x

Франц улсаас онцгой байдлын албанд нисдэг тэрэг, автомашин нийлүүлэх сонирхлоо илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

2010 онд гарын үсэг зурсан Санамж бичиг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг нь арилгах чиглэлээр хамтран ажиллахад  чухал түлхэц болсон. Одоо Санамж бичгийг өргөжүүлж гэрээ байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.

Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж иржээ.

Дашрамд дурдахад, 2009 онд болсон үер, 2009-2010 оны зуднаар БНФУ 90 гаруй мянган еврогийн үнэ бүхий дулаан хувцас, хүнсний болон эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнсний тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 22 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 26 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 30 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 33 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 38 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 41 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 7 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 13 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 21 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 25 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 37 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 42 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 49 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 53 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top