x

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсных нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ард иргэдийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг дурдаад, цаашдаа эдийн засгийн болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг зөвлөлийг байгуулснаар хоёр улсын залуучууд бизнесийн болон технологийн туршлага солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэндээ, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллана гэв. Мөн БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хүлээн аваад тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар нь ихээхэн баяртай байгаагаа илэрхийлснийг уламжиллаа. БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах саналыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-аас  Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намд ажлын амжилт хүсээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бодитой, үр дүнтэйгээр хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах болно хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 12 цаг 3 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 12 цаг 3 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 12 цаг 5 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 12 цаг 11 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 15 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 12 цаг 16 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 12 цаг 18 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 12 цаг 19 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 20 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 12 цаг 21 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 12 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 12 цаг 29 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 14 цаг 12 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 14 цаг 24 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 14 цаг 34 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 16 цаг 28 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 16 цаг 28 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 16 цаг 30 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 16 цаг 31 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 18 цаг 34 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top