x

Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг хорьж шалгахыг шаардлаа

АТГ-ын дарга Х.Энхжаргалд өнөөдөр "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" - өөс мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд: "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын гурван хүнийг албан тушаалаас нь чөлөөлж, шалгуулах шаардлагыг хүргүүлжээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар хэлэхдээ: -"Би Оюу толгойн Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Саяхан Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Оюу толгойн Ажлын хэсэг хаалттай хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Оюу толгойн 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн болох Н.Багабанди, Ч.Алтаннар, Б.Мөнхбаатар нар жилд 240 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл Оюу толгойн 66 хувийн эзэмшигч талаас гадаад улсын аль нэг банкнаас зээл авахын өмнө албан бичгээр дээрх гурван хүнээр дамжуулан Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж байсан байна. Харин энэ талаар иргэдэд тухай бүрт нь мэдэгдээгүй, хууль бус гэрээг өөхшүүлсэн. Тэд хөрөнгө оруулагч нэртэй, эдийн засгийн алуурчдын гар хөл болж, улс эх орныхоо эрх ашгийг доогуур тавьсан. Үүнээс болж бид хоногт гурван сая ам.долларын өрөнд орж байна. Тэд зөвхөн сахиулын үүрэг л гүйцэтгэж байна. Тэднийг АТГ-аас шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэлээ.

Мөн "Оюу толгойн" хөрөнгө оруулалтын гэрээг шалгах, судлах эрх бүхий Ажлын хэсгийг ч шүүмжиллээ. Тэрээр "Энэ ажлын хэсэг хэлбэр төдий. Оюу толгойн далд уурхайг ажиллуулах санаархалтай. Ямар ч ажлын төлөвлөгөө байхгүй. Юу ч шалгаагүй, ажлын төлөвлөгөө байхгүй хэрнээ бид нараар хүчээр гарын үсэг зуруулж, УИХ-аар оруулж ирэх гэж байна. Өнөөдөр АТГ-ын дарга гэдэг хариуцлагагүй нөхөр ажлаа хийхгүй байна. Бид шаардлагаа 10 хоногийн хугацаатай хүргүүлж байна. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын гурван нөхрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдан хорьж шалгахгүй боол дараагийн алхамдаа орно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (94.237.65.231)
    zuv
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • зочин (103.26.192.43)
    Мөнхбаатарын мэдэгдэлд хувьцаат компани нь олон нийтэд компаны дотоод мэдээллийг гадагшаа гаргахгүй хувьцааны үнэ өөрчлөгддөг гээд байсан. Тэгэхээр засгийн газартай хийсэн гэрээнд тийм заалт байдаг юм шиг. Энэ 3 хүн хийсэн юм байдаг байлгүйдээ. Тэр мэдээллээ засгийн газар гадагшаа гаргаж мэдээлэл өгмөөр юм
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.219.99)
    Энд нэг НО бий. ОТ-н Галсаа жолоочийн Батсүхийг Багабандитай уулзуулахгүй хорьж шалгавал их зүйл гарна даа!!!
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin. (39.118.161.227)
    Улсаа төлөөлж байгаа хүмүүс үнэн хариуцлагагүй байсан шүү.Зөвхөн өндөр цалин л аваад бусдыг нь мартаж.Шалгах хэрэгтэй.Баялагаа өгөөд өотэй байдаг улс орон гэж хаана байдаг юм.Гадныхантай нийлж улс ард түмэнг хохироосон хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Боогий (103.10.23.143)
    Яг зөв тэр 3 хүн монголын төлөө ганц үг ганхийхгүй харин ч Мөнхбаатар гэдэг нөхөр бид 3 компанийн хуулийн дагуу ажилладаг гэх ухааны юм яриад байсан
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 19 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 25 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 29 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 36 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 41 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 48 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 52 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 9 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top