x

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгахыг хүслээ

Малайз улсын түүхэнд анх удаа сөрөг хүчин засгийн эрхийг барих болсон нь тус улсад харамсалтайгаар нас барсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг бүрэн шийдэгдэх найдлага төрүүлж эхэллээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарал хандуулахыг хүссэн байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээхдээ "Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсанаас хойш 12 жил өнгөрчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайзад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна" хэмээжээ.

 

 

 

Баруун Австралийн “Murdoch” их сургуулийн Малайзын хуулийн мэргэжилтний хэлснээр тус улсын засгийн газраас Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээж магадгүй гэнэ. Малайзын төрийн эрхийг тасралтгүй 61 жил барьсан BN эвсэл 14 дэх удаагийн ерөнхий сонгуульд ялагдсан нь экс ерөнхий сайд Нажиб Разакийн авлига, мөнгө угаасан хэргээс гадна санал хураах өдрийн өмнө цацагдсан Ш.Алтантуяагийн аавын бичлэг нөлөөлсөн бололтой. Ш.Алтантуяагийн аав сөрөг хүчний Pakatan Harapan” намын тэргүүн, Махатир Мухаммадад видео бичлэгээ илгээжээ. Түүний бичлэгийг Малайзын сөрөг хүчин олон нийтэд цацсан байна. Тэрбээр Малайзын ард иргэдэд хандан шударга ёс, эрх чөлөөний төлөө зөв сонголт хийхийг уриалсан байв. Үүний дараа сонгуульд сөрөг хүчний Pakatan Harapan” нам ялж, Махатир Бин Мохамад ерөнхий сайд болжээ.

Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Тэрбээр эсэн мэнд байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байжээ. С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Дээд шүүхэд тавьжээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард Малайзын засгийн газрыг яллагдагчаар татах хүсэлтийг буцаасан аж. С.Шаарийбуугийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэд ирэх зургадугаар сарын 6-нд Малайзын шүүхэд мэдүүлэг өгөх аж. Алтантуяагийн аав болон түүний хоёр хүүхэд болох Мөнгөншагай, Алтаншагай нар анх 2007 онд Малайзын шүүхэд зарга үүсгэсэн нь өдгөөг хүртэл үргэлжилж байна.

Малайзын шүүх Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарыг ялласан боловч олон асуулт хариултгүй үлдсэн юм. Малайзын анхан шатны шүүхээс Нажиб Разакийн найз, улс төрийн зөвлөх Абдул Разак Багиндаг захиалагчаар ялласан боловч 2008 онд давж заалдах шатны шүүх хүчингүй болгожээ. Улмаар прокуророос шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй аж.  Малайзын шүүхээс 2009 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх тэднийг сулласан юм. Харин 2015 оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж, Азилах Хадрийг цаазалжээ. Гэвч Сирул Азхар Умар 2014 онд Австрали улс руу зугтсан байв. Малайзын засгийн газраас түүнийг Интерполоор эрэн сурвалжилсны үр дүнд түүнийг Австралийн Квийнслэнд мужийн цагаачдыг хорих төвд хорьж байгаа аж. Австралийн засгийн газраас түүнийг визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилжээ. Харин Малайзын шинэ ерөнхий сайд Махатир Мухамад Австрали улс руу зугтсан Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах хүсэлтийг тавьж магадгүй гэнэ. Малайзын сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө эрх барих намын залуучуудын холбооны орлогч дарга Австралид хоригдож буй Сирул Азхар Умартай уулзаж, хэргийн талаар үг дуугарч болохгүй гэж хэлснийг “Guardian” сонинд мэдээлжээ.

Хэдийгээр Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак шууд холбоогүй боловч 2008 оноос хойш сонин хэвлэлд түүний нэр Ш.Алтантуяагийн хэрэгт дурдагдах болсон юм. Учир нь Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилжээ. Харин  Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байв.  Ш.Алтантуяагийн хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичжээ. Малайзын Батлан хамгаалах яам хоёр Scorpene шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэсэн юм. 

 Ш.Алтантуяа Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ. Гэвч Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай ойр дотны холбоотой Абдул Разак Багиндатай гэгчтэй холбогдсоноор түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм. Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 22 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 24 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 28 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 32 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 35 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 40 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 43 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 9 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 15 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 23 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 27 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 38 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 43 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 51 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 55 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top