x

Суут зураачдын "МУЗА" нар нь хэн байв?

Ренуар, Дега, Ботичелли… гээд л бүгдийг олон хүн мэддэг. Харин тэдний байнга зурдаг байсан хүмүүсийн нэрийг тэр болгон мэдэхгүй байх. Ингээд суут зураачдын муза нь хэн байв гэдэгтэй танилцая.

Берта Моризо (Эдгар Дегагийн муза)

Берта Моризо гэдэг эмэгтэй зураач байсан ба импрессионистуудын хүрээнд багтаж байжээ. Уран зургийн академийн жил тутмын нэр хүндтэй үзэсгэлэн болох Парисийн салонд тэрээр 23 настайдаа бүтээлээ тавьж байлаа.

Бүсгүйн гарал энгийн биш түүний өвөг дээдэс нь рококо эриний нэртэй зураач Фрагонар байв. Хорин настайд нь түүний багш нь Камиль Коро болон пленэр буюу үгчилбэл гадаа агаарт ажиллах арга стилийг зааж өгсөн байдаг. Олон тооны шүүмж нар түүний авъяасыг тэмдэглэсэн ба тэрээр амьд ахуй цагтаа алдар нэрээ олж авчээ.

Зураач эмэгтэй 1868 онд Эдуард Манетай нөхөрлөж, нэг биш удаа зуруулж байлаа. Тэдний хооронд романтик харилцаа байгаагүй. Берта Эдуардын дүү Эжен Манетай гэрлэсэн байв.

Симонетта Веспуччи (Боттичеллийн муза)

Симонетта нь Сэргэн мандлын үеийн Флоренцийн цуутай хөөрхөн хүүхэн байв. Медичи вангууд Жулиано ба түүний дүү Сүрт Лоренцо хоёр түүнд сэтгэл алдарч байсан ч тэр Флоренцид ирэхээс өмнө Марко Веспуччийн эхнэр болсон байжээ.

Боттичелли тэдний гэр бүлд ойр байсан ба үзэсгэлэнт Симонеттаг сонирхохгүй байж чадсангүй. Зураач өөрийн бүх Дагинууд ба Венера нартаа өөрийн музаагийн төрхийг чээжээр зурж ирсэн гэдэг.

Харамсалтай нь 1476 онд Симонетта халуун хижгээр 23 насандаа таалал төгсчээ.

Сюзанна Валадон (Тулуз-Лотрек, Ренуар хоёрын муза)

Угаач эмэгтэй охин Сюзанна 11 настайгаасаа ажиллаж эхлээд 15-тайдаа циркт Лотрекийн нүдэнд өртжээ. Хэсэг хугацааны дараа тэр түүнд зуруулах болсон байна. Ер нь Валадон Берта Моризогоос эхлээд олон зураачдын дуртай модель болсон байдаг. Тэр зүгээр нэг зуруулаагүй тэднээр зураг зурахыг заалгаж, амьдралынхаа 40 жилийг урлагт зориулжээ. Тэрээр Дүрслэх урлагийн Үндэсний нийгэмлэгийн гишүүн болсон анхны зураач эмэгтэй юм.

Жейн Берден (Россеттийн муза)

Хэрэв түүнийг Прерафаэлитуудын хүрээний Данте Габриэль Россетти ба  Эдвард Берн-Жонс хоёр анзаараагүй бол Жейн ядуу гэр бүлийн энгийн нэг эмэгтэй чигээрээ дуусах байлаа. Өндөр, туранхай, том нүдтэй, хар үстэй бүсгүй Рафаэлийг шүтэгч зураачдын хүрээний дуртай муза, гоо үзэсгэлэнгийнх нь жишиг болж чаджээ.

Тэрээр Уильям Моррисийн эхнэр болсон нь Россеттийн төгсгөлгүйгээр зурахад нь саад болсонгүй. Жейн хожим сайн боловсрол эзэмшээд английн нийгэмлэгийн дээд хүрээнд багтжээ.

Лидия Делекторская (Матиссийн муза)

Лидия 22 настайдаа 63 настай Матисийн ажилтан болоод түүнийг нас барах хүртэл 22 жил зураачийн солигдошгүй муза, менежер, модель байлаа. Тэрээр зураачийн 90 зурагт нь зуруулж, зураачийн нас барсны дараа Матиссаас өвлөгдөн ирсэн зургуудыг Эрмитажид шилжүүлэн өгчээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top