, чуулга уулзалтыг орон нутагтаа зохион байгуулсан байна. Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Ийм боломжийг бүрдүүлэхэд энд сууж байгаа бизнесийн байгууллагын төлөөлөгчид та бүхний хичээл зүтгэл асар их байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс орны эдийн засгийг уналтаас өсөлтөд хүргэсэн бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Одоо бид цаашдаа яаж ажиллах вэ гэдэг талаар ихийг бодож, дахин алдаа гаргахгүй байхыг хичээх нь хамгийн чухал зорилт юм. Цаашид төсвийн болон гадаад өр төлбөр, зээл, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Макро эдийн засгийг сайжруулах, төрөөс бизнест оролцож байгаа оролцоог хамгийн оновчтой хэмжээнд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бизнесийг дэмжсэн бодлого явуулж, үр дүнд хүргэх явдал Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын анхаарлын төвд зайлшгүй байх ёстой асуудлын нэг юм. Тийм учраас татварын шинэчлэлийг хийж, татварын багц хуулиудыг хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө татварын шинэ багц хуулийг баталж, татварын шинэ орчин бүрдүүлэн, бүс нутагтаа хамгийн бага татвартай улс орон гэж үнэлэгдэж байсан. Татварын багц хуулийг батлахдаа татварын маргааныг шийдвэрлэх асуудлыг хялбарчилж, ААН-ийн татвар төлдөг журмыг шинэчлэн, татварын шатлалыг өөрчлөх талаар тодорхой шийдлүүд гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.

Энэ хуулийн төсөлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлсэн байна. УИХ, Засгийн газар энэ санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг бас УИХ-аар авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

    Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь хууль тогтоох байгууллагын ойрын үеийн зорилтын нэг байх ёстой. УИХ-ын гишүүдийн санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 2017 оны хоёрдугаар сард бид оёдол, нэхмэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг таван салбарын, жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой ААН, байгууллагуудыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл бид 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 200-гаас доош ажиллагсадтай жижиг, дунд хэлбэрийн ААН-үүдийг татварын 1 хувийн болон зээл, урамшууллын тогтолцоонд хамруулах, тэднийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлогыг бий болгож, жижиг бизнес, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар дэмжих ёстой гэж үзэж байна.

    Эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах нь юу юунаас чухал байна. Үүний тулд УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай хууль болон хөдөө аж ахуйг дэмжих Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай зэрэг хуулиудыг батлах буюу өөрчлөн шинэчилж, эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Энэ бүхний үр дүнд эдийн засаг улам бүр чадваржиж, эрсдэлийн магадлал багассанаар улс орон хөгжих, иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн УИХ шинжлэх ухаанд суурилсан томоохон инновац төрөн гарах нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллана.

Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно.

Эдийн засгийн энэхүү форум Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулж, танилцуулсан, олон олон шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогодоо дахин алдаа гаргахгүйгээр, бий болгосон боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг энэ хүндтэй индрээс Та бүхэндээ, нийт монголчууддаа хандан уриалъя.

        Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Монгол (66.181.185.232)
    60 тэрбум нь үнэн юмуу даа яг нотлогдсон юмуу ханатлаа идэж уулаа л гэхийн харсан үзсэн хүн нь баталгаа нотолгоо байнуу шүүхээр шийдүүлсэн нь хаана байна
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    eleg avah yum aa, namyn huraldaa iltgel tavij baigaa yum shig l yarij dee har mal
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • АРД ИРГЭД (112.72.11.104)
    ОГЦРУУЛААЧЭЭ. ӨӨРӨӨ АВИЛГАЧ ХҮН БУСДЫГ ХЭЛМЭГЛҮҮЛНЭШҮҮ,
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.179.210)
    СОЛИОРСОН ЮМ УУ СЭТГЭЦЭЭ ҮЗҮҮЛ ШАРХАДАНД ХЭВХ ӨМХИЙ ХУ Ж АА
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (98.231.162.190)
    Өөрөө өөртэйгээ тэмцэх нь ашгүй
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • 121 (182.160.1.27)
    Өөрөө өөртэйгөө тэмцэх нь оройтсон байх аа
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.177.91)
    ЖИНХЭНЭ ХУДЛАА ШААЖ БАЙНА ДАА... ЭНЭ ҮГЭНД ЧИНЬ ХЭН ИТГЭХ ЮМ БЭ...??? ЖААХАН БОДИТ ЮМ ЯРИЛ ДАА... ТЭР ХЭЭЛ ХАХУУЛ, ХҮНД СУРТАЛ ЧИНЬ ТАНЫ ДЭРГЭД БАЙХАД ЯАЖ ТЭМЦЭХ ЮМ БЭ...??? Эхлээд өөрөөсөө эхэлчих, 1,2,3,,,гээд 76..... Тэгвэл хагас дутуу итгэе...
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • ард (66.181.182.34)
    ХУДАЛЧ ХУ Ж АА 60ТЭР БУМАА ХЭРЭГ ҮҮСГЭЭД СОЛИОРОО
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Ажимаа. (27.123.214.109)
    Харж л байяа. Даргаасаа жавтий хүртсийн байх да.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.181.77)
    Ханатлаа идэж ууж идлээ.Одоо албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй шүү дээ
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (72.231.136.189)
    Өөрчлөлтийг өөрөөсөө хийх байх оо. УБ ийн энэ замбараагүй төлөвлөлтөөс л эхлэж хэнл хахуул газрын наймаа,албан тушаал үнэлэх энэ бүгд би эхлүүлсэн тул ард түмнээсээ хүлцэл өчиж огцорхоо мэдэгдээд миний жишгээр ардаас явсан цагаан гартай тэрбумтангууд бүгд эх орноо бодож бүх эрх мэдлээ өгөе ч гэх шиг
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Haha (103.229.122.244)
    Ene odoo tavlaad bgan bhdaa. Oorteigoo l temtseh ni dee
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.105.8)
    Насан туршдаа бизнес хийж үзээгүй тэрбумтан. Яаж ийм юм ярьж зогсож чадаж бна аа.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • hun (122.201.31.184)
    muu soliot mine ehleed uurusuu ehel guldiisrn gahai
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • hahaha jinhene ard ni hor hutgaj baij bas temtsel yarinaa (203.91.115.41)
    4
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Банд (64.119.20.52)
    Юун тэмцэх вэ, өөрөө хөгжүүлж байж. Албан тушаал авилгыг хамгийн их хөгжүүлж байгаа хүн. Ямар ч тендер авмлгын 10-20 %-гүйгээр олгохоо больсон. Үүний хэдэн %-ийг нь М.Энхболд авдаг бол гэджг л сонин ба .
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Монгол хүн (158.208.192.248)
    Жинхэнэ ширлэчихсэн нүүртэй хужаа гэдэг л энэ байхдаа.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (158.208.192.248)
    Чи мөн тэмцэх байхдаа. Хүн итгэмээр юм ярилдаа. Муу хужааа минь. Зүгээр лнаад хар өгзөгөө аваад тонилж үз.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • б.лувсан-осор (203.91.115.42)
    өнөөгийн энэ төр засаглалын бүтэц бүрэлдэхүүн улс орны эдийн засаг гадаад харилцаа ёр нь улс орны эрх ашигт нөлөөлөх асуудалд шийдвэр гэргах эрх зүйн чадамж байхгүй болсоныг нийгмийн дийлэнхи олонхи хүлээн зөвшөөрч байхад юун олон тулгуурт хөгжилийн бодлого ярьна вэ?энэ нь олон сувагаар олон замаар хөрөнгө оруулалт татвар төсөвөөс хулгайлах арга замаа тэлэх утга агуулдаг хэвшмэл аргаа сайжруулан боловсруулхад хүчээн нэгтгэх эрх мэдэлтэнүүд улс төр бизнесийн бусармаг бүлэглэлийн байр сууриа бэхжүүлэх зөвлөлгөөн болж байна үүнээс ард түмэн улс оронд наалдах ашиг байхгүй зөвхөн эдийн засгийг статистак цаасан хуурамч тайлан л үлдэхээс хэтрэхгүй эцсийн үр дүн нь энэ.улс төр төрийн тогтолцоо түшээдийн бүтэц сэтгэлгээг шинчилхээс нааш яг одоо бол ямарё сайн сайхан зүйл санж сэдээд хэзээч хүссэн үр дүн ард түмэн хүсэн хүлээсэн тааламжаа авч чадахгүй гэж харж байна. уг нь энэ збвөлгөөний үр дүн нийгмийн амжиргаанд илт нөлөөлсөн бодит зүйлээр илэрэх ёстой байх...
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.46.20)
    Myy har luivarchin min uhej dald or! Uiliin uree edleen dee chi! Odoo hurtel tenderuud luivardaj avch idej bna sundui ene muu 2 hulgaich. Dald or 2 lalaraaa
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Ард (66.181.160.99)
    мэнхболдоо ? Чи Монголын ард түмнээс ил цагаан хулгайлж дээрэмдэж тонож доромжилдог байсан бол Сүүлийн үед зүгээр уйдсандаа тохуурхдаг болжээ ?
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
    • sport
      unen
      2018 оны 05 сарын 22
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Өчигдөр 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Өчигдөр 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Өчигдөр 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Өчигдөр 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ Уржигдар 16 цаг 02 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв Уржигдар 16 цаг 01 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 15 цаг 59 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина Уржигдар 15 цаг 37 мин Ихэнх нутгаар дулаарна Уржигдар 15 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Уржигдар 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Уржигдар 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Уржигдар 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Уржигдар 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Уржигдар 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Уржигдар 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Уржигдар 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Уржигдар 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Уржигдар 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top