x

Улаанбаатар хот “Хорт хавдаргүй ХОТ” хөтөлбөрт хамрагдана

Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн Хотын дарга С.Амарсайхантай уулзав.

Тэрээр Хотын даргад “Хорт хавдаргүй ХОТ” хөтөлбөрийн агуулгыг танилцуулж, явц ямар байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Ж.Чинбүрэн эмч “Манай улсад жилд 6,000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдараар өвчилдөг. Хавдарыг эцсийн шатандаа орсоны дараа мэдсэнээр 4,000 орчим хүн жилд нас бардаг гэсэн судалгаа бий. Иймд “Хот хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдвал бид тоног төхөөрөмж, сургалт, оношлогоо, эрт илрүүлэг, эмчилгээ, менежмент гээд иж бүрэн шинэчлэл хийх боломж бүрдэнэ” гэв.

Хотын дарга С.Амарсайхан “Бид хүн төвтэй хөгжлийг бий болгох том зорилго тавин ажиллаж байгаа. Хорт хавдраас үүдэн жилд 4,000 хүн нас барж байна гэдэг бол маш харамсалтай тоо. Иймээс хорт хавдарын эрт илрүүлгийн ажилд анхаарч ажиллах нь чухал байгаа юм. Энэ хөтөлбөр дэлхийн 17 хотод хэрэгжиж байгаа. Бид 18 дахь хот  нь болж “Хорт хавдаргүй хот” байхын төлөө ажиллана” гэж хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд хорт хавдартай тэмцэх олон улсын байгууллага бий. Энэ байгууллагын Удирдах зөвлөлийн хурал ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хот “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдэх аж.

Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур МУГЖ М.Баярмагнай Ж.Чинбүрэн эмчтэй уулзахаар утсаар ярьж, зөвшөөрөл авч Хотын даргын өрөөнд орж ирсэн юм. Учир нь Ж.Чинбүрэн эмч коронавирусийн түргэн оношлуурын талаар өөрийн цахим хуудастай мэдээлж байсан билээ.

МУГЖ М.Баярмагнай коронавирусийн оношлогоо өгөхөөр ирсэн гэдгээ хэлж, Хотын дарга С.Амарсайханы хамт коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээ өглөө.

Тус оношлуурын хувьд өндөгний цусаар үзэж, хариу нь  хоёр зураастай гарвал эерэг, 1 гарвал сөрөг, 0 байвал тест ажиллахгүй байна гэж үздэг гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэллээ. Мөн тэрбээр “Вирусийн далд үед илрэхгүй бөгөөд халуунтай байгаа бол энэхүү оношлуураар үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн иргэд олон нийт халуунтай байгаа бол халууны эм ууж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал” гэдгийг онцоллоо.

Хотын дарга С.Амарсайхан, МУГЖ М.Баярмагнай нараас авсан коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээний хариу 5 минутын дотор гарч, хариу нь сөрөг гарсан юм.

Жүжигчин М.Баярмагнайн хувьд Хотын даргатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, иргэдийг гадуур явахдаа тогтмол амны хаалтаа зүүх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх тухай зэрэг Хотын даргын гаргасан шийдвэр, уриалгыг дэмжин, өөрийн хамтлаг болох MACК пордакшны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байгаагаа дурдлаа.

Хотын дарга С.Амарсайхан “Франц иргэнтэй харьцагчтай ойр байсан гэх иргэдээс COVID19- халдвар илрээгүй гээд нийслэлийн иргэд тайширч, санаа амарч болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, гэр орон, албан байгууллагадаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийх чухал. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бид бүгд хаанаа хаанаа анхаарал болгоомжоо сулруулах учиргүй” гэдгийг нийслэлийн иргэдэд хандан илэрхийллээ.    

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top