x

Д.Сугарыг Цэцийн гишүүнээс чөлөөлнө

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд шинээр томилогдох нэр дэвшигчдийг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар Цэцийн есөн гишүүний дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа. УИХ-ын дарга М.Энхболд Цэцийн гишүүн Д.Сугарын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлсэн байна.

2012 онд УИХ-аас нэр дэвшиж Цэцийн гишүүнээр томилогдсон Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-нд дуусчээ. Энэ бүрэн эрхийн хугацаанд түүнийг АТГ-аас нэлээн олон удаа дуудаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Цэцийн гишүүний бүрэн эрхээр халхавчлагдан үлдсэнээр "Сугардаггүй Сугар" нэр аваад байсан билээ.

Мөн адил бүрэн эрхийн хугацаа нь дуусаад байгаа Цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын нарын оронд Ерөнхийлөгч Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон гэв. Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин Б.Буяндэлгэрийн хувьд АИХ-ын депутат байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн томилдог. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийх заалттай. Цэцийн шинэ гишүүдийг УИХ-аар хэлэлцэн томилох хүртэл одоогийн гишүүд үүрэгт ажлаа хийнэ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Уржигдар 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Уржигдар 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 2026-04-24 АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 2026-04-24 "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 2026-04-24 Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 2026-04-24 Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 2026-04-24 АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 2026-04-24 УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 2026-04-24 Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 2026-04-24 Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 2026-04-24 Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2026-04-24 Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2026-04-24 Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026-04-24 Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 2026-04-24 Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 2026-04-24 АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 2026-04-24 Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 2026-04-24 Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 2026-04-24 Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 2026-04-24
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Top