x

“Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргал хүн зодож, бүлэглэн танхайрчээ

Гэрэл зургийг Монцамэ

МАН-ын залуу халаа, “шилэгдсэн кадр”, хурган дарга нарын хүн амь, зодоон цохион, танхай, хүчингийн хэргийн түүх дахин нэгээр нэмэгдэв. Энэ удаад МАН-ын бас нэг “томоотой” гишүүн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гэгч бусдын амь насанд халдахаар завдсан байна.

Уг хэрэг шинэ жилийн баярын өмнө болсон ч хуулийн байгууллагуудын хавтсанд үдээтэй өнөөдрийг хүрсэн байна. Хохирогч нь АН-ын ҮБХ-ны гишүүн, Сэлэнгэд нэр дэвших магадлалтай гэгдэж байгаа нэгэн. Олны нүд, чихэнд хүргэж болохгүй шалтгаан байсан учраас Г.Удаанжаргал хэргийг дарж өнгөрөөхийн тулд хамаг хүчээ дайчилсан бололтой.

Хохирогчийн нэрийг Н.Ганхөлөг гэх бөгөөд Н.Удаанжаргал “босс” Тавантолгойн ордод лиценз эзэмшдэг “Өсөх-Зоос” ХХК-ийн дэд захирал Б.Бумцэнд, Ц.Тулга нартай нийлж бүлэглэн зоджээ. Хохирогч амиа аврахын тулд тэдний гараас арай гэж мултарч хүмүүсийн дунд зугтаж очсоноор энэ хэрэг азаар амины гарзгүй өнгөрсөн байна. Зодоон эхлэх үед Н.Удаанжаргалыг дагаж явсан бас нэг залуу бичлэг хийж эхэлсэн бөгөөд хохирогч ч тэдний цаад зорилго, илт өдөөн хатгалгыг гадарласан учир эсэргүүцсэн ганц ч хөдөлгөөн хийлгүй зодуулсан байна.

Нэгэнт зодооны үеэр хохирогчийн эсрэг нотолгоо гаргаж авч чадаагүй учир өөрсдийн гар утсаараа хийсэн бичлэг болон гэмт хэрэг гарсан “Сөүл” рестораны камерын бичлэгийг бүгдийг устгасан аж. Хэргийн ул мөрийг баллах энэ үйлдэлд нь “Сөүл” рестораны эзэн, намын журмын нөхөр, хатагтай Д.Өнөрболор ч бас оролцсон бололтой.

Ийм нэгэн “жижигхэн” хэргийг цагдаагийнхан гурван сар шалгаж, прокурорт хянагдаж байна. Намын дарга нь дургүй нэгнээ дуртай газраа шанаадаж чаддаг, дагалдагч нар нь өрөөндөө архидаад нэгнийхээ аминд хүрдэг, аймгийн Засаг ноёны өрөөнд байнга болдог архидалтаас залуухан бүсгүй цогцос болоод гэртээ харьдаг ийм намд энэ зэргийн зодоон бол “жижиг” асуудал. Намынх нь нэр хүртэл “МАН-яак” болчихоод байхад тоож байгаа ч амьтан алга.

А.Чулуу

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top