x

Польшийн Сеймийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээр ирснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Энэ оны сүүлчээр Варшав хотноо хуралдах Монгол, Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

-Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцааг цаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны уламжлал, туршлагадаа түшиглэн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавих, байнгын ажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах, бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд БНПУ-ын парламентын Дээд, Доод танхимын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин баталгаажуулж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Ноён Марек Жонса хоёр орны парламент дахь бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн Барбара Хробак, Элжбета Стенпень, Иоанна Фридрих, Кажимеж Гвяздовски нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 15 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 21 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 23 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 26 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 30 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 33 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 39 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 42 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 8 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 14 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 21 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 26 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 37 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 42 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 49 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 53 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top