x

Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзав.

Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байгаа хүмүүс юм байна.

Өмнө нь УИХ-д хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилаа.

 

Уг хүсэлтэд:

1.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;

2.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Та бүхний тавьж буй хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Ажлын хэсэг байгуулж судалсан. Та бүхэн “Их сургуулийн түшиц” биш, “Их сургуулийн харьяа” эмнэлэг гэж томъёолох саналтай байгаа юм байна. Мөн тус эмнэлэг аль яамны харьяалалд байх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх болно" гэлээ.

Тэрбээр “Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар коронавирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой.

Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээн онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.180)
    Өнгөрсөн бүх хугацаанд АШУҮИС бодлого маш буруу явж ирсэн нь боловсролын яамтай шууд холбоотой. Онц гоц халдварт өвчинтэй тэмцэх, эмчлэх мэргэжлийн боловсон хүчин бол цэргийн биологийн зэвсэгтэй хамааралтай маш нарийн мэргэжлийн хүмүүс байдаг. Ийм мэргэжилтэн бэлдэх бодлого гэдэг бол Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны шууд доор байж бэлтгэгдэх учиртай. Нөгөө талаас АШУҮИС-д хүйсийн тэнцвэр маш алдагдсан байна. Гадаадын том анагаахын сургуулийн элсэлтийн 60% эрэгтэйчүүд байдаг. Эрэгтэй хүн маш сайн чадвартай эмч болдог нь байгалын хууль байтал баахан хүүхнүүдийг тэжээх хоолны сав болгосон. Их сургуулийн элсэлтийн шалгалтаасаа эхлээд эрс өөрчлөх зүйл их байна.
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top