x

Facebook 200 аппликэйшнийг түр зогсоолоо

Facebook компани өөрийн платформоос 200 орчим аппликэйшнийг авч хаялаа. Энэ нь Cambridge Analytica компани privacy буюу хувийн өгөгдлийн халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн дуулиант хэргээс хойш хувь хүмүүсийн өгөгдөлд программ хангамж хөгжүүлэгчид дураараа ханддаг явдлыг эцэслэж буй юм.

Программ хангамж хөгжүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар хүрээнд олон мянган аппликэйшнийг шалгаж үзсэнээ технологийн компани даваа гарагт мэдэгдсэн юм. Facebook компани 2015 онд бодлогодоо өөрчлөлт оруулахаас өмнө өгөгдлийн санд нь хандах боломжтой байсан компаниудын программ хангамж уг шалгалтад хамрагджээ.

“Өгөгдлийг буруугаар ашиглаж байсан эсэхийг тодорхойлох нарийн судалгаанд үндэслэн” 200 орчим аппликэйшнийг өөрийн платформоос түр устга Facebook-ийн дэд ерөнхийлөгч Име Арчибон мэдэгдээд байна. Шалгалт нь өгөгдлийг их хэмжээгээр татаж ашиглах зэрэг сэжигтэй үйлдлийг ялгаж тодорхойлох, нэгэнт татаж авсан өгөгдлийг буруугаар ашигласан эсэхийг тогтоох хоёр үе шаттай.

Дотоодын болон хөндлөнгийн экспертүүдийн “том баг” уг шалгалтыг гүйцэтгэснийг ноён Арчибон тайлбарлав. “Сэжигтэй аппликэйшн өгөгдлийг буруугаар ашигласныг батлах баримт илэрвэл бид тухайн программын хэрэглээг зогсоож, хэрэглэгч нартаа анхааруулна” хэмээн ноён Арчибон блогтоо бичжээ.

Тус компани Facebook Login-ээр дамжин программ хангамж хөгжүүлэгч нарт хүрэх боломжтой хэрэглэгчийн мэдээллийн хэмжээг багасгах зэргээр өгөгдөлд хандах явдлыг хязгаарласан олон өөрчлөлт өрнүүлээд байна. Хэрэглэгч өөрийн Facebook ID-гээр бусад вэбсайтад нэвтэрч болдог. Тэгвэл одоогоос эхлэн тухайн хэрэглэгч гурван сараас дээш хугацаагаар ашиглаагүй программд Facebook-ийн өгөгдөлд хандах эрх хаалттай болно. Их Британийн өгөгдлийн анализын Cambridge Analytica компанитай холбоотой дуулиант хэргээс хойш сошиал сүлжээ 87 сая хэрэглэгчийнхээ өгөгдлийг хамгаалахаар аливаа шинэ аппликэйшн тус платформд хандах явдлыг нийтэд нь түр зогсоосон юм.

Программ хангамж хөгжүүлэгчид Facebook хэрэглэгчдийн бүх анд нөхдийн өгөгдөлд хандах боломжтой байсан үе төгсгөл болсон 2015 оноос өмнөх үеийн аппликэйшнүүдийг сошиал сүлжээний компани илүү анхаарчээ. Хэрэглэгчдийн өгөгдлийг Cambridge Analytica-д зарсан эрдэмтэн Александр Коган чухам уг нөхцөлийн ачаар судалгааныхаа 200 мянган хэрэглэгчээс дам дамжин олон сая хүний өгөгдөлд нэвтэрчээ.

Cambridge Analytica өөрт нь орж ирсэн өгөгдлийг амласнаараа бүр 2015 онд баттай устгасан эсэхийг Facebook хараахан тогтоож чадаагүй. Сошиал сүлжээний компани өөрийн санаачилгаар Cambridge Analytica-д аудитын шалгалт явуулахаар оролдсоны эцэст уг шалгалтыг Их Британийн мэдээллийн комисс хариуцахаар болсон юм. Эдүгээ тус комисс Cambridge Analytica-гийн серверүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ сарын эхээр хаагдсан Cambridge Analytica компани Emerdata гэсэн шинэ нэрээр дахин нээгдэх тухай мэдээлэл саяхан гарсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 16 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 22 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 24 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 27 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 31 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 34 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 40 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 43 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 9 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 14 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 22 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 27 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 38 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 43 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 50 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 54 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top