x

У.Хүрэлсүх: Засгийн газар огцрохгүй, сонгууль хойшлохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдэгдэл хийж хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг авахаар болсон.

Энэ үеэр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх, Засгийн газар огцрох эсэх асуудалд Ерөнхий сайд хариулт өгөв. 

Тэрээр "Бүх зүйлийн хуулийн дагуу явна. Сонгууль хойшлогдох нөхцөл үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг ярьж болно. Өнөөдрийн байдлаар сонгуулийг хойшлуулах шалтгаан харагдахгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалгыг судалж байна. Хүндэтгэлтэй хандана. Монгол улсын Засгийн газар огцрохгүй. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Үндсэн хуулийг дагаж бусад хууль гарах ёстой. Энэ хуулийг УИХ батлах ёстой. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг Засгийн газар дагаж ажиллана" гэв.

Мөн улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 5.1 их наяд төгрөг зарцуулагдах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр, цалин хөлс байгаа. Бүтээн байгуулалтаа зогсоовол энэ бүхэн зогсоно. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүстээ нийгмийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс оронд хийгдэх бүтээн байгуулалтыг танах нь эдийн засагт эсрэгээрээ хүндрэл дагуулах учраас зогсоохгүй. 

Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт хүлээж авахгүй бол Засгийн газар арга хэмжээ авна. Банкууд реформ хийх цаг болсон. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг аль аль нь хохирол багатай даван туулах ёстой” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 38 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 42 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 6 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 6 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 6 цаг 56 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 0 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 3 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 20 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 34 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 38 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 41 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 12 цаг 55 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 0 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 7 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 15 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 22 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top