x

Хайрын дуучид: Дэлхийн дүрслэх урлагийн СОНГОДГУУД

Өөрийн уран бүтээлд хайр сэтгэлийг дуулсан дэлхийн гайхамшигтай зураач нарын бүтээлээс танилцуулья. Климт, Шиле, Роден, Бернини гээд л дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд өөрсдийгөө мөнхөлсөн мастерууд олон бий.

  • Жованни Лоренцо Бернини "Аполлон ба Дафна"

Жованни Лоренцо Бернини "Аполлон ба Дафна", 1622-1625 онууд, Боргезе галарей, Ром

«Би гантигийг ялаад түүнийг лааны тос шиг зөөлрүүллээ …»

Артемида дагина шиг онгон цэвэр үлдэх ам өчиг өгсөн, голын бурхан Пенейн охин Дафна, үзэсгэлэнт охин сахиуст сэтгэлээ өгсөн залуу бурхан Аполлоны тухай домгийн сэдвийг Бернинни гантигаар сийлэн амилуулжээ.

Яг тодруулбал бүх сэдвийг биш түүний оргил хэсгийг тэр урласан байгаа. Аполлонд баригдсан Дафна бурхадад хандан аврахийг гуйн лөврын мод болон хувирч буй агшинг зураач чулуунд буулгажээ. Хайрыг дагалдах хүсэл тачаал, цөхрөл бүрэн дүүрнээр барималд буужээ.

  • Франческо Айец "Үнсэлт"

Франческо Айец "Үнсэлт", 1859 он, Брера пинакотека, Милан

Айецийн "Үнсэлт" зургийг түүний бодит зураглал, хүсэлт хайрт тавьсан их анхаарлынх нь хамт итали романтизмын магтаал дуу гэж болно. XIX зууны хоёрдугаар хагасын улс төрийн их үйл явдалд өгсөн хариулт нь энэ байв.

Хайртаа баригдсан залуусын уулзалтыг нууц болзоо эсвэл залуугийн тэр үеийн итали цэргийн хувцастай адил хувцасласнаас харвал хагацлын уулзалт гэмээр байгаа юм.

  • Огюст Роден "Мөнхийн хавар"

Огюст Роден "Мөнхийн хавар", 1900-ээд онууд, Эрмитаж, Санкт-Петербург

«Зовлон, баясгалан, сэтгэмж нь манай урлагт улам бүрээр үйлчлэх боллоо...»

Бас нэг домгийн сэдэв бас сонгодог бүтээлийн сонголт болон Родены барималд мөнхлөгджээ. Овидийн “Фасти” гэх эртний Ромын хуанлийн баярт тайлбар өгсөн яруу найргийн нэгэн бүлгийг бараг тэр чигт нь барималдаа Роден буулгажээ.

Үзэсгэлэнт охин сахиус Хлоридаг Баруун салхины бурхан Зефир хулгайлдаг. Эротизм, экспресси гэх сэтгэлийн бүрэн илэрхийлэл, хүслэн биесийн “хөдөлгөөн” бүрт мэдрэгдэнэ. Францын барималч "Мөнхийн хаварт" өөрийн асситент Камилла Клодельтай ургуулсан энгийн биш харилцааныхаа мэдрэмжийг гаргасан юм.

"Мөнхий хавар" нь дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн уран бүтээлчийн баримал болсон юм.

  • Густав Климт "Үнсэлт"

Густав Климт "Үнсэлт", 1908, Дээд Бельведер, Вена

Эхлээд харахад Климтын "Үнсэлт" зураг нь хайр сэтгэл, хүслэнгийн тухай гэмээр. Хоёр хайрт ангалын эрмэгт тэврэлдэн зогсоод үнсэлцэнэ. Хорвоо хүлээж байг. Гэхдээ зургийн хэсгүүдийг анхааралтай харахад бүсгүй эрэгтэйн эрхэнд байгаа аж. Тэр өвдөг сөгдөн хөл нь өвсөнд орооцолдож, нэг гар нь зангидагджээ. Ганцхан түүний царай нь хайр гэдэгт эргэлзэл төрүүлэхгүй.

"Үнсэлт" зураг нь Климтын уран бүтээлийн хямралаар бичигдсэн ч зураачийн хамгийн алдартай бүтээл нь болжээ.

  • Марк Шагал "Ягаан амрагууд"

Марк Шагал "Ягаан амрагууд", 1916, хувийн цуглуулга, Москва

Саарал, цэнхэр, ногоонтой хамт "Ягаан амрагууд" нь зураачийн 1914-1917 онуудад бүтээсэн цувралыг бүрдүүлдэг. Янз бүрийн өнгөөр хайр сэтгэлийг үзүүлсэн юм.

  • Эгон Шиле "Нууц амрагууд" (Тэврэлт)

Эгон Шиле "Нууц амрагууд" (Тэврэлт), 1917, Дээд Бельведер, Вена

«Биесээс ялгарах гэрэл гэгээг би бичнэм...»

Шилегийн үзүүлсэн хайр нь тачаангуй, секси, мэдрэлтэй бөгөөд ямар нэгэнт хаалт, чимэггүй. Зургийг зураач 28 настайдаа насбарахаас нэг жилийн өмнө урлажээ. Зургаас Шиле зураач, Шиле эр хүн гэдэг харагддаг.

  • Рене Магритт "Амрагууд"

Рене Магритт "Амрагууд", 1928, Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей (МоМа), Нью-Йорк

Магритт зургаа хариу шаардсан үгийн таавар мэт зурдгаараа алдартай. Түүний энэ зураг ч ялгаагүй. Олон бэлгэдэл, нууц тэмдгүүд зурагт байгаа. Зурагтаа буулгасан Магриттийн санааг олон янзаар тайлбарладаг. Хайр сэтгэл сохор, хайраас толгой эргэн, түүнийгээ алдана эсвэл жинхэнэ хайр сэтгэлд ил тод байх ёсгүй гэх мэтээр тайлбарладаг. Үзэгч бүр л түүнийг өөрийнхөөр шийдэх ёстой болов уу.

  • Константин Сомов "Дурласан Арлекин"

Константин Сомов "Дурласан Арлекин", 1912, хувийн цуглуулга, Санкт-Петербург

Сомов нандин нинжин хайрын яруу найргийг бүтээжээ. Арлекины гарыг барих гэсэн хатагтай, элдэгээр тэврэх гэсэн Арлекин, навчисийн цоорхойгоор тэдний харах гэсэн хөгжөөтэй багууд... гээд л деталуудад нь Сомовын зохиомж, өнгийн хослолууд нь түүний суутыг илтгэх бус уу?

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top