x

Франц жуулчдад үйлчилсэн, халдварын сэжигтэй монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-өөс өнөөдрийг хүртэл нийт 1,697 хүнийг тусгаарласнаас одоогийн байдлаар 945 нь  тусгаарлах байранд эмчийн хяналтад байна.

Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үдээр дамжиж иргэд ирсээр байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-"Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй монгол иргэн. Тэрбээр гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.

Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байгаа. Мөн Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүн бий. Мөн Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг тусгаарлаж, Цэргийн төв эмнэлэг дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй, нярай зэрэг нийт 51 хүнийг байрлуулсан.

Харин "Энх саран" сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Мөн бид Цэргийн төв эмнэлгийн 570 орыг бэлдсэн бөгөөд одоогоор тус эмнэлэг дээр сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан.

Японоос өнөөдөр ирэх 270 иргэний 56-д нь эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр өглөө Берлин- Москва чиглэлийн онгоцоор 231 хүн ирснээс бөөрний эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол өндөр эрсдэлтэй газраас ирсэн, халуурсан өгүүлэмжтэй нийт 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Ямар нэг зовуурьгүй, шинж тэмдэггүй байгаа иргэдийг "Амар" зочид буудалд тусгаарлахаар бэлтгэсэн бөгөөд ГССҮТ-ийн эмч ахлан ажиллаж байна.

Мөн өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Урьдчилсан байдлаар тус онгоцонд 270 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс 56 иргэнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Харин ХӨСҮТ-д буй онош батлагдсан тохиолдлын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ханиалгалт нь буурсан" гэв.

Баян-Өлгийд 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговьд нэг хүнийг ажиглалтад аваад байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-"Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ.

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан.

Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговьд нэг хүнийг ажиглалтад аваад байна".

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top